x

"Монгол-Тайванийн аялал жуулчлалын бизнесийн боломж” уулзалт зохион байгуулагдлаа

МҮХАҮТ-аас Тайпэйн худалдаа, эдийн засгийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газартай хамтран “Монгол-Тайванийн аялал жуулчлалын бизнесийн боломж” сэдэвт уулзалтыг (2023.04.05) зохион байгууллаа.

Уулзалтыг нээж МҮХАҮТ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баясгалан хэлсэн үгэндээ Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан, мөн Тайванийн Засгийн газар гадаадын жуулчдад урамшуулал олгох шийдвэр гаргасан нь хоёр талын жуулчдын тоог нэмэгдүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд дэмжлэг болно гэдэгт найдаж байгаагаа онцлов. Мөн Монгол Улс 2019 онд нийт 577300 жуулчин хүлээн авсны 5930 нь Тайваниас ирсэн,  манай улсад ирсэн нийт жуулчдын 1 хувийг эзэлж байна. Цар тахлын дараа буюу 2022 оны байдлаар манай улс 286282 жуулчин хүлээж авснаас 317 нь Тайваниас ирсэн жуулчин байна. Монгол Улсаас 2019 онд 4336 жуулчин Тайваньд зочилсон бол 2022 онд 779 жуулчин зочилсон талаар товч статистик мэдээллийг танилцууллаа. 

Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгч Грэйс Ж.Р.Лүө хэлсэн үгэндээ “2022 оны 10 дугаар сарын 13-нд Тайвань хилээ бүрэн нээж, Тайванийн Зам, тээврийн яамнаас 2023 оны 2 дугаар сарын 23-нд олон улсын жуулчдыг Тайваньд татах ажлыг эрчимжүүлж байгааг дурдаж, 8 ба түүнээс дээш бүрэлдэхүүнтэй бүлгээр аялаж байгаа тохиолдолд 333 ам.доллар, 15 ба түүнээс дээш бүрэлдэхүүнтэй бүлгээр аялаж байгаа тохиолдолд 666 ам.доллар, олон улсын жуулчдад 165 ам.долларын нөхөн олговор олгох урамшуулал, 2023 онд Тайваньд зохиогдох томоохон үзэсгэлэн, арга хэмжээ болон Тайвань руу виз мэдүүлэх тухай мэдээллийг танилцууллаа.

Уулзалтын үеэр МҮХАҮТ-ын дэргэдэх Аялал жуулчлалын зөвлөлийн дарга Б.Барсболд Монгол Улсад зочлох шалтгаан болон Монгол Улсын аялал жуулчлалын салбарын талаар танилцуулга мэдээлэл хийсэн бол Нью жуулчин турс ХХК, Хөвсгөл трэйвэл ХХК болон Дисковер Монгол ХХК-ийн төлөөлөл өөрсдийн компанийн талаар танилцуулгыг хийв.

Уулзалтад Тайванийн аялал жуулчлалын 7 ААН, байгууллагын төлөөлөл цахимаар оролцож Jin He International Travel Service Co., Ltd, China Travel Service (Taiwan), Tag Travel Group, Roundworld Travel Service компаниудын төлөөлөл мөн өөрсдийн компанийн танилцуулга, мэдээлэл хийж манай бизнес эрхлэгчидтэй санал солилцлоо. Уулзалтад Монголын талаас 50 гаруй бизнес эрхлэгч оролцов.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвл...
Top