x

Эрчим хүчний сайдын айлчлалыг УИХ-ын даргын айлчлал залгалаа

Монголын төлөөлөгчдийн ОХУ дахь айлчлал шил даран үргэлжилж байна.

Санкт Петербургийн Эдийн засгийн форум энэ оны зургадугаар сарын 14-17-ны хооронд амжилттай зохиогдож өндөрлөлөө. Форумын үеэр 3,8 их наяд рублийн үнийн дүн бүхий 900 гаруй гэрээ байгуулж, хэлцэл хийгдлээ.

Форумыг зохион байгуулах хорооны хариуцлагатай нарийн бичгийн дарга Антон Кобяковын мэдээлснээр энэ удаагийн арга хэмжээнд 600 гаруй байгууллага, бизнесийн компани оролцсоноос 150 гаруй нь ОХУ-ын найрсаг бус харилцаатай орнуудаас байжээ. “ОХУ-ын найрсаг бус харилцаатай орнуудын байгууллага, компаниуд өөрийн компанийн нэрээр биш өөр компанийн нэрээр оролцлоо. Тэдний бараг тал хувь нь ОХУ-д үлдэж бизнесийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхээр шийдсэн” хэмээн Антон Кобяков хэллээ. 2023 оны форумын цар хүрээ КОВИД-19 цар тахлын өмнөх хэмжээнд очсоныг тэрбээр онцлон тэмдэглэлээ. Энэ жилийн форумд Арабын нэгдсэн Эмират, Хятад, Энэтхэг, Мъянмар, Казахстан, Куба, АНУ-аас хамгийн олон тооны төлөөлөгч ирсэн байна.

Санкт Петербургийн Эдийн засгийн форумд оролцсон Монголын төлөөлөгчдийн ажлын үр дүнг Оросын хэд хэдэн мэдээллийн суваг “гайхам амжилттай” хэмээн онцолсон байна. Монгол Улсын төлөөлөгчдийг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн ахалсан юм. Б.Чойжилсүрэн сайд ОХУ-ын Эрчим хүчний сайд Николай Шульгинов нар уулзаж, Сэлэнгэ мөрний цутгалан дээр УЦС барих ажлын талаар санал солилцлоо. Энэхүү УЦС-ыг барих ажил 2016 оноос хойш зогсонги байдалд ороод байсан юм. Хоёр сайдын уулзалтын үр дүнд УЦС-ыг барьж байгуулах ажлыг шийдвэрлэх зорилго бүхий хоёр орны Эрчим хүч болон Байгаль орчны яамдын төлөөлөл бүхий ажлын хэсгийг байгуулахаар боллоо.

“Хамгийн боломжтой хувилбарыг сонгохын тулд хоёр орны судлаач, шинжээчдийн харилцан яриа хэлцлийг тогтмолжуулах нь чухал байна” хэмээн Б.Чойжилсүрэн сайд сэтгэгдлээ хуваалцжээ. Хоёр орны байгалийн хийн салбарын хамтын ажиллагааны тухай мөн уулзалтын үеэр хөндөгдсөн бөгөөд ялангуяа “Сила Сибири-2” төслийн үргэлжлэл болсон хий дамжуулах “Союз-Восток” төслийн талаар санал солилцлоо.

Мөн Улаанбаатарын ТЭЦ-3 станцын өргөтгөлийн ажлын талаар Эрчим хүчний сайдууд хэлэлцлээ. ТЭЦ-3 нь ОХУ-ын мэргэжилтнүүдийн Монголд хэрэгжүүлэх эрчим хүчний хоёр дахь төсөл болох юм.  Монголын эрчим хүчний 60 хувийг хангадаг ТЭЦ-4 станцын ажлын өргөтгөлийг ОХУ-ын мэргэжилтнүүд саяхан хийж гүйцэтгэсэн юм.

ТЭЦ-3 станцын өргөтгөлийн хүрээнд нийтдээ 250МВт хүчин чадал бүхий хоёр шинэ эх үүсвэрийг барихаар яригдаж байгаа. Энэхүү төслийн ажилд ОХУ-ын “Интер” РАО болон “РОТЕК” компаниуд оролцохоор урьдчилсан байдлаар яригдаж байгаа бөгөөд төслийн санхүүжилт болох 100 тэрбум рублийг ОХУ-ын экспортын кредитээс бүрдүүлэхээр төлөвлөж байна. Монгол Улсын эрчим хүчний хангамж эрэлтээ хангаж чадахгүй байгаа юм. Монголын ТЭЦ-үүд нь нүүрсээр ажилладаг бөгөөд үйлдвэрлэж буй эрчим хүчний хэмжээ нь жилдээ 1 ГВт байна. Жил ирэх тусам Монголын эрчим хүчний хэрэглээ нэмэгдэж байгаа бөгөөд 2030 он гэхэд 4 ГВт хүрэх тооцоо байгаа юм.

Монгол Улсын газар зүйн байрлалын онцлогтой хамааралтай өөр олон асуудал форумын үеэр хөндөгдлөө. Тухайлбал, хилийн боомт, шалган өнгөрүүлэх цэгүүдийн ажиллах цагийг уртасгах, тоог нэмэгдүүлэх, Монголоор дамжин өнгөрөх олон улсын транзит тээврийг хөгжүүлэхийн тулд боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх зэрэг асуудал хөндөгдлөө.

Форумын үеэр Монголын “Даян дээрх энерги” компанийн захирал Мөнхбаатрын Бямбаа, ОХУ-ын “Русатом-олон улсын сүлжээ” комплексийн ерөнхийлөгч Вадим Титов нар стратегийн хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурлаа. ОХУ-ын “Росатом” компани нь Монгол Улсад атомын болон сэргээгдэх эрчим хүчний (салхин болон усан) төслүүдэд оролцохоос гадна, цөмийн анагаахын салбар, композит материал үйлдвэрлэл, хотын дэд бүтцийн дижитал шийдлийн төслүүдэд оролцоно.

Монголын төлөөлөгчдийн Эдийн засгийн форумын үйл ажиллагаа дуусангуут залгуулаад Монголын парламентын спикер Гомбожавын Занданшатарын албан ёсны айлчлал ОХУ-д эхэллээ. Спикерийн айлчлал зургадугаар сарын 22 хүртэл үргэлжилнэ.

УИХ-ын дарга Г.Занданшатар айлчлалынхаа үеэр ОХУ-ын Холбооны хурлын Холбооны зөвлөлийн дарга Валентина Матвиенко болон Төрийн Думын дарга Вячеслав Володин нартай хэлэлцээр хийнэ. Монгол Улсын Их хурал болон ОХУ-ын Холбооны хурлын хамтын ажиллагааны хамтарсан комиссийг байгуулах баримт бичигт гарын үсэг зурна.

Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны түвшинд  тээвэр, эрчим хүч, уул уурхайн олборлох салбарын хамтарсан төслүүдийг хөгжүүлэх, мөн Орос-Монгол-Хятад гурван улсын Эдийн засгийн коридорын хүрээнд хийгдэх төслүүдийн яриа хэлэлцээ болохоор хүлээгдэж байна.

С.ПАЛАМ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Армени ШХАБ-ын гишүүн болох сонирхлоо илэрхийлэв Өчигдөр 16 цаг 02 мин Хятадад “iPhone” борлуулалт өсөж, Apple-ийн хувьцаа багахан нэмэгдэв Өчигдөр 16 цаг 01 мин Сэлбэ хотын орон сууцны төслийн тендерийг тав хуваан зарлалаа Өчигдөр 16 цаг 00 мин Мотоциклийн спортын 70 жилийн ойд зориулсан улсын аваргын гуравдугаар гараа Дарханд болно Өчигдөр 15 цаг 59 мин Сонгинохайрханд эрэгтэй хүн хутгалуулсан хэрэгт холбогдуулан мөрдөн шалгаж байна Өчигдөр 15 цаг 59 мин Сэлэнгэ мөрний түвшин нэмэгдэж, Ховд гол үерийн түвшинд хэвээр байна Өчигдөр 15 цаг 50 мин Сэлбэ хотын орон сууцжуулах төслийн шинэчилсэн таван багц тендерийг зарлалаа Өчигдөр 13 цаг 32 мин Толгойтын хөл бөмбөгийн талбай, спорт цогцолборын ажил 75 хувьтай байна Өчигдөр 13 цаг 28 мин Э.Батшугар: Хар жагсаалтыг халж, зээлдэгчийг онооны системээр үнэлдэг болно Өчигдөр 11 цаг 52 мин Эрчим хүчний эрх чөлөө Өчигдөр 11 цаг 23 мин Ч.Өнөржаргал: Өөрийгөө хамгаалах зорилгоор зэвсэг өмчлөх, эзэмших эрх иргэнд байхгүй Өчигдөр 10 цаг 50 мин Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл өргөн барив Өчигдөр 09 цаг 44 мин Сэлэнгэд ой, хээрийн түймэртэй тэмцэхэд 96 сая төгрөгийн тоног төхөөрөмж хүлээлгэн өгөв Өчигдөр 09 цаг 43 мин Трамп, Путин нар утсаар ярьж, Украины асуудлыг хэлэлцэв Өчигдөр 09 цаг 42 мин U-15 волейболын Азийн аваргад Сэлэнгийн сурагчид багтлаа Өчигдөр 09 цаг 41 мин И.Цэлмүүн Дэлхийн шатрын цомоос хүрэл медаль хүртэж, түүхэн амжилт гаргав Өчигдөр 09 цаг 40 мин Улаанбурханы тохиолдол арван нэгэн мянга давжээ Өчигдөр 09 цаг 39 мин Нийгмийн хамгааллын тусгай төв, БНСУ-ын байгууллагатай хамтран ажиллах санамж бичиг байгуулав Өчигдөр 09 цаг 38 мин Өнөөдөр болох үйл явдлын тойм Өчигдөр 08 цаг 30 мин Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл өргөн барив Өчигдөр 08 цаг 28 мин
iИх уншсан
Төсвийн тэлэлтийг хэмнэлтэд шилжүүлсэн нь Япон улсын эзэн хаан Ц.Бат-Эрдэнэ: Дулаалга урт хугацааны шийдэл гэж ойлгоод байг... Цагаан зун Э.Батшугар: Хар жагсаалтыг халж, зээлдэгчийг онооны системээ... Эрчим хүчний эрх чөлөө Маргаашнаас хонины махыг нэг килограммыг нь 10 мянга, үхрийн... Н.Алгаа: “Алт-3” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бэлтгэгдсэн нөөц ... Мотоциклийн спортын 70 жилийн ойд зориулсан улсын аваргын гу... Сэлбэ хотын орон сууцны төслийн тендерийг тав хуваан зарлала... Хятадад “iPhone” борлуулалт өсөж, Apple-ийн хувьцаа багахан ... Армени ШХАБ-ын гишүүн болох сонирхлоо илэрхийлэв Тэтгэврийн зээлд хязгаарлалт тавихгүй байхаар тохиролцлоо Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн албан хаагчдад мэндчилгээ дэвш... Арменийн ерөнхийлөгч асан Серж Саргсяныг хээл хахууль, хууль... Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн нэмэлт төслийг өргө... ДОХ, гепатитийн В вирусын геном судалгаанд шинэ технологи нэ... Төрийн албан хаагчдын үндэсний чуулганд бүтээмжийг онцоллоо Сонгинохайрханд эрэгтэй хүн хутгалуулсан хэрэгт холбогдуулан... Сэлэнгэ мөрний түвшин нэмэгдэж, Ховд гол үерийн түвшинд хэвэ...
Top