x

Банкны ажилтны өдрийн мэндийг салбарын үе үеийн ажилтан, албан хаагч Та бүхэндээ өргөн дэвшүүлье!

Жил болгон зургадугаар сарын 2-ны өдөр уламжлал болгон тэмдэглэж ирсэн Банкны ажилтны өдрийн мэндийг салбарын үе үеийн ажилтан, албан хаагч Та бүхэндээ өргөн дэвшүүлье!

2023 онд Монгол Улсын санхүүгийн салбарт түүхэн шинэчлэлүүд өрнөж, банкны харилцагч иргэд аж ахуйн нэгжүүд болон гадаад дотоодын хөрөнгө оруулагчдын хувьд  онцлог жил тохиож байна. Системийн хэмжээний банкуудын өмчлөл ба засаглалын реформ, төлбөрийн системд нэвтрүүлж буй технологийн дэвшлүүд салбарт маань шинэ цагийн эхлэлийг авчирлаа. Түүнчлэн, Монгол Улсын эдийн засаг хүнд уналтаас сэргэхэд банкны салбарын оруулж хувь нэмэр их, бусад салбарын үйл ажиллагааг дэмжих хөшүүрэг болж байгаа билээ.      

Банкны системийн шинэтгэлийн хөтөлбөрийн дагуу арилжааны банкуудын хувь эзэмшлийн төвлөрлийг бууруулах, банкийг олон нийтийн хяналттай болгох зорилт хэрэгжиж, системийн нөлөө бүхий 5 том банк хөрөнгийн биржээр дамжуулан олон нийтэд хувьцаагаа арилжаалах үйл явц амжилттай өрнөж байна. Энэ нь санхүүгийн салбарт сүүлийн 30 жилд тохиож буй нэг томоохон реформ бөгөөд банкны салбарыг хөгжлийн шинэ шатанд хүргэх алхам юм. Банкууд олон нийтэд нээлттэй хувьцаат компани болсноор засаглал, хяналт сайжрах, хөрөнгийн захын хөгжлийг хурдасгах зэрэг давхар олон ач холбогдолтой байх болно. Үүний зэрэгцээ Төв банк системийн эрсдэл даах чадварыг сайжруулж, олон улсын стандарт, сайн туршлагад нийцсэн зохицуулалтын эрх зүйн орчныг бий болгохыг зорьж ажиллаж байна.

Өнөөдөр Монгол Улсад төлбөр тооцооны 98% нь гар утсаар эсвэл картаар хийгдэж байгаа бөгөөд гүйлгээний аюулгүй байдал өндөр түвшинд хангагдаж байгаа билээ. Банкны салбар технологийн орчин үеийн ололт амжилтыг эрчимтэй нэвтрүүлснээр үйлчилгээ цахимжиж, төлбөр тооцоог аль ч байршлаас хүссэн цагтаа амар хялбар, түргэн шуурхай гүйцэтгэх боломж дээшилсээр байна. Нууцлал, аюулгүй байдлыг сайжруулах шинэчлэлүүд хийгдсэнээр төлбөрийн системийн найдвартай байдал олон улсын стандартын дагуу хангагдаж байгаа юм. Төлбөрийн системд арилжааны банкууд төдийгүй финтек компаниуд, старт-апууд ч оролцох боломжтой болсон нь санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, харилцагчдад цаг мөнгөө хэмнэх боломжийг олгож  үнэ цэнийг бий болгож байна. Мөн ₮ картыг олон улсад төлбөр тооцоонд ашиглах боломжийг нээж байгаа нь төлбөр тооцооны хөгжилд шинэ хуудас боллоо.

Монгол Улсын эдийн засаг гадаад болон дотоод орчны эрсдэл, сорилтын дунд 1990-ээд оны шилжилтийн хямралаас хойших хамгийн гүнзийн уналтыг давж, сэргэлтийн замдаа оров. Дотоодын нийт бүтээгдэхүүн Ковид-19-ийн өмнөх түвшиндээ хүрснээс гадна 2023 оны эхний улиралд 7.9% өсөөд байна. Санхүүгийн зуучлалыг хэрэгжүүлж, эдийн засгийн чухал дэд бүтэц болдог банкны системд ажиллаж буй хүн бүрийн хичээл зүтгэл, тууштай оролцоо үүнд чухал үүрэг гүйцэтгэж байгааг онцлох нь зүйтэй юм. Эдийн засаг тогтворжиж, сэргэлт бий болоход Төв банкнаас хэрэгжүүлсэн мөнгөний бодлого, банк санхүүгийн системээс бодит эдийн засгийн салбарууд, иргэд, аж ахуйн нэгжүүдэд хүрсэн санхүүжилт нэг чухал хөшүүрэг болсон нь гарцаагүй билээ.

Монгол Улсын банк, санхүүгийн салбарт хувь нэмрээ оруулсан ахмад ажилтнууд, өнөө цагт мөр зэрэгцэн ажиллаж байгаа салбарын нийт хамт олондоо цаашдын ажил үйлст нь өндөр амжилт хүсэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ

Б.ЛХАГВАСҮРЭН

2023 оны 6-р сарын 02.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвл...
Top