x

Орон нутагт шинээр ажлын байр бий болгох боломжийг судална

МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн НҮБ-ын Шилжилт хөдөлгөөний байгууллагын Хятад, Монгол дахь салбарын захирал ноён Жьюзеппе Крочети-г өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтад МҮХАҮТ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баясгалан байлцав.

Уулзалтын үеэр МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн МҮХАҮТ-ын хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, бодлого, стратегийн талаар, гадаад улс оронд ажиллаж, амьдарч буй монгол иргэдийн бизнесийг дэмжих, уул уурхайн бус экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр хийж хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа, МҮХАҮТ-ын салбар танхимуудын талаар дэлгэрэнгүй танилцууллаа.

Мөн НҮБ-ын Шилжилт хөдөлгөөний байгууллагатай хамтран хэрэгжүүлсэн Булган аймгийн нийгэм, эдийн засаг болон шилжилт хөдөлгөөний системийн динамик загвар гаргах төсөл амжилттай хэрэгжсэн талаар онцолсон юм.

НҮБ-ын Шилжилт хөдөлгөөний байгууллагын салбарын захирал Жьюзеппе Крочети тус байгууллагаас Монгол Улсад хэрэгжүүлэх үйл ажиллагаа сүүлийн жилүүдэд сэргэж байгааг онцлоод, саяхан нээлтээ хийсэн “Хилийн чанад дахь Монголчууд /Монголын Диаспора/-ын мэдлэг чадавхыг Монгол Улсын хөгжлийн хөшүүрэг болгох нь” төслийн талаар танилцууллаа.

Түүнчлэн уулзалтын үеэр тус хоёр байгууллага цаашид хөдөөгөөс хот руу чиглэсэн иргэдийн урсгалыг саармагжуулах, хөдөө орон нутагт ажлын байр шинээр бий болгох зэрэгт хамтран ажиллах боломж байгаа талаар харилцан санал солилцлоо.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвл...
Top