x

Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах томоохон зах, худалдааны төвүүдийн ойр орчимд эргүүлүүд ажиллаж байна

Баянгол дүүргийн Удирдах ажилтны Шуурхай зөвлөгөөн өнөөдөр (2023.01.14) боллоо. Шуурхай зөвлөгөөнийг дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар удирдан явуулсан бөгөөд дүүргийн Удирдах ажилтнууд 91 хувийн ирцтэй оролцлоо.

Өнгөрсөн шуурхай хуралдаанаар дүүргийн Засаг дарга есөн үүрэг даалгавар өгсөн. Тэгвэл дээрх үүрэг даалгаврын тав нь 100, гурав нь 90, нэг үүрэг даалгавар 50 хувийн хэрэгжилттэй байна гэсэн мэдээллийг Хяналт-Шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга Б.Мөнхбаяр дүүргийн удирдах ажилтнуудад танилцууллаа.

Дүүргийн хэмжээнд гэрэлтүүлэг 93 хувийн асалттай байна

Өнгөрсөн шуурхай хуралдаанаар дүүргийн Засаг дарга дүүргийн хэмжээнд гэрэлтүүлгийн асалтыг сайжруулах үзлэг шалгалтыг зохион байгуулах,  гэрэлтүүлгийн засвар үйлчилгээ, арчлалт хамгаалалт анхаарч ажиллах үүргийн Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэст өгсөн. Дээрх үүрэг даалгаврын хүрээнд дүүргийн хэмжээнд байгаа 7781 ширхэг гэрэлтүүлгийн асалтын хувийг шалгахад 93 хувийн асалттай байсан бөгөөд холбогдох бусад арга хэмжээг авч ажиллаж байгаа аж.

Орц гарц нэмэгдүүлэх 85 байршлын судалгааг гаргалаа

Дүүргийн хэмжээнд явган хүн, автомашины орц гарцыг нээх, замын түгжрэлийг бууруулах чиглэлээр ажлын хэсэг байгуулж, арга хэмжээ авч ажиллахыг  дүүргийн Газар зохион байгуулалтын алба болон дүүргийн Замын цагдаагийн хэлтэст өнгөрсөн Шуурхай зөвлөгөөнөөс үүрэг болгосон. Дээрх үүрэг даалгаврын хүрээнд Газар зохион байгуулалтын албанаас дүүргийн хэмжээнд чөлөөлөх шаардлагатай 85 байршлын судалгааг авч нэгтгэсэн байна. Түүнчлэн Замын цагдаагийн хэлтсээс 25 байгууллагын гадна орчин, авто зогсоол, зам талбайд үзлэг шалгалтыг зохион байгуулж, илэрсэн зөрчлийг арилгах талаар “Орхон”, “Хархорин”, “Хороолол”, “Барс-1”, “Барс-2”, “Шинэ Сандэй” зэрэг зургаан зах, 21 худалдаа, үйлчилгээний байгууллагад хугацаатай албан мэдэгдэл өгчээ.  

Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлж, ажиллалаа

Сар шинийн баярын үзэсгэлэн худалдаа болон Ерөнхий боловсролын сургуулийн хичээл эхэлж байгаатай холбогдуулан иргэд, хүүхэд, багачуудын амгалан тайван байдлыг хангах, хулгайн болон бусад төрлийн гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хэв журмыг сахиулах ажлыг эрчимжүүлэхийг дүүргийн Цагдаагийн газарт үүрэг болгосон. Дээрх ажлын хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрт байрлах томоохон зах, худалдааны төвүүдийн ойр орчимд, 10 чиглэлд 20 албан хаагч 10:00-17:00 цагийн хооронд эргүүл хийн ажиллаж байна. Мөн Ерөнхий боловсролын сургуулийн хичээл эхэлсэнтэй холбогдуулан  48 алба хаагч 24 чиглэлд үүрэг гүйцэтгэж ажиллаж буй бөгөөд 1024 “School police” эргүүлийг ажиллуулж, мэргэжил арга зүйгээр ханган хяналт тавьж ажиллажээ. Мөн “UB Palace”-д Сар шинийн баярын үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдаж буйтай холбоотойгоор хоёр алба хаагч хэв журам сахиулан үүрэг гүйцэтгэж байгаа аж.

Томуу томуу төст өвчнөөр 0-5 насны хүүхдүүд өвчлөх нь их байна

Томуугийн дэгдэлт нэмэгдэж байгаатай холбоотойгоор дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугар цаг үеийн мэдээлэл өглөө.

Сүүлийн үед томуу томуу төст өвчний өвчлөл эрс нэмэгдсэн бөгөөд 0-5 насны хүүхдийн өвдөх нь их байгаа аж. Иймд дүүргийн Хүүхдийн эмнэлэг бүх боломжит нөхцөлөөрөө ор дэлгэсэн. Хүүхдийн эмнэлгээс гадна Ахмадын эмнэлэгт  нэмж 60 ор дэлгэсэн. Эмч, эмнэлгийн ажилтнуудын оргил ачааллын үед 17:00-02.00 цагийн хооронд байдаг. Мөн хүний нөөцийн хомсдол үүсэн учраас тэтгэвэрт гарсан эмч нараа ажиллуулж байгаа гэсэн юм.

Түүнчлэн удахгүй сар шинийн баяр болж, золгуут болно. Энэ үеэр буюу сар шинийн баярын дараа томуу томуу төст өвчний тархалт нэмэгдэх хандлагатай байгаа. Мөн хаврын тархалт нэмэгдэнэ. Иймд эцэг эхчүүд маань бага насны хүүхдээ гадуур авч явахгүй байх, халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтлах, эрүүл мэндийн байгууллагаас өгч байгаа зөвлөмж сэрэмжлүүлгийг мөрдөх шаардлагатай байгааг зөвлөлөө.

Сар шинийн баярыг угтаж бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулна

Нийслэлийн Захирагчийн ажлын албанаас сар шинийн баярыг угтан “Ердөө 90 минут”их цэвэрлэгээг зохион байгуулахаар болсон. Мөн сар шинийн баярыг угтан Их цэвэрлэгээ зохион байгуулах дүүргийн Засаг даргын захирамж гарсантай холбоотойгоор хоёрдугаар сарын 17-ны өдрийн  10:00-13:00 цагийн хооронд их цэвэрлэгээ зохион байгуулна. Иймд холбогдох хэлтсүүд болон хороодын Засаг дарга нар дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа бүх Аж, ахуй нэгж байгууллага болон Сууц өмчлөгчдийн холбоод, иргэд оршин суугчдыг Их цэвэрлэгээнд идэвхтэй хамруулахыг Тохижилт нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Г.Мөнх-Эрдэнэ онцоллоо.

Шуурхай зөвлөгөөний үеэр дүүргийн Засаг дарга хэд хэдэн зүйлийг онцолсон. 

Тухайлбал, “Баянгол Шинэ Өргөө” ОНӨААТҮГ-т туслан гүйцэтгэгч шалгаруулж, гэрээ байгуулах ажлыг яаралтай зохион байгуулахыг үүрэг болголоо. Мөн хороодын байр болон цагдаагийн байрны нөхцөл байдлыг сайжруулахад анхаарч ажиллахаас гадна сар шинийн баярын өдрүүдэд шуурхай жижүүр томилжж ажиллуулна гэсэн юм.

Нийслэлийн Шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг даалгаврыг хүргэж байна.

  • Улаанбаатар хотын “Цахим шилжилт”-ийн хүрээнд хийж байгаа “Дижитал сити” болон Замын хөдөлгөөний нэгдсэн систем /RFID/-н ажлуудыг холбогдох байгууллагууд эрчимжүүлэх. Үүнд:

-Хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийн гэрчилгээг, цахим гэрчилгээгээр /RFID/ солих ажлыг олон нийтэд сурталчлан таниулах, холбогдох байгууллагууд дэмжлэг үзүүлж ажиллах.

- “e-School” боловсролын нэгдсэн платформын хэвийн үйл ажиллагааг хангаж, байнгын ашиглалттай байлгах, мэдээллийн шинэчлэлтийг цаг тухай бүрд оруулж хэвшүүлэх.

-Хэсгийн ахлагчийн систем нэвтрүүлэлтийн ажлыг эрчимжүүлж, хороодын үйл ажиллагаанд байнгын ашиглаж, ажиллах.

-Цахим дашборд нэвтэрсэнтэй холбогдуулан зарим байгууллага тоон мэдээ, мэдээллээ цаг хугацаанд нь тогтмол  оруулж, системийн ажилд дэмжлэг үзүүлэх.

  • Сургуулийн автобусны хяналтын цахим системийг нэвтрүүлсэнтэй холбогдуулж 40 сургуулийн 110,000 сурагчдын карт буюу үнэмлэхийг байнгын ашиглалттай байлгах, багш, эцэг эхчүүдэд бодит мэдээллийг цаг тухай бүрд хүргэхэд анхаарч, шаардлагатай зохион байгуулалтын арга хэмжээг авч, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах.

  • “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг эрчимжүүлэх зорилтын хүрээнд гэр хорооллын бүсийг “Ногоон бүс” болгох ажлыг зохион байгуулах төлөвлөгөөний төсөл боловсруулах ажлаа эрчимжүүлж, Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулах.

  • Иргэд, олон нийтийн амгалан тайван байдлыг хангаж, гал түймрийн аюул осол, гэмт хэрэг, зөрчилд өртөх болон зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний ачаалал ихтэй уулзваруудыг сайтар зохицуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах.

  • Томоохон захууд болон худалдааны төвүүдэд хүнсний аюулгүй байдлыг хангаж, хяналт тавьж ажиллах.

  • Нийтийн тээврийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэн, иргэдийг хүндрэлгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх.

  • Баярын өдрүүдэд ажиллах эргүүл, жижүүр томилон ажиллуулж, Захирагчийн ажлын албанаас хяналт тавьж ажиллах.

  • Инженерийн шугам сүлжээний хэвийн, найдвартай ажиллагааг хангаж, ус, дулаан, цахилгаан хангамжаар байгууллага, иргэдийг тасалдуулахгүй, гэнэтийн гэмтэл, саатал гарахаас урьдчилан сэргийлэх.

-Шуурхай ажиллагааны бригад, жижүүрийн хуваарийг гарган, хяналт тавьж, болзошгүй осол, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх.

-Нийтийн эзэмшлийн гудамж талбайн тохижилт, хог хаягдлуудыг цэвэрлэх, тээвэрлэх ажлыг зохион байгуулж, хотын гудамж, талбайн гэрэлтүүлгийн асалтад хяналт тавьж ажиллах зэрэг үүрэг, даалгаврыг өглөө.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 5 цаг 5 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 5 цаг 13 мин "Хараал хүрсэн хот" 5 цаг 22 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 5 цаг 43 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 6 цаг 44 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 6 цаг 49 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 7 цаг 16 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 7 цаг 50 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 8 цаг 36 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 21 цаг 6 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top