x

Бизнес эрхлэгч эмэгтэйчүүд бизнесийн салбар дахь ёс зүйн асуудлаар хэлэлцүүлэг өрнүүллээ

МҮХАҮТ-ын “LADY ENTREPRENEUR” ёслолын арга хэмжээг зохион байгуулахад “Рио Тинто Монгол” ХХК болон Бизнесийн ёс зүйн төв дэмжлэг үзүүлэн хамтран оролцлоо.

Улс орны эдийн засаг, бизнесийн салбарт үнэтэй хувь нэмрээ оруулж буй эмэгтэй бизнес эрхлэгчдийн манлайллыг түгээн дэлгэрүүлэх, арга туршлагаас хуваалцахаас гадна өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, дэмжин урамшуулах, нийгэмд эзлэх байр суурийг бэхжүүлэх зорилгын хүрээнд зохиогдсон тус арга хэмжээнд “Рио Тинто Монгол” ХХК – ийн Гүйцэтгэх захирал Х.Амаржаргал  илтгэл танилцуулав. Тэрээр илтгэлдээ “Рио Тинто компани 150 жилийн түүхтэй. Биднийг үйл ажиллагаагаа тогтвортой үргэлжлүүлж дэлхийн 35 улсад 52 мянган хүнтэй нүсэр том бизнесийн амжилттай авч яваагийн гол нууц, үндсэн суурь  БИЗНЕСИЙН ЁС ЗҮЙ юм.

Эдийн засаг, бизнесийн салбар дахь эмэгтэйчүүд Та бүхэн өөрсдийн дуу хоолойгоо нэгтгэх, нэмэгдүүлэх нь бизнест тань өсөлтийг авчрах төдийгүй Монголд ёс зүйтэй бизнес нутагшихад онцгой чухал үүрэгтэй” гэдгийг онцлов.

“LADY ENTREPRENEUR” арга хэмжээний үеэр “Ёс зүйтэй манлайлал” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлсэн бөгөөд хэлэлцүүлгийн модератороор Хэвлэл, мэдээллийн зөвлөлийн төслийн зохицуулагч А.Амартүвшин, панелистуудаар Х.Амаржаргал /Рио Тинто ХХК-ийн Гүйцэтгэх захирал/, М.Мөнхжаргал /JCI Mongolia Women Club -2023 оны ахлах/, Р.Мөнхтуяа /Хаан банкны Гүйцэтгэх захирал/, С.Болор /Тэсо ХХК-ийн Гүйцэтгэх захирал/ зэрэг төлөөллүүд оролцож байр сууриа илэрхийллээ.

Тухайлбал, ХААН банк бодлого журам болон байгууллагын соёл, удирдлагын манлайллаар дамжуулан “ethical banker” хөтөлбөрийг ажилтнууддаа хүртээмжтэй байдлаар зохион байгуулдаг харилцагчдадаа зориулан ногоон хөгжил болон эмэгтэйчүүдэд зориулсан бага хүүтэй, хөнгөлөлтэй зээлийн хөтөлбөр хэрэгжүүлдэг талаар туршлагаа хуваалцлаа. Мөн ТЭСО ГРУПП ХХК – ийн хувьд бизнесийн ёс зүйг тогтвортой хөгжил болгон авч үзэж үйл ажиллагаандаа хэрэгжүүлдэг, ажилтнууддаа, залуу гэр бүлийг дэмжих чиглэлээр байгууллагынхаа дэргэд хүүхдийн цэцэрлэг ажиллуулдаг талаарх мэдээллээ хуваалцлаа. Мөн Рио Тинто Монгол компанийн зүгээс МҮХАҮТ – ын дэргэдэх Бизнесийн Ёс Зүйн төвөөр бизнес эрхлэгчдийг өргөнөөр үйлчлүүлж, үйл ажиллагаанд хамрагдаж байхыг уриаллаа.

Хэлэлцүүлэгт оролцсон панелистууд бизнесийн ёс зүйд эмэгтэйчүүдийн оролцоо, үлгэр дуурайл чухал бөгөөд ёс зүйтэй бизнес нь тогтвортой, урт хугацаанд оршин тогтнож үр, ашгийг нэмэгдүүлдэг гэдэг талаар санал нэгдэж, байр сууриа илэрхийллээ.

70 орчим аж ахуйн нэгж байгууллагаас 12 номинацид шагналт байр тодруулсан бөгөөд “Lady Entrepreneur – 2023 ” Гран При Шагналын эзнээр Тэсо Групп ХХК тодров.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвл...
Top