x

Голомт банк “Infosys Finacle Innovation Awards”-аас “Ecosystem-led Innovation” шагнал хүртжээ

Дижитал банкны шийдэл, программ хангамжийн үйлчилгээгээр салбартаа тэргүүлэгч, EdgeVerve Systems-ийн салбар Infosys Finacle компаниас жил бүр зохион байгуулдаг “Infosys Finacle Innovation Awards - 2023” арга хэмжээнд Голомт банкийг Нээлттэй банкны API платформыг амжилттай хэрэгжүүлж, Монгол Улсдаа өргөн цар хүрээг хамарсан, тогтвортой дижитал эдийн засгийг бий болгож байгааг нь өндрөөр үнэлж “Ecosystem-led Innovation” төрөлд шилдгээр шалгарууллаа. Энэ жилийн хувьд инновацад анхаарлаа хандуулан өөрчлөлт шинэчлэлд үргэлж бэлэн байж, дижитал шилжилтийг хурдтайгаар хийж буй дэлхийн шилдэг банкнуудыг нийт 10 төрөлд тодруулжээ.

Голомт банк 2020 оноос Монголын орчин үеийн банк, санхүүгийн салбарын шинэ өнгө төрхийг тодорхойлж, инновац суурьтай Нээлттэй банкны бизнес загварыг үйл ажиллагаандаа цогцоор нь нэвтрүүлсэн бөгөөд харилцагч болон бизнесийн онцлогт тохирсон багц үйлчилгээг API системээр дамжуулан хүргэж, нийгэмд дижитал шилжилтийн соёлыг түгээх, эрүүл мэнд, боловсрол, хөдөө аж ахуй зэрэг бүхий л салбарыг хамарсан, өргөн цар хүрээтэй дижитал экосистем, дижитал эдийн засгийг бий болгож хамтдаа хөгжүүлэхийг зорьдог билээ.

Энэ талаар Голомт банкны Мэдээллийн технологи хариуцсан захирал М.Сайнбилэг “Хуваалцах нь хамгийн зөв шийдэл. SOA архитектур, Finacle core зэрэг банкны системийн функц, бизнес загваруудыг ашиглан боловсруулсан нээлттэй банкны API нь өөрсдийн бий болгосон сайн шийдлүүдээ өөр хоорондоо хуваалцах тухай юм. Голомт банк нээлттэй банкны платформ төдийгүй технологийн мэдлэг, давуу тал, бизнесийн туршлага, дэд бүтцээ харилцагчид, хамтрагч байгууллагуудтайгаа нээлттэй хуваалцаж, банкны үйлчилгээг дараагийн шинэ шатанд гаргах нэгдсэн экосистемийг бий болгохоор зорин ажиллаж байна" хэмээн онцолсон юм.

Амжилт бүрд хамт байдаг эрхэм харилцагч, хамтрагч түншүүд та бүхэндээ талархал илэрхийлье.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвл...
Top