x

Сөүл хоттой байгальд ээлтэй технологи, үйлчилгээг нэвтрүүлэхэд хамтран ажиллах боломжтой

БНСУ-д албан томилолтоор ажиллаж буй Хотын дарга Д.Сумъяабазар Сөүл хотын Замын хөдөлгөөний удирдлагын ерөнхий төв, Сөүлийн Уур амьсгал, байгаль орчны төвийн үйл ажиллагаатай танилцан, санал солилцлоо.

Бүгдэд ээлтэй Замын хөдөлгөөний удирдлагын систем

Сөүлд хүн ам нь өсөн нэмэгдэж, хотжилт тэлж эхэлсэн үед тээврийн хэрэгсэл, замын хөдөлгөөнийг зохицуулах, иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор энэхүү системийг 1997 оноос ашиглаж эхэлжээ.

2004 онд Сөүл хотын нийтийн тээврийн системийг шинэчилснээр нийтийн тээврийн дэвшилтэт системийн төлөвлөлт, барилга байгууламж, үйл ажиллагааг хариуцдаг Сөүлийн Замын хөдөлгөөний удирдлагын ерөнхий төв ажиллаж эхэлсэн юм.

Тодруулбал, хориотой газар зогсох, нийтийн тээвэрт зориулсан эгнээгээр зорчих зэрэг зөрчлийг автомат хяналтын системээр хянах болж, гар ажиллагааг халсан бөгөөд нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах, өргөжүүлэх зорилгоор аль чиглэлийн автобус хаана яваа, хэзээ ирэхийг харуулах мэдээллийн системийг нэвтрүүлсэн аж.

Замын хөдөлгөөний удирдлагын систем нь хотын хурдны зам, төв зам, гэрлэн дохионы удирдлага зохицуулалт, автомат хяналт, автобусны мэдээлэл, замын хөдөлгөөний мэдээлэл, ногоон тээврийн хэрэгсэл бүхий бүсийн зохицуулалтын систем, жолоочгүй тээврийн хэрэгслийн туршилт зэрэг олон дэд платформоос бүрддэг. Түүнчлэн цаг агаар, гэнэтийн үйл явдал, осол аваар, хөдөлгөөний эрчмийн талаарх мэдээ мэдээллийг ч авах боломжтой. Мөн таксины байршил, мэдээллийг цаг тухайд нь цуглуулж, хөдөлгөөнд зарцуулж буй дундаж хугацааг тооцоолж болно. Эдгээр мэдээллийг иргэд веб хуудас, гар утасны аппликейшн, зурвас, замын хөдөлгөөний шууд дамжуулалт, гар утасны чиглэл заагч үйлчилгээ, цахим сүлжээнээс авч болно.

Сөүл хотын захиргаанаас түгжрэлийг бууруулах зорилгоор зөвхөн байгальд ээлтэй буюу ногоон тээврийн хэрэгслээр зорчих бүсийг бий болгожээ. Тухайн бүсэд дугуй, нийтийн тээвэр болон явганаар зорчих боломжтой бөгөөд хуучин автомашины хөдөлгөөнийг хориглодог байна.

Улаанбаатар хотын хувьд ч тулгамдаж байгаа түгжрэлийн асуудлыг шийдэхээр Замын хөдөлгөөний зохицуулалт, төлөвлөлтийн нэгдсэн систем нэвтрүүлж буй. Энэ хүрээнд тээврийн хэрэгслийн хяналт, бүртгэл, зохицуулалтын RFID, улсын дугаар таних LPR камерын систем, тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний Smart car системийг ашиглаж эхэлсэн юм. Энэ утгаараа Сөүлийн зам тээврийн ухаалаг систем хэрхэн ажиллаж, ямар асуудлуудыг шийдэж байгаатай танилцсаны дүнд эдгээр шийдлийг Улаанбаатарт нэвтрүүлэх боломжтойг Хотын дарга Д.Сумъяабазар онцолж байлаа.

Байгаль орчинд ээлтэй технологийг Засгийн газраас дэмждэг

Хотын дарга Д.Сумъяабазар мөн Сөүлийн Уур амьсгал, байгаль орчны төвд зочилж, ногоон хөгжлийн бодлогын талаар санал солилцлоо.

БНСУ уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, тэр дундаа нүүрсхүчлийн хийн ялгарлыг тэглэх бодлого баримталж буй. Энэ хүрээнд ногоон хөгжлийг дэмжих хууль батлан, байгальд ээлтэй технологи, бизнест Засгийн газрын түвшинд анхаарч ажилладгийг тус төвийнхөн онцолж байлаа. БНСУ-ын хэмжээнд хүн амын тоо буурах хандлагатай байгаа ч өрхийн тоо нэмэгдсээр байгаа юм. Өөрөөр хэлбэл, орчин цагт залуус бие даан өрх тусгаарлаж амьдрах нь олширч, энэ нь эргээд нүүрсхүчлийн хийн ялгарлыг нэмэгдүүлж байгааг Сөүл хотын Уур амьсгал, байгаль орчны бодлогын хэлтсийн дарга Ким Жон Цан уулзалтын үеэр өгүүллээ.

Тэрээр “Солонгост эрчим хүчний дэвшилтэт технологийг ашиглах, хөгжүүлэх, байгаль орчинд ээлтэй шийдлийг нэвтрүүлэхэд Засгийн газраас анхаарч, тодорхой шийдвэрүүд гарган ажиллаж байна. Харин Сөүл хотын хувьд Байгаль орчны сантай хамтран ажиллаж, эко технологийн хөгжүүлэлтийг санхүүжүүлдэг” хэмээлээ.

Хотын дарга Д.Сумъяабазар “Уур амьсгалын өөрчлөлт, үүнээс үүдсэн хямрал, байгалийн гамшгийн хор хохирол бид бүгдэд хамаатай асуудал. Тэгэхээр байгальд ээлтэй технологи, үйлчилгээг нэвтрүүлэхэд Сөүл хоттой хамтран ажиллах боломж бий” гэсэн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2 цаг 42 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2 цаг 51 мин "Хараал хүрсэн хот" 3 цаг 0 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 3 цаг 20 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 4 цаг 21 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 4 цаг 26 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 4 цаг 53 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 5 цаг 27 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 6 цаг 13 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 18 цаг 43 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top