x

Авто засвар, үйлчилгээ явуулж буй газруудад хамтарсан хяналт шалгалт зохион байгуулж байна

Баянгол дүүргийн Засаг даргын 2023 оны А/51 дугаар захирамжийн хүрээнд байгуулагдсан Ажлын хэсгийнхэн 3-р сарын 20-ны өдрөөс эхлэн дүүргийн нутаг дэвсгэрт авто засвар, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэн, аж ахуйн нэгжүүдэд хяналт шалгалт хийж байна. Тодруулбал, дүүргийн ЗДТГ-ын Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс болон Татварын хэлтэс, Цагдаагийн 1, 2-р хэлтэс, Онцгой байдлын хэлтсийн алба хаагчдаас бүрдсэн Ажлын хэсэг авто засвар, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг сайжруулах, зөрчлийг арилгуулах  зорилгоор  хяналт шалгалтыг явуулж байгаа бөгөөд дүүргийн нутаг дэвсгэрт энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 200 гаруй иргэн, аж ахуй нэгжээс өнөөдрийн байдлаар 120 орчим ААН-д хяналт шалгалт хийгээд байгаа юм.

Хяналт шалгалтын үеэр ангиллын гэрчилгээгээ аваагүй, онлайн бизнес төвд цахим бүртгэлээ хийгээгүй, галын аюулгүй байдлын дүгнэлтгүй, орчны тохижилт, хаяг стандарт шаардлага хангаагүй, үнийн тарифгүй зэрэг нийтлэг зөрчлүүд илэрч байгаа бөгөөд зөрчлийг арилгуулахаар холбогдох байгууллагууд 14 хоногийн хугацаатай үүрэг өгч ажиллаж байна.

Мөн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4.1.17-д заасны дагуу бүртгэлийн мэдээллийг төлбөр тооцооны бүртгэлийн системд дамжуулах тусгай зориулалт бүхий кассын машин, пос терминал буюу түүнтэй адилтгах программ хангамж бүхий тоног төхөөрөмжийг байршуулж иргэдэд Е баримт олгох талаар шаардлага хүргүүлэн ажиллаж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 3 цаг 48 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 3 цаг 57 мин "Хараал хүрсэн хот" 4 цаг 6 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 4 цаг 26 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 5 цаг 27 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 5 цаг 32 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 5 цаг 59 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 6 цаг 33 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 7 цаг 19 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 19 цаг 49 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top