x

Монголын эдийн засгийн чуулган 7 дугаар сарын 9, 10-нд болно

Монголын эдийн засгийн чуулган энэ жил 10 дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна.

“Монголд зочлох жил”-ийн хүрээнд 2023 оны 7 дугаар сарын 9, 10-нд зохион байгуулагдах энэ удаагийн чуулганд 1.500 оролцогч оролцохоор төлөвлөж байгаа бөгөөд 5 өөр байршилд нэгэн зэрэг зохион байгуулагдахаараа онцлог болох ажээ.

Монголын эдийн засгийн чуулганыг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нээж үг хэлэх бол энэ өдрийн үндсэн илтгэлийг УИХ-ын дарга Г.Занданшатар тавих юм байна.

Мөн чуулганы эхний өдрийн нэгдсэн хуралдаан “Монгол Улсын тогтвортой хөгжлийн бодлого”, “Монголын эдийн засаг ба тогтвортой хөгжил” сэдвээр болж,

  • Хөдөлмөрийн зах зээл

  • Дижитал шилжилт ба И-бизнес

  • Худалдааны боломж-Эдийн засгийн чөлөөт бүс

  • Шинэ үйлдвэрлэл-Хүнсний үйлдвэр

  • Хөдөө аж ахуйн хөрөнгө оруулалт

  • Шинэ боломж-Аялал жуулчлал зэрэг салбар хуралдаанууд болох ажээ.

Харин 2 дахь өдрийн хуралдааны үндсэн илтгэлийн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тавьж, нэгдсэн хуралдаан “Шинэ ирээдүй-шинэ боломж”, “Дэд бүтэц” сэдвээр болно.

Энэ өдөр

  • Хөрөнгө оруулалтын орчин

  • Ирээдүйн хөгжил-Газрын ховор элемент, Зэс, Уран

  • Шинэ эрчим хүчний эх үүсвэр-Нар, Салхи, Устөрөгч

  • Ашигт малтмалын салбар, сайжруулах орон зай

  • Банк санхүү

  • Бүс нутгийн хамтын ажиллагааны боломж-Далайд гарцгүй орон

  • Хөрөнгийн зах зээл

  • Уул уурхайн тээвэр, логистик

  • Ногоон хөгжил-Ногоон санхүүжилт салбар хуралдаанууд болж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ чуулганыг хаах юм байна.

Чуулганы зочдод 7 дугаар сарын 11-ний өдөр Үндэсний их баяр наадмын нээлтийг үзүүлж, “Соёлын наадам” фестивал, Хурдан морины уралдаан, Сурын харваагаар сонирхуулахаар төлөвлөжээ.

“Монголын эдийн засгийн чуулган-2023” арга хэмжээнд Азийн хөгжлийн банкны дэд ерөнхийлөгч, Рио Тинто группын ТУЗ-ийн дарга Доминик Бартон нар оролцож хүндэт зочны илтгэл тавих юм байна.

Тодруулга

MОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН ФОРУМ-2023

Монголын Эдийн Засгийн Форум нь Монгол Улсын эдийн засаг, нийгмийн өмнө тулгамдаж буй асуудал, тэдгээрийн шийдлийн талаар хэлэлцэх үндэсний тэргүүлэх чуулга уулзалт бөгөөд Монгол улсын хөгжлийг хурдасгах эрхэм зорилготой юм.

Монголын Эдийн Засгийн Форум төрийн бус, ашгийн бус, улс төрөөс хараат бус байгууллага нь 2010 оноос эхлэн Засгийн газар, хувийн хэвшил, иргэний нийгэм, эрдэм шинжилгээний байгууллага, олон улсын байгууллагуудын өндөр, дээд түвшний төлөөллийг цуглуулан, нээлттэй хэлэлцүүлгийг жил бүр хоёр өдрийн турш өрнүүлдэг уламжлалтай.

Энэ жилийн арга хэмжээ 7 дугаар сарын 9, 10-ны өдрүүдэд Улаанбаатар хотод, Төрийн ордонд болох бөгөөд Ковид-19 цар тахлын дараах Монгол Улсын эдийн засгийн хурдацтай өсөлтийг онцлох юм. Тухайлбал, 2022 онд Монголын эдийн засаг таамаглаж байсан 4 хувиас өндөр өсөлтийг үзүүлсэн ба 2023, 2024 онд мөн өндөр өсөлт үзүүлэх таамаглалтай байна.

Хэлэлцэх асуудал:

  • Дэлхийн ханган нийлүүлэлтийн сүлжээнд Монгол Улсын гүйцэтгэх үүрэг

  • Бүс нутгийн худалдааны интеграцчлалд Монгол Улсын гүйцэтгэх үүрэг

  • Монгол Улсын бизнес, хөрөнгө оруулалтын орчин

  • Монгол Улс бүс нутгийн бизнесийн төв болох

  • Боломж:

  • Монголын эдийн засгийн хөгжлийн талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээллийг авах

  • Ирээдүйд хэрэгжих төслүүд дээр хамтран ажиллах боломжуудыг судлах

  • Бодлогын түвшинд шийдвэр гаргагчидтай харилцан яриа өрнүүлэх

  • Нөлөө бүхий хүмүүсийн илтгэлийг сонсох юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвл...
Top