x

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ЗӨВЛӨЛИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛЛОО

Хүүхдийн эрхийн тухай хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу хүүхдийн эрхийг хангах, эрх нь зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгаалал, хөгжлийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд нийгмийн нөөц баялгийг дайчлах, салбар дундын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, холбогдох төрийн байгууллагад чиглэл, хуулийн этгээдэд зөвлөмж өгөх чиг үүрэг бүхий Баянгол дүүргийн Хүүхдийн төлөө зөвлөлийн ээлжит хурлыг 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдөр зохион байгууллаа.

Хурлыг Баянгол дүүргийн Засаг дарга бөгөөд Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн Ө.Сумъяабаатар удирдан явуулсан бөгөөд Хүүхдийн төлөө зөвлөлийн гишүүд 87,5 хувийн ирцтэй оролцлоо.

Хурлын эхэнд Баянгол дүүргийн ГБХЗХ-ийн дарга, Хүүхдийн төлөө зөвлөлийн ажлын албаны дарга Б.Даваажаргал Хүүхдийн төлөө зөвлөлийн 2022 оны ажлын хүрээнд хийгдсэн ажлын тайланг танилцуулсан. Энэ үеэр 2022 онд 13 чиглэлээр 52 арга хэмжээ төлөвлөн хэрэгжүүлэн ажилласнаас 96 хувийн биелэлттэй хэрэгжсэн гэдгийг онцолсон юм.  

Мөн Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн Ө.Сумъяабаатар 2023 онд хүүхдийн эрхийг хангах, хөгжлийг дэмжих, соёл урлагаар дамжуулан хүүхдийг соён гэгээрүүлэх, олон талт үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд гишүүн бүр бодитой үүрэг, оролцоотойгоор ажиллахыг үүрэг  болгосноос гадна өмнөх жил хийж хэрэгжүүлж байсан ажлуудаа чанаржуулан хийх, шинээр хүүхдэд ээлтэй, аюулгүй, бодит  дэмжлэг үзүүлсэн дараах ажлуудыг хийхээр санал солилцлоо.

Ингэснээр 2023 онд:

  • ЕБС-ийн төгсөх ангийн 2120 хүүхдийг 2023-2024 оны хичээлийн жилд усан спортын сургалтад бүрэн хамруулах;

  • Төгсөх ангийн эрэгтэй сурагчдыг “Эх оронч” хөгжлийн хөтөлбөрт хамруулах;

  • ЕБС-иудын дунд “Хаврын баяр” урлагийн их наадмыг зохион байгуулах;

  • Цэцэрлэгүүдийн хашаанд хүүхдэд ээлтэй эко тоглоомын тоог нэмэгдүүлэх, шинээр бий болгох;

  • ЕБС-иудад эрүүл мэндийн хөгжлийн хөтөлбөр (нүд, шүд, чих)-ийг хэрэгжүүлэх;

  • Хүүхэд хамгаалагч” төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх;

  • Өсвөр насны хүүхдийг “Хөдөлмөрт бэлтгэх, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох” сургалтыг үргэлжлүүлэх;

  • ЕБС-ийн бага ангийн 5000 хүүхдүүд “Экологийн боловсрол” олгох ажлыг хэрэгжүүлэх;

  • Зорилтот бүлгийн хүүхдүүдийг Хүүхдийн зусланд амраах;

  • Аутизмтай хүүхдүүдийг усан бассейнд хамруулах хөгжлийн хөтөлбөрийг үргэлжлүүлэх;

  • Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд хөгжлийн хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг олон ажлыг хийхээр боллоо.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 4 цаг 26 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 4 цаг 35 мин "Хараал хүрсэн хот" 4 цаг 44 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 5 цаг 4 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 6 цаг 5 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 6 цаг 10 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 6 цаг 37 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 7 цаг 11 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 7 цаг 57 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 20 цаг 27 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top