x

"Фитч" агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг тогтвортой хэвээр үлдээлээ

Fitch Ratings агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг В тогтвортой ангилалд хэвээр үлдээлээ.

Тус агентлаг дараах үндэслэлээр Монгол Улсын эдийн засгийг тогтвортой байна гэж дүгнэсэн байна. Тухайлбал "В” түвшний бусад орнуудтай харьцуулахад Монгол Улс нэг хүнд ногдох орлого нэмэгдсэн, дунд хугацаанд эдийн засгийн өсөлт сайжрах төлөвтэй байна.

Гэхдээ санхүүгийн эх үүсвэр гаднаас хамааралтай, ялангуяа түүхий эдийн экспорт БНХАУ-аас шууд хамааралтай байгааг мэдээлэлдээ дурджээ.

“Фитч” агентлаг Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг 2023 онд 5%-тай байна гэж тооцоолсон байна. Уул уурхайн салбар сэргэсэн, нүүрсний экспорт тогтворжсон, төмөр замын тээвэрлэлт ойрын жилүүдэд жигдэрч экспорт 2 дахин өснө, “Оюу Толгой” төслийн далд уурхайн олборлолт эхэлсэн зэргийг үндэслэж, эдийн засгийн өсөлтийн тооцоог гаргажээ.

Харин манай улсын гадаад валютын нөөц бусад В зэрэглэлтэй орнуудтай харьцуулахад сул хэвээр байна. Хэдийгээр Засгийн газраас гадаад өрийн зохицуулалтыг сайн хийж байгаа ч 10 сард төлөх ёстой Хөгжлийн банкнаас гаргасан “Евро” бондыг төлөхөд Засгийн газар өрийн баталгаа гаргаж болзошгүй байгааг анхааруулжээ.

Мөн “Фитч” агентлаг манай улсын төсвийн алдагдлыг 2023-2024 онд 1 хувиас бага байхаар төсөөлж байна. Гэсэн ч уул уурхайн салбар төсвийн орлогын ихэнхийг бүрдүүлж байгаа учраас гадаад орчны эмзэг байдлыг улам нэмэгдүүлж болзошгүй байна.

Цаашид Засгийн газрын өр үргэлжлэн буурах төлөвтэй байгаа бөгөөд 2024 онд ДНБ-ний 55 хувьд хүрч буурах төлөв ажиглагджээ.

Инфляц 2023 онд 12 хувьтай, 2024 онд 9 орчим хувь болж буурах гэж “Фитч” агентлаг дүгнэсэн байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвл...
Top