x

МҮХАҮТ-аас үзүүлсэн үйлчилгээний талаарх лавлагаа, тодорхойлолтыг И-Монголиа”, “И-Бизнес” системээр олгодог болно

МҮХАҮТ, Цахим хөгжил, харилцаа холбооны яамтай бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэх, мэдээллийн технологийн бүтээгдэхүүн, үйлчилгээг экспортод гаргах, иргэн, хуулийн этгээдэд үзүүлэх үйлчилгээг цахим хэлбэрээр түргэн, шуурхай хүргэхэд хамтран ажиллах Санамж бичгийг байгуулж, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин нар гарын үсэг зурав.

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал “Хамтын ажиллагаа нь бизнес эрхлэхэд таатай орчныг бүрдүүлэх, төрийн үйлчилгээний хүнд суртлыг багасгаж, нийтийн мэдээллийн ил тод байдлын "шилэн" үнэлгээнд эергээр нөлөөлнө гэж үзэж байна” гэдгийг энэ үеэр тодотгоод Санамж бичгийн хүрээнд Танхимын болон Танхимын дэргэдэх Монголын Олон Улсын Арбитрын мэдээллийн системийг Төрийн мэдээлэл солилцооны “ХУР” систем, Төрийн албан бичиг солилцооны дундын систем, Төрийн үйлчилгээний нэгдсэн систем болон бусад шаардлагатай дагнасан системүүдтэй холбогдох боломжийг бүрдүүлнэ. Төрийн мэдээлэл солилцооны системээр дамжуулан хүлээн авах боломжтой лавлагаа, тодорхойлолтыг хувь хүн, хуулийн этгээдээс шаардахгүй байх нөхцөлийг бүрдүүлнэ, Танхимын болон танхимын гишүүн байгууллагуудын хүний нөөцийн мэдээллийн технологийн ур чадварыг сайжруулах, дээшлүүлэх чиглэлээр сургалт хамтран зохион байгуулж, Арбитрын үйл ажиллагааны цахим шилжилтийг хийхэд мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлнэ гэв.

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин “Танхим хоёр жил тутамд хүнд суртлын индекс судалгааг явуулдаг. Судалгааны дүнд “И-Монголиа” систем ашиглалтад орсноор Төрийн үйлчилгээ сайжирч байгаа үзүүлэлт гарсан. Төрийн байгууллагын уялдаа холбоо сайжирч, бизнес эрхлэгч, ААН-ийн хүсэлтийг шийдвэрлэх үйл явц цахимжсанаар авлигын асуудал эрс буурна. Төр өөртөө байгаа үйлчилгээг цахимжуулснаар хүнээс хамааралтай ажиллагааг бууруулах, цаг хугацаа, зардал хэмнэх эерэг үр дүн гарна. МҮХАҮТ-ын зүгээс ч үйл ажиллагаагаа цахимжуулж эхэлсэн, Арбитрын үйл ажиллагааг энэ онд бүрэн цахимжуулна, Монголын бизнес эрхлэгчдийн нэгдсэн платформ www.trademongolia.mn -ыг хөгжүүлж байна. Цахим үйлчилгээг нэвтрүүлэх ажлыг бүрэн дэмжиж, гишүүн байгууллагууддаа мэдээлэл хүргэх зэргээр идэвхтэй хамтран ажиллана” гэдгээ илэрхийллээ.

Хамтын ажиллагааны хүрээнд Төрийн үйлчилгээний нэгдсэн систем “И-Монголиа”, “И-Бизнес” системээр дамжуулан МҮХАҮТ-аас үзүүлсэн үйлчилгээний талаарх лавлагаа, тодорхойлолт олгох боломжийг бүрдүүлж, МҮХАҮТ-ын:

  • Гарал үүслийн гэрчилгээ

  • Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ

  • Органик бүтээгдэхүүн шошго

  • Ногоон буудал эко шошго

  • Гишүүнчлэл -ийн үйлчилгээнүүд

Төрийн үйлчилгээний нэгдсэн системд холбогдох төдийгүй Монголын Олон Улсын Арбитраас боловсруулсан 40 гаруй гэрээний загварыг нээлттэй байршуулна.

Түүнчлэн, Төрийн судалгааны нэгдсэн системд МҮХАҮТ-ын Судалгааны институтээс эрхлэн гаргадаг судалгаануудыг холбох, эдийн засаг, бизнесийн орчны судалгааг олон нийтэд сурталчлах, судалгааны ашиглалтыг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо.

Мөн энэ үеэр Цахим хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Билэгдэмбэрэл “ХУР” системийг ашиглах үйлчилгээг үзүүлэх гэрээг МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэнтэй байгууллаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвл...
Top