x

“Экологийн боловсролыг дээшлүүлж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх” зорилтод жилийн хүрээнд хаврын мод тарилт эхэллээ

Баянгол дүүрэг 2023 оныг “Экологийн боловсролыг дээшлүүлж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх” жил болгон зарласан.

Ингэхдээ дүүргийн хэмжээнд давхардсан тоогоор 57 байршилд мод тарихаар төлөвлөсөн бөгөөд орон сууц, гэр хороолол, сургууль цэцэрлэгийн орчим болон аж ахуйн нэгж байгууллагын орчны 50 метр талбайн ногоон байгууламжийг нэмэгдүүлэхээр зорилт тавьсан юм.  

Тэгвэл дээрх зорилтод жилийн хүрээнд Баянгол дүүрэгт, заагдсан байршлуудад, батлагдсан хуваарийн дагуу мод тарих ажил өнөөдрөөс эхэллээ. Тухайлбал,

  • БГД-ийн 13-р хороо, Нийслэлийн 76-р цэцэрлэгийн хашаанд хуваарийн дагуу дүүргийн ЗДТГ-ын Төрийн захиргаа удирдлагын хэлтэс, Хяналт, шинжилгээ үнэлгээний хэлтсийнхэн болон тус цэцэрлэгийн багш ажилчид, бэлтгэл бүлгийн хүүхдүүдийн эцэг эхчүүдтэй хамтран сакура, нарс, гацуур гээд 30 модыг тарилаа.

  • БГД-ийн 9-р хороо, 146-р сургуулийн хашаанд батлагдсан хуваарийн дагуу Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Усан спорт сургалтын төв сургуулийн багш ажилчид хамтран 100 ширхэг шар хуайс тарилаа.

  • Баянгол дүүргийн 97 дугаар цэцэрлэг дээр дүүргийн харьяа Татварын хэлтэс 100 ширхэг шар хуайс Хөдөлмөр халамжийн хэлтэс 22 ширхэг чацарганын мод тарилаа.

Түүнчлэн “Экологийн боловсролыг дээшлүүлж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх” зорилтод жилийн хүрээнд 34 хороо болон дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ААНБ, ТББ-ууд идэвх санаачилгатай нэгдэж буй бөгөөд батлагдсан 57 байршилд хуваарийн дагуу мод тарих юм.

Хаврын мод тарих ажил 2023 оны тавдугаар сарын 11-ээс тавдугаар сарын 21-ний өдөр хүртэл үргэлжилнэ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2 цаг 37 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2 цаг 46 мин "Хараал хүрсэн хот" 2 цаг 55 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 3 цаг 15 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 4 цаг 16 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 4 цаг 21 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 4 цаг 48 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 5 цаг 22 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 6 цаг 8 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 18 цаг 38 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top