x

Голомт банк  “DX CUP MONGOLIA 2023” тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж байна

Голомт банк технологид суурилсан бүтээгдэхүүн үйлчилгээг цаг ямагт эрэлхийлэн, дотооддоо анхлан нэвтрүүлж, олон улсын жишигт нийцэхүйц үйлчилгээг үзүүлсээр ирсэн. Энэ ч утгаараа мэдээллийн технологийн салбарын залуу үе, ирээдүйн инженерүүдийг бэлтгэх зорилготой “DX CUP MONGOLIA 2023” тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж байна.

“DX CUP MONGOLIA 2023” нь мэдээллийн технологийн орчин үеийн шийдлүүд болох хиймэл оюун ухаан,  юмсын интернет, метаверс, үүлэн технологи, робот, блокчейн, кибер аюулгүй байдал, дрон, сансрын теxнологи зэргийг ашиглан бүтээл хийж түүнийгээ бизнес загварт оруулах оюутан залуусын дунд зохион байгуулагдаж буй тэмцээн юм.

Тус тэмцээнийг анх Япон улсад санаачлан зохион байгуулж эхэлсэн бөгөөд Монгол улсын ирээдүйн инженерүүдийг бэлтгэх, цахим шилжилтэд хувь нэмэр оруулах зорилгоор манай улсад 2 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж байна. Тэмцээний эхний шатны шалгаруулалтууд өнгөрсөн хугацаанд амжилттай үргэлжилж 2023 оны 6-р сарын 6-ны өдөр шилдэг 10 баг бүтээлээ эцсийн байдлаар танилцуулан, зохион байгуулагчдын зүгээс ялагчдыг тодруулахад бэлэн боллоо.

Сайн сахйныг санхүүжүүлэгч Голомт банк оюутан залуусыг тэр дундаа мэдээллийн технологийн салбарын шинэ залуу үеийг дэмжихэд онцгой анхаарал хандуулдаг бөгөөд салбарын оюутнуудын дунд “Судлаач оюутны хөтөлбөр”-ийг 19 жил тасралтгүй амжилттай хэрэгжүүлж хувь хүний хөгжилд суурилсан сургалт, ажилахад таатай орчин нөхцлөөр ханган цалинтай дадлагажуулаад зогсохгүй ажлын байраар хангаж урт хугацаанд дэмжин ажилладаг. Энэ удаад мөн мэдээллийн технологийн салбарын хөгжилд буюу инновацид суурилсан олон улсын жишигт нийцэхүйц тэмцээн,  уралдааныг амжилттай зохион байгуулагдахад хувь нэмрээ оруулж байгаа нь энэ билээ.

Тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар БШУЯ, зохион байгуулагчаар Цахим шилжилтийг дэмжих холбоо, ШУТСан, Монголын Технологийн Коллежийн Үндэсний Холбоо, хамтран зохион байгуулагчаар Японы Жайка байгууллага тус тус ажиллаж байгаагийн зэрэгцээ технологи суурьтай бүтээгдэхүүн үйлчилгээг бизнестээ ашигладаг болон мэдээллийн технологийн салбарт үйл ажиллагаагаа явуулдаг гадаад, дотоодын томоохон байгууллагууд хамтран ажиллаж байгаа нь тэмцээний цар хүрээ, ач холбогдол өндөр болохыг харуулж буй хэрэг юм.  

Тэмцээнд оролцож буй багууддаа амжилт хүсье!

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвл...
Top