x

Хөдөлмөрийн хууль тогтоомжийн шинэчилсэн зохицуулалтын үр нөлөө, тулгамдаж буй асуудлыг хэлэлцлээ

МҮХАҮТ, МҮХАҮТ-ын дэргэдэх Хууль зүйн бодлогын зөвлөлөөс Хөдөлмөрийн шинэчилсэн хууль тогтоомжийн хэрэгжилтийн явцад тулгарч буй асуудлын талаар компанийн хуулийн зөвлөх, хүний нөөцийн асуудал хариуцсан захирал, менежерүүдийн дунд хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт МҮХАҮТ-ын гишүүн 30 гаруй байгууллагын төлөөлөл оролцож, 2022 оны 1 дүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Хөдөлмөрийн хуулийг хэрэгжүүлэхэд тулгарч буй асуудлын талаар байр сууриа илэрхийллээ.

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ “Хөдөлмөрийн тухай хуулийн 92.4 Уртын ээлжээр ажиллах ажилтны нэг ээлжид ажил гүйцэтгэх хугацаа 14 хоног, амрах хугацаа 14 хоног байхаар заасны дагуу ААН-ийн цалингийн зардал, ажлын байрны тоонд хэрхэн өөрчлөлт гарсныг судлахад нэг ажилтны сарын дундаж цалин 25.5 хувиар буурч, нийт ажилтны цалингийн зардал сард дунджаар 25.1 хувь өссөн, ажлын байрны тоо дунджаар 46 хувь өссөн” гэдгийг тодотголоо. Мөн хуулийг хэрэгжүүлэхэд ямар асуудлууд тулгамдаж байгааг судалж, ААН-үүдийн саналыг нэгтгэн, МҮХАҮТ-аас УИХ, Засгийн газар болон холбогдох албан тушаалтнуудад хүргүүлж ажиллана гэв.

“Скайтел” компанийн Хүний нөөц, хууль эрх зүйн албаны захирал, МҮХАҮТ-ын дэргэдэх Хууль зүйн бодлогын зөвлөлийн дарга Б.Жамбалсүрэн “Ажлын бүтэн бус цагийн ажилтны хөдөлмөрийн харилцаа, ээлжийн ажлын цагийн зохицуулалт, илүү цагийн хязгаарлалттай холбоотой хүндрэл үүсэж байгааг хэлсэн бол “Оюу толгой” компанийн Хууль, эрх зүйн асуудал хариуцсан захирал Д.Амарбаясгалан Уртын ээлжийг хатуу тогтоосныг уян хатан болгох, илүү цагийн тооцооллын нэг мөр ойлгох талаар саналаа илэрхийллээ.

ХААН банкны Хүний нөөц, захиргаа удирдлагын газрын захирал Н.Ариунтуул “Хөдөлмөрийн хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор бичиг баримт, гэрээ зэргийг заавал хэвлэх, гарын үсэг зурж баталгаажуулах шаардлага тулгардаг. Үүнийг цахим гарын үсэг ашиглан, гэрээг цахимаар байгуулах, гэрээс ажиллах, зайнаас ажиллах зохицуулалтын нарийн зааг ялгааг тодорхойлох шаардлагатай” байгааг дурдаад нийт ажилтанд зарлах хэлбэрээр нээлттэй сануулах сахилгын шийтгэл нь хүний эрхийг хүндэтгээгүй, хэрэгжих боломжгүй заалт” гэв.

“М-Си-Эс проперти" ХХК-ийн Хуулийн ахлах зөвлөх Э.Банзрагч “Ажиллах хүч нийлүүлэх гэрээгээр ажиллуулахдаа харилцан хамаарал бүхий бизнес эрхэлдэг компаниуд сул зогсох үедээ өөр хоорондоо ажиллах хүч нийлүүлж ажиллуулах боломжийг хязгаарласан, уул уурхай, олборлох салбарын ажил олгогч уртын ээлжээр ажиллуулах талаар зохицуулсан нь газар тариалан, хөдөө аж ахуй зэрэг бусад салбарын ажилтнуудын уртын ээлжээр ажиллахыг хязгаарласан зохицуулалт болсон, уртын ээлжээр ажилладаг ажилтны нөхөн амрах хугацааг тодорхой заагаагүй, уртын ээлжээр ажиллах хугацааг 14, 14 хоног хэмээн хатуу тогтоож өгсөн нь ажиллах, амрах хугацааг талууд харилцан тохиролцож, Хөдөлмөрийн гэрээгээрээ зохицуулах боломжийг хааж байгаа” гэлээ.

Уртын ээлжээр ажиллах ажилтны нэг ээлжид ажил гүйцэтгэх хугацаа 14 хоног, амрах хугацаа 14 хоног болсноос шалтгаалж, орон тоогоо нэмсэн ч ажиллах хүчний хомсдолд орох болсон, ажилтны хувьд цалин хөлсний орлого буурсан зэрэг ажилтан, ажил олгогч талуудад хохиролтой үр дагавартай байгаа учраас уян хатан, талууд гэрээгээрээ зохицуулдаг болох, уртын ээлжээр ажилладаг ажилтнуудын ээлжийн амралтыг нарийвчлан зохицуулах, үндсэн цалин бус дундаж цалин хөлсийг баримтлан нэмэгдэл хөлс, олговрыг тооцон олгож байгааг өөрчлөх зэрэг саналыг оролцогчдын зүгээс илэрхийлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АНУ-д Фулбрайтын хөтөлбөрөөр 150 гаруй монгол залуус магистрын зэрэг хамгаалаад байна 1 цаг 54 мин Месси 80 мянган евро хандивлажээ 2 цаг 26 мин Татварын өртэй шатахуун импортлогч ААН-үүдийн дансыг битүүмжлэхгүй 2 цаг 36 мин Европт аагим халуун өдрүүд үргэлжилсээр байна 2 цаг 36 мин Эмэгтэй шигшээ баг Азийн наадам-д оролцохоор бэлтгэлээ хангаж байна 2 цаг 41 мин Дайн өөрчлөгдсөөр байна 2 цаг 56 мин Энэ сарын 15-наас улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцоно 3 цаг 2 мин Нэгдүгээр хорооллын арын замыг өнөөдөр орой 23:00 цагаас хаана 3 цаг 50 мин Автобензин, дизель түлшний онцгой албан татварыг тэглэлээ 21 цаг 58 мин Британийн гүнж Евгени гурав дахь хүүхдээ өлгийдөж авлаа 22 цаг 5 мин Таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах XI тэмцээнд 32 орны тамирчид өрсөлдөж байна 22 цаг 10 мин Монгол, Польшийн соёл, аялал жуулчлалын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов 22 цаг 16 мин Монгол Улс “Garuda Candi Dharma III 2026” олон улсын энхийг сахиулах сургуулилтад оролцов 22 цаг 28 мин “Аяллын газрын зураг”-ийн хэвлэмэл хувилбарыг Голомт банкны салбараас үнэ төлбөргүй аваарай Өчигдөр 13 цаг 35 мин Хөвсгөл нуур төрийн тэргүүнийг маань тахисан нь Өчигдөр 12 цаг 58 мин Неймар зодог тайлах эсэхээ 12 дугаар сард шийднэ Өчигдөр 12 цаг 44 мин Олимпын аварга Михо Такагиг Ард түмний хүндэтгэлийн одонгоор шагналаа Өчигдөр 12 цаг 37 мин Б.Найдалаа: Энэ өвөл илүү хүнд байж магадгүй, эрчим хүчний байгууллагууд, иргэд бэлтгэлээ сайн хангах нь зүйтэй Өчигдөр 12 цаг 30 мин Финланд Улстай боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлнэ Өчигдөр 12 цаг 21 мин ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр гурван хүн хэвтэн эмчлүүлж байна Өчигдөр 12 цаг 18 мин
iИх уншсан
Арилжааны төслөө зогсоож байгаагаа Ж.Инфантино мэдэгдэв Д.Ганхуяг: Нийлүүлэгч нь нэг орны, нэг компани байх ямар эрс... Д.Трампын ярьсныг Ираны тал няцаалаа П.Санчес: Сеута хотод дайран нэвтэрсэн нь Испани руу халдсан... Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр ... Путины дэглэм бодитоор ганхаж эхлэв Н.Учрал Г.Дамдиннямаа дагуулаад Солонгос руу биш, Орос руу я... Кристофер Ноланы трауматай Одиссей Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилга... Э.Бат-Үүл: Оросууд Монголын шатахууны хараат байдлыг хадгала... Хувийн хэвшилтэй хамтран тоног төхөөрөмжөө шинэчилдэг болохы... Дуулиант санхүүчийн найз байсан Белорусь бүсгүй түүний саяуу... Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн ... С.Зоригийн хөшөөг хулгайлсан уу, хулгайд алдсан уу? БНХАУ-аас 6000 тонн АИ-92, АИ-95 автобензин нийлүүлэхээр тох... Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжү... МАА-н үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэхэд хамты... СОР17-г зохион байгуулах барилга угсралтын ажлыг ирэх долоо ... Испанийн хил дээр амиа алдсан хүний тоо өсжээ Хэлэлцээ даваа гарагт болно гэж Д.Трамп мэдэгджээ
Top