x

Монгол-Японы бизнес форум зохион байгуулна

МҮХҮАТ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баясгалан Японы Олон улсын Хамтын ажиллагааны байгууллага (JICA)–ын Суурин төлөөлөгч Накамүра Кеиго, Бизнесийн хамтын ажиллагааг хөгжүүлэх төслийн мэргэжилтэн Накамура Коо, Японд төгсөгчдийн нийгэмлэгийн гүйцэтгэх захирал З.Сугар нарыг хүлээн авч уулзав.

Уулзалтаар энэ оны 8 дугаар сарын 18-наас 20-ны өдрүүдэд зохион байгуулагдах Монгол-Японы бизнес форум, "JAPAM FESTIVAL IN MONGOLIA 2023" арга хэмжээг хамтран зохион байгуулахаар тохиролцож цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар санал солилцлоо.

Японы Олон улсын Хамтын ажиллагааны байгууллагын суурин төлөөлөгч Накамүра Кеиго хэлсэн үгэндээ энэ удаагийн форумыг илүү өндөр түвшинд зохион байгуулах хүсэлтэй байгааг онцлоод, МҮХАҮТ-тай хамтран зохион байгуулах нь чухал ач холбогдолтой хэмээн тэмдэглэсэн юм.

МҮХАҮТ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баясгалан Япон Улс бол Монгол Улстай Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулсан, чухал зах зээл гэдгийг дурдаад форумын зохион байгуулалтад дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.

Тус форумаар хоёр орны бизнес эрхлэгчдэд зориулсан хамтын ажиллагааны шинэ боломжуудыг хэлэлцэж, ганцаарчилсан B2B уулзалтуудыг зохион байгуулахаас гадна Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хэрэгжилт, үр дүн, цаашид сайжруулах санал, 2025 онд Япон Улсад зохион байгуулагдах Осака-Кансай Дэлхийн экспо дахь Монгол Улсын оролцооны талаар санал солилцох юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвл...
Top