x

БАЯНГОЛ ДҮҮРЭГТ ХУВААРИЛСАН СУРГУУЛИЙН АВТОБУСНУУД БҮГД ҮЙЛЧИЛГЭЭНДЭЭ ГАРЛАА

Нийслэлийн ЗДТГ, Нийслэлийн боловсролын газар, Нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газар хамтран “Сургуулийн автобус” төслийг амжилттай хэрэгжүүлж байгаа бөгөөд энэхүү төслийн хүрээнд Баянгол дүүрэгт нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 7 автобус хүлээлгэн өгсөн.

Тэгвэл хүн ам ихээр төвлөрсөн “Алтай хотхон”-оос 73-р сургууль, "Эрин хороолол", "Хар хорин", "Өнөр" хорооллоос Эрдмийн өргөө сургууль мөн дүүргийн гэр хорооллын хороод буюу нийтийн тээврийн автобус явдаггүй 9, 10, 21, 22, 23 дугаар хорооны сурагчид эцэг, эх, асран хамгаалагчгүйгээр гэр-сургууль гэсэн чиглэлээр сургуулийн автобусаар өнөөдрөөс эхлэн бүрэн үйлчлүүлж эхэллээ.

Тодруулбал,

  • “Хархорин-Эрин хороолол-10-р хороолол-Эрдмийн өргөө цогцолбор сургууль”

  • Баянхошуу-Хөтөл-зурагтын шинэ эцэс-Сэтгэмж цогцолбор сургууль, 28-р сургууль, 40-р сургууль”

  • ТЭЦ-3-Алтай хотхон-Вокзал-73-р сургууль

  • ТЭЦ-3-Алтай хотхон-Дунд шолын 1-р буударл-141-р сургууль,

  • 21-р хороолол-Хархорин-Эрдмийн ундраа цогцолбор сургууль(93-р сургууль)

  • Эмээлт (Хурган)-Мал бордох-19-р сургууль

  • Баянгол дүүрэг 22-р хороо-энхболдын зам-113- сургууль гэсэн маршрутаар сургуулийн автобуснууд сурагчдад үйлчилж байна.  

Энэ төсөл хэрэгжсэнээр сурагчдын аюулгүй зорчих эрхийг хангах, зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, авто замын хөдөлгөөний ачаалал, түгжрэлийг бууруулах зэрэг зайлшгүй тулгамдаж байгаа олон асуудлыг давхар шийдэж байгаа юм.

Ташрамд мэдээлэхэд, нийслэл, дүүргийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Сургуулийн автобус” төсөл хэрэгжүүлэх, Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн бүсэд аюулгүй байдлыг хангахад чиглэсэн арга хэмжээ, автобусны үйлчилгээ, туршлагыг нэвтрүүлэх зорилтуудыг хэрэгжүүлэхээр тусгасан байдаг юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн боллоо 13 цаг 46 мин Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үнэ 200 ам.долларт хүрч болзошгүйг анхаарууллаа 13 цаг 52 мин Аялал жуулчлалын салбарт спортын контент болон хиймэл оюун ухааныг ашиглах талаар хэлэлцэв 13 цаг 56 мин Улаанбаатар хотод Хятад-Монголын цагаан сарын хоолны соёлын өдөрлөг боллоо 13 цаг 57 мин БНСУ-ын Пусан хотод “Монголын кино өдрүүд” болно 13 цаг 58 мин Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн тайланг УИХ-ын даргад өргөн мэдүүллээ 13 цаг 59 мин Улсын хэмжээнд 177 мянга гаруй зөрчил бүртгэгдсэний дийлэнх нь замын хөдөлгөөний зөрчил байна 14 цаг 4 мин Засгийн газрын ажлын хэсэг Оюутолгойн уурхайд ажиллаж байна 14 цаг 5 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Цагаан алт" хөтөлбөрийн хүрээнд өрхийн үйлдвэрлэгчидтэй уулзлаа 14 цаг 9 мин Хүндийг өргөлтийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын дөрвөн тамирчин оролцоно 16 цаг 13 мин Ерөнхий сайд: Иргэдийнхээ төлөө эрсдэлийг сөрж, дэлхийн хаана ч хүрч чаддгаа харууллаа 16 цаг 20 мин Монголын хүнсний салбарт эмэгтэйчүүдийн оролцоо өндөр байгааг онцлов 16 цаг 21 мин Цахилгаан мопед, унадаг дугуйн импорт 10 дахин өсжээ 16 цаг 23 мин АНУ стратегийн нөөцөөсөө 172 сая баррель газрын тос гаргана 16 цаг 25 мин УБ-Дархан чиглэлийн зам нээлттэй ч цасан шуургатай байна 16 цаг 32 мин Монголын үндэсний олимпын хорооны IX чуулган эхэллээ 18 цаг 39 мин Орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 10.2 хувиар өсжээ 18 цаг 40 мин Дархан-Уул аймаг IELTS-ийн өндөр оноотой сурагчдыг компьютерээр урамшууллаа 18 цаг 40 мин Польшийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл эхэллээ 18 цаг 43 мин Volkswagen компани 2030 он гэхэд 50 мянган ажлын байр цомхотгоно 18 цаг 46 мин
iИх уншсан
Ерөнхийлөгчийн санаачилсан хууль ба “парламентын дархлаа” хэ... Ж.Батмөнхийг түүхэнд мөнхжүүлэхэд оролцсоноороо би бахархдаг... Хүржигнэх урлаг ба муурын зэвүүн чанар Р.Амаржаргал: 1990 онд бид эрх чөлөөг нээж өгсөн. Одоо тэр э... Уулын өвгөн Али Хамэнэй Э.Намуун: Энэ киноноос бүсгүй хүнийг хайрлах нь багахан зүйл... Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Буриад Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцэл Дүнхүү мануусыг Оросууд хөөрхөн дөнгөх юм аа Катарт саатсан жуулчдын зочид буудалд үнэгүй байрлах хугацаа... ХХААХҮ-ийн сайд услалтын системийн төслийг тавдугаар сарын 2... Ерөнхий сайд Г.Занданшатар эмэгтэйчүүд, гэр бүлийг дэмжих бо... Төрийн ордонд Алдарт эхийн одонт 1000 ээжид хүндэтгэл үзүүлл... "Их хотын бүсгүйчүүд 2026" арга хэмжээний шилдгүүдийг тодруу... Украин Унгарт хураалгасан бэлэн мөнгө, алтаа буцааж өгөхийг ... Дэлхий дахинд өнгөрсөн долоо хоногт өрнөсөн онцлох үйл явдлу... Хаврын шар усны үерийн аюулаас сэрэмжлүүлж байна Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг "Инновац Норвег" байгуулла... Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Ховд аймагт ажиллаж байна
Top