x

Баянгол дүүрэгт “Хариуцлагатай Сууц өмчлөгчдийн холбоо” аян үргэлжилж байна

Баянгол дүүргийн Сууц өмчлөгчдийн холбоодын үйл ажиллагааг сайжруулах ажлын хүрээнд дүүргийн Засаг даргын А/117 дугаар захирамж гарсан. Энэхүү захирамжийн хүрээнд дүүргийн Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Хяналт шинжилгээ үнэлгээний хэлтэс, “Баянгол Шинэ өргөө” ОНӨААТҮГ, Хороодын Засаг дарга болон Ажлын алба, Монголын Сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлийн хамтарсан Ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 303 Сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагааны тайланг сонсох ажлыг гуравдугаар сарын 23-ны өдрөөс эхлүүлсэн.

Тэгвэл энэхүү аяны хүрээнд тус ажлын хэсэг дүүргийн 1, 2, 3, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 14, 24, 25, 27, 28, 29-р хороодын 131 сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, Сууц өмчлөгчдийн холбоодын гүйцэтгэх захирлын тайланг хэлэлцүүлэх, Захирлуудтай хариуцлагын гэрээг байгуулах зэрэг ажлыг зохион байгуулж байна.
Энэхүү аян хоёр үе шаттай хэрэгжих бөгөөд:

Нэгдүгээр үе шат нь: 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 2023 оны 05 дугаар 15-ны өдрийг хүртэл үргэлжилж Сууц өмчлөгчдийн холбоодод иргэд оршин суугчдаас ирдэг өргөдөл гомдлыг бууруулах, үйл ажиллагааны түвшинг тогтоож доголдлыг арилгах чиглэлээр үүрэг даалгавар өгнө.

Хоёрдугаар үе шат нь: 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 10 дугаар сарын 15-ны өдрийг дуустал үргэлжлэх бөгөөд ингэхдээ нэгдүгээр шатны үед өгсөн үүрэг даалгаврын биелэлт, хийж хэрэгжүүлсэн ажил, шалгуур үзүүлэлтүүдийг харгалзан үзэж сонгон шалгаруулан, үр дүнг нэгтгэж танилцуулах юм.

Түүнчлэн Шилдэг Сууц өмчлөгчдийн холбоог дүүргийн 34 хороог 5 бүст бүсчилсэн байдлаар хувааж шалгаруулах юм. 

ШАГНАЛЫН САН:

  • 1 дүгээр байр- 3.000.000

  • 2 дугаар байр- 2.000.000

  • 3 дугаар байр-1.000.000

  • Тусгай байр- 500.000 тус бүрээс шилдгүүд тодорно.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 3 цаг 31 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 3 цаг 39 мин "Хараал хүрсэн хот" 3 цаг 48 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 4 цаг 9 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 5 цаг 10 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 5 цаг 15 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 5 цаг 42 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 6 цаг 16 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 7 цаг 2 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 19 цаг 32 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top