x

Ихэр охид ясны хорт хавдартай, хэвтэрт байгаа аавынхаа эмчилгээний зардлыг олохоор тоглолт хийнэ

Ихэр охид 12 жил хэвтэрт байгаа аавынхаа эмчилгээний зардлыг олохоор “Аавдаа хайртай” тоглолтыг зохион байгуулахаар болжээ.

Нийслэлийн 105 дугаар сургуулийн долдугаар ангийн сурагч Б.Одонзул, Б.Одончимэг нарын аав нь ясны хорт хавдартай бөгөөд Монгол Улсад 2015 оноос хойш эмчилгээгүй гэж байсан ч Турк улсаас бүрэн эмчлэх боломжтой гэсэн хариу ирсэн байна. 

Тэдний аав эмчлэгдэх боломжтой гэх гайхалтай мэдээг сонссон ч 100 хувь эмчлэгдэх зардал нь хамгийн багадаа 200-300 сая төгрөг болж байгаа аж. Ийн ихэр охид эхний эмчилгээний төлбөр болох 60 сая төгрөгийг олохоор ийнхүү хандивын тоглолт хийхээр болжээ. 

Тоглолт нь энэ сарын 22-ны өдөр "UB palace"-д болох бөгөөд охид өөрсдийн уран нугаралтын үзүүлбэрийг үзүүлэхээс гадна дуучид, уран нугараач нар дэмжиж оролцохоор болсон байна. 

Ихэр охидын ээж “Охидын маань тоглолтыг үзэх түмэн олон байгаа гэдэгт итгэж байгаа. Бид бүх эмчилгээний зардлыг ард түмнээсээ хоосон гуйгаад авна гэж зорилго тавиагүй. Хувийн эмнэлгүүд хагалгаа хийчихсэн учраас хүлээж авах боломжгүй гэх хариуг өгдөг. Өчнөөн өр зээл тавьж, том жижиг нийлсэн 20 гаруй хагалгаанд орлоо. Үе суулгаад идээлсэн учир Гэмтэл согог үндэсний төв дээр гурван жил эмчилгээнд явсан ч нааштай хариу өгсөнгүй. Олон жил болчихоор тоодог эмч ч гэж  алга. Үр хүүхдээ нялх байхаас эхлээд ажил төрөлтэй болох хүртэл нь шантраагүй өдийг хүрлээ” гэсэн юм.

Тус өрх нь есөн хүүхэдтэй бөгөөд охид өөрсдийн санаачилгаараа хандивын аян эхлүүлснээс хойш Төв аймгийн долоон сумдаар явж тоглолт хийгээд байгаа юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2 цаг 41 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2 цаг 50 мин "Хараал хүрсэн хот" 2 цаг 59 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 3 цаг 19 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 4 цаг 20 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 4 цаг 25 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 4 цаг 52 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 5 цаг 26 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 6 цаг 12 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 18 цаг 42 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top