x

БАЯНГОЛ ДҮҮРЭГТ “СУРГУУЛИЙН АВТОБУС” ТӨСӨЛ ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ

Нийслэлийн ЗДТГ, Нийслэлийн боловсролын газар, Нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газар хамтран “Сургуулийн автобус” төслийг 4 дэх жилдээ амжилттай хэрэгжүүлж байгаа.

Тэгвэл Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарын дэмжлэгээр энэхүү төсөл Баянгол дүүрэгт хэрэгжиж, долоон автобус өгснийг Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С.Мөнхзаяа, Аж ахуйн албаны дарга Ц.Энх-Амгалан болон холбогдох албаны бусад хүмүүс сургуулийн захирлуудад (2023.02.10) хүлээлгэн өглөө.

Энэ үеэр дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар “Сургуулийн бүсэд хүүхдэд ээлтэй аюулгүй орчныг бүрдүүлэх, сурагчдыг гэр сургуулийн хооронд үнэ төлбөргүй зорчих “СУРГУУЛИЙН АВТОБУС” төслийг манай дүүрэгт хэрэгжүүлэхэд дэмжсэн, хамтран ажилласан холбогдох бүх шатны байгууллагууддаа талархал илэрхийлье” гэсэн юм.

Сургуулийн автобуснууд сар шинийн баярын дараагаас эхлэн 7 чиглэлд гэр-сургууль гэсэн маршрутаар хүүхэд багачуудад үйлчилнэ. Тухайлбал, хүн ам ихээр төвлөрсөн “Алтай хотхон”-оос 73-р сургууль чиглэлд нэг сургуулийн автобус үйлчлэх бол "Эрин хороолол", "Хар хорин", "Өнөр" хорооллоос Эрдмийн өргөө сургуульд сурдаг сурагчдад нэг автобус үйлчилнэ. Мөн дүүргийн гэр хорооллын хороод буюу нийтийн тээврийн автобус явдаггүй 9, 10, 21, 22, 23 дугаар хорооны сурагчид маань эцэг, эх, асран хамгаалагчгүйгээр гэр-сургууль гэсэн чиглэлээр сургуулийн автобусаар үйлчлүүлэх боломж бүрдэж байна.

Баянгол дүүргийн хувьд байшин хороолол зонхилсон төвийн дүүрэг бөгөөд хамран сурах тойрог зэргийг харгалзан өмнө нь энэ төсөл хараахан хэрэгжээгүй байсан юм. Улмаар сурагчдын аюулгүй зорчих эрхийг хангах, зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, авто замын хөдөлгөөний ачаалал, түгжрэлийг бууруулах зэрэг зайлшгүй тулгамдаж байгаа олон асуудлын хүрээнд холбогдох газруудад хүсэлт тавьснаар “Сургуулийн автобус” төсөл хэрэгжихээр болж байна. Мөн дээрх чиглэлүүдэд судалгаа хийхэд 11 сургуулийн 4900 гаруй сурагч нийтийн тээвэр болон бусад тээврийн хэрэгслээр гэр-сургууль чиглэлд зорчдог. Үүнээс хичээлийн 1,2 дугаар ээлжид бага ангийн 2250, дунд ангийн 1800 гаруй сурагч зорчиж байна гэсэн судалгаа гарсан юм.   

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 4 цаг 53 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 5 цаг 1 мин "Хараал хүрсэн хот" 5 цаг 11 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 5 цаг 31 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 6 цаг 32 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 6 цаг 37 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 7 цаг 4 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 7 цаг 38 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 8 цаг 24 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 20 цаг 54 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top