x

“Шилэн төр, цахим шилжилтэд-Таны оролцоо” уулзалт Баянгол дүүрэгт боллоо

Монгол Улсын Засгийн газраас 2023 оныг Авлигатай тэмцэх жил болгон зарлаж, Төрийн байгууллагын үйл ажиллагааны ил тод байдлыг хангах, үйлчилгээний хүртээмжийг нэмэх, бизнес эрхлэх орчныг сайжруулж, тусгай зөвшөөрлийг олгох үйл явцыг цахимжуулах чиглэлээр “Шилэн төр, цахим шилжилтэд-Таны оролцоо” сэдэвт уулзалтыг нийслэлийн 9 дүүрэг, 21 аймагт цувралаар зохион байгуулж буй.

Тэгвэл Монгол Улсын Засгийн газар, ЦХХХЯ, НЗДТГ-аас хамтран зохион байгуулж буй “Шилэн төр, цахим шилжилтэд таны оролцоо” уулзалт өнөөдөр (2023.04.25) Баянгол дүүрэгт боллоо. Уулзалтад ЦХХХ-ны сайд Н.Учрал, Төрийн нарийн бичгийн дарга Б.Батцэцэг, тус яамны харьяа газар, хэлтсийн удирдлагууд, Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн, Дүүргийн ЗДТГ-ын дарга Б.Нарангэрэл болон харьяа хэлтэс, байгууллагын удирдлагууд, 34 хорооны Засаг дарга болон төрийн албан хаагчид оролцлоо.

Уулзалтын эхэнд ЦХХХ-ны сайд Н.Учрал Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “5Ш” ажиллагааны үндэс суурь болон цахим шилжилтийн хүрээнд Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, бодлого, сүүлийн үед тус яамнаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл өглөө. Мөн Шилэн төрийг бий болгох “Шилэн” ажиллагааны үр дүнд далд нууц мэдээллүүд ил болж иргэд төрийн үйл ажиллагааг хянах боломж бүрдэж байгаа төдийгүй цахим шилжилтийн үр дүнд хүнд сурталгүй, ашиг сонирхолгүй, авлигагүй төр төлөвших, энэ нь эргээд иргэдийн амьдралд эерэг нөлөөлөх, өөрчлөлтийг бий болгоно гэдгийг онцлоод "Шилэн төр, цахим шилжилт”-ийн хүрээнд хийхээр төлөвлөсөн онцлох ажлуудаа танилцууллаа. Мөн Баянгол дүүрэг шилэн индекс буюу нээлттэй мэдээллийн ил тод үнэлгээгээр дүүргүүдээсээ хоёрдугаарт буюу 74.64 хувиар тэргүүлсэнд баяр хүргэж, шилэн, нээлттэй ил тод болохын тулд илүү их хичээж ажиллаарай гэсэн.

Түүнчлэн Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн нийслэлийн хэмжээнд хийж буй цахим шилжилтийн талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “Улаанбаатар хотыг авлигаас ангид байлгах, зардал чирэгдлийг бууруулах, төрийн хүнд суртлыг багасгах чиглэлээр олон ажил хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Энэ ажлын хүрээнд “Онлайн бизнес төв”, “E-School” систем, хэсгийн ахлагч нарын систем, өрхийн эмнэлгийн цаг захиалах систем, “UB map” газрын зургийн систем зэрэг томоохон төслүүдийг эхлүүлсэн талаар мэдээлэл өглөө. Мөн нийслэлд хэрэгжүүлж байгаа томоохон төслүүд, хийж хэрэгжүүлж байгаа бүтээн байгуулалтын ажлын талаар тодорхой мэдээллүүдийг өгсөн юм. Энэ үеэр хороодын Засаг дарга нар Өрхийн мэдээллийн сан, төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, сайжруулах талаар өөрсдийн саналуудаа хэлж, хариулт авлаа.

Уулзалт хэлэлцүүлгийн төгсгөлд дүүргийн ЗДТГ-ын дарга Б.Нарангэрэл ЦХХХ-ны сайд болон Нийслэлийн ЗДТГ-ын холбогдох албан тушаалтнууд дүүрэгт ирж Засгийн газрын Авлигын эсрэг 5Ш ажиллагааны суурь болсон “Шилэн” ажиллагаа, түүний хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, бодлого, төлөвлөгөөгөө танилцуулж, төрийн албан хаагчдын санал хүсэлтийг сонссонд талархал илэрхийлсэн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 3 цаг 17 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 3 цаг 26 мин "Хараал хүрсэн хот" 3 цаг 35 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 3 цаг 55 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 4 цаг 56 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 5 цаг 1 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 5 цаг 28 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 6 цаг 2 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 6 цаг 48 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 19 цаг 18 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top