x

БНСУ-ын УЛСАН ХОТ ДАХЬ "ДУЛААН ГАР ОЛОН УЛСЫН ХӨГЖЛИЙН ТӨВ” ТББ-ЫНХАН БАЯНГОЛ ДҮҮРЭГТ ЗОЧИЛЛОО

БНСУ -ын Улсан хот дахь “Дулаан гар  олон улсын хөгжлийн төв” ТББ-аас санал тавьсны дагуу 2022 оны 12 дугаар сарын 07- ны өдөр дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар тус байгууллагын Нарийн бичгийн дарга Бэг Жүн Монтай 3 жилийн хугацаанд хамтран ажиллах Санамж бичиг байгуулсан.

Тэгвэл дээрх санамж бичгийн хүрээнд өнөөдөр (2023.04.03) тус төрийн бус байгууллагын Гүйцэтгэх захирал Баг Мүг Ю, Нарийн бичгийн дарга Бэг Жон Хён,  Монгол дахь Солонгос иргэдийн нарийн бичгийн дарга Юн Жэ Гён болон тус байгууллагын төлөөлөгчид Баянгол дүүрэгт зочилж, дүүргийн Засаг даргын орлогч Д.Жаргалсүрэн хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр дүүргийн Засаг даргын орлогч Д.Жаргалсүрэн “Баянгол дүүргээс хоёр байгууллагын хамтын ажиллагааг дэмжих, нийгмийн сайн сайхны төлөө хүмүүнлэгийн үйл ажиллагаа зохион байгуулах, өргөжүүлэхэд бүхий л талаараа дэмжин ажиллахаас гадна дүүргийн зорилтот бүлгийн иргэдэд тусламж дэмжлэг үзүүлж байгаад дүүргийн удирдлагын болон нийт иргэдийн нэрийн өмнөөс талархал илэрхийлье” хэмээн онцолсон юм.

Уулзалтын дараа тус төрийн бус байгууллагын төлөөлөгчид дүүргийн Ахмадын хөгжлийн ордон, Биеийн тамир, спортын ордон, Хүүхэд залуучуудын соёлын ордонд ажиллалаа.  Мөн тус байгууллагаас дөрөвдүгээр сарын 07-ны өдөр дүүргийн 9 дүгээр хорооны дэмжлэг туслалцаа хэрэгтэй байгаа нэгэн өрхөд гэр өгөхөөр боллоо.

Ташрамд мэдээлэхэд, “Дулаан гар олон улсын хөгжлийн төв” ТББ -ын төв нь Улсан хотод байрладаг бөгөөд Сенегал болон Монгол дахь салбар байгууллагуудаараа дамжуулан хамтын үйл ажиллагааг эрхлэн явуулдаг олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны байгууллага юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын их цэвэрлэгээ”-ний хоёрдугаар үе шат эхэллээ 23 цаг 41 мин Авто зам ашигласан төлбөрийг улсын хэмжээнд бүрэн цахимаар авна 23 цаг 45 мин Нийслэлийн 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд бүрэн шилжүүллээ 23 цаг 49 мин Улаанбаатарт шөнөдөө 21 хэм дулаан 23 цаг 55 мин Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ Өчигдөр 13 цаг 25 мин Цахим дайн ба дархлаа нь унасан Монгол Өчигдөр 13 цаг 18 мин Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Өчигдөр 12 цаг 58 мин ДАШТ-ий дараа үнэлгээ нь өссөн шилдэг 5 хөлбөмбөгчин Өчигдөр 12 цаг 53 мин “Сүүлчийн зүүд" хамтарсан үзэсгэлэн гарч байна Өчигдөр 12 цаг 49 мин Уруул, тагнайн эмгэг, бөөрний мэс заслын нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоо эхэллээ Өчигдөр 12 цаг 41 мин Монелийн гудамжны авто замын засвар, шинэчлэлтийн хүрээнд зорчих хөдөлгөөнийг хаалаа Өчигдөр 12 цаг 37 мин Уулархаг нутгаар усархаг бороо орж, говийн бүсэд +43 хэм хүрч хална Өчигдөр 12 цаг 05 мин Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэн мөч айсуй Уржигдар 19 цаг 38 мин WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ Уржигдар 19 цаг 03 мин Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ Уржигдар 17 цаг 24 мин Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно Уржигдар 17 цаг 14 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг ирэх сарын 16 хүртэл хэсэгчлэн хаана Уржигдар 17 цаг 07 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ Уржигдар 16 цаг 06 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ Уржигдар 16 цаг 02 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов Уржигдар 15 цаг 58 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба...
Top