x

"Монгол-БНХАУ-ОХУ-ын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимуудын Худалдаа, эдийн засгийн нэгдсэн XVI чуулган"-аар тээвэр логистик, чөлөөт бүс, худалдааг хөнгөвчлөх, хөрөнгө оруулалтын асуудлыг хэлэлцэнэ

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин ОХУ-ын Монгол Улс дахь худалдааны төлөөлөгч Максим Васильевтай уулзаж, “Монгол-БНХАУ-ОХУ-ын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимуудын худалдаа, эдийн засгийн нэгдсэн XVI чуулган", ОХУ-д зохион байгуулагдах Залуу инженерүүдийн техник, шинжлэх ухааны үзэсгэлэн, "ИННОПРОМ-2023" олон улсын аж үйлдвэрийн үзэсгэлэнгийн талаар санал солилцлоо.

ОХУ-ын Монгол Улс дахь худалдааны төлөөлөгч Максим Васильев ОХУ-ын талаас стандартын шаардлага хангасан Монголын ноос, ноолууран, мах, махан, арьс ширэн бүтээгдэхүүний гаалийн татварын хөнгөлөлтийг шийдвэрлэхээр ажиллаж байгаа талаар уулзалтын эхэнд тэмдэглээд, 6 дугаар сарын 8-10-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болох “Монгол-БНХАУ-ОХУ-ын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимуудын худалдаа, эдийн засгийн нэгдсэн XVI чуулган"-д тус улсын зүгээс өндөр ач холбогдол өгч байгааг онцлов.

Тус чуулган болон чуулганы үеэр зохион байгуулах “Жижиг дунд үйлдвэрийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологи-2023” олон улсын үзэсгэлэн худалдаанд ОХУ-ын холбогдох албан тушаалтнууд, аж ахуйн нэгжүүдийг оролцуулах, арга хэмжээг өндөр хэмжээнд зохион байгуулахад бүх талаар дэмжлэг үзүүлэн ажиллахаа илэрхийллээ.  Мөн 4 дүгээр сард ОХУ-ын Краснодар хотод болох Залуу инженерүүдийн техник, шинжлэх ухааны олон улсын үзэсгэлэнд Монголын талаас оролцох сонирхолтой инженер залуусыг оролцуулах, 7 дугаар сарын 10-13-ны өдрүүдэд Екатеринбург хотноо болох ИННОПРОМ-2023  олон улсын аж үйлдвэрийн үзэсгэлэнд Монголын томоохон аж ахуйн нэгжүүдийг оролцуулахад хамтран ажиллахыг хүсэв.

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин “Монгол Улс-БНХАУ-ОХУ-ын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимуудын Худалдаа, эдийн засгийн нэгдсэн чуулган" нь цар тахлын дараа зохион байгуулагдаж буй учраас оролцогч талуудын хүлээлт өндөр байгааг онцлоод энэ удаагийн чуулган тээвэр логистик, чөлөөт бүс, худалдааг хөнгөвчлөх зэрэг асуудлыг хөндөн ярилцахаас гадна бизнес форум зохион байгуулж, эрчим хүч, дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулалт татах төслүүдээ танилцуулна гэлээ. Мөн чуулганы үеэр Монгол Улс-БНХАУ-ОХУ-ын бизнесийн зөвлөлийг байгуулахаа саналаа илэрхийлэв.

Түүнчлэн, сонирхогч талуудад мэдээлэл хүргэх, хамтын ажиллагааны боломжуудыг ажил хэрэг болгоход хамтран ажиллахыг хүсээд, төлөвлөгдсөн дээрх арга хэмжээнүүдийн зохион байгуулалтад уялдаа холбоотой ажиллана гэж хэллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвл...
Top