x

"Дулааны шугамыг шинэчлэх ажлын хүрээнд ургаа модыг тайрсан"

Бага тойрог орчмын ургаа модыг тайрсан асуудал гарч, иргэдийн бухимдлыг төрүүлсэн. 

Тэгвэл ургаа модыг яагаад тайрсан талаар албаныхан тайлбарлав.

"Улаанбаатар Дулааны Сүлжээ" ТӨХК-ийн Үйлдвэр хөгжлийн хэлтсийн дарга Б.Эрдэнэбаяр "Дэлхийн банкны санхүүжилтээр Бага тойрог орчмын дулааны шугамыг шинэчлэх ажлыг хийхээр төлөвлөсөн. Энэ орчмын дулааны шугамыг 1997 онд суваггүй угсарсан, насжилт нь дууссан. Уг шугамыг солих ажлын хүрээнд өнгөрсөн амралтын өдрүүдэд мод, бутыг зөөж шилжүүлэх ажил хийгдсэн. Бага тойрог орчмын халуун усыг өнөөдөр хаагаад наймдугаар сарын 1-н хүртэл шугам солих ажил хийгдэнэ. Нэлээн хүндрэлтэй байршилд хийгдэх дулааны шугамын шинэчлэлийн ажил юм" гэлээ .

Үргэлжлүүлэн УБЗАА-ны Хотын ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн хэлтсийн дарга С.Эрдэнэсайхан "4а,б магистраль буюу Цаг уур, орчны шинжилгээний газраас МУБИС хүртэлх дулааны шугамыг сольж байгаа юм. Энэ ажилд Цаг уур, орчны шинжилгээний газраас Хүнсний нэгдүгээр дэлгүүр хүртэлх ногоон байгууламж хамгийн их өртөж байна. 6,000 гаруй мод, бут сөөг дээрх талбайд байдаг. 

Эхний ээлжид өнгөрсөн долоо хоногт Бага тойрог орчмоос 287 мод, бут шилжүүлсэн. Эдгээр мод бутыг их ургамлын мод үржүүлгийн газартаа шилжүүлсэн. Дулааны шугамын засвар дуусахаар буцааж суулгана. УБЗАА нь их ургамлын мод үржүүлгийн 32 га талбайтай.

Бага тойрогт дулааны шугамын засвар хийгдэж буй трасст том 18 улиас мод тайрагдсан. Шилжүүлэн суулгах бололцоогүй долоон улиасыг тайраад үлдээсэн. Насжилт гүйцсэн учраас улиасны үндэс нь байшингийнхаа доор 4 метр орчим урт болчихсон. Эдгээр улиас мод нь 60-70 жил болчихсон. 50 жил болсон улиасыг насжилт гүйцсэн гэж үздэг. Тайраад үлдээсэн долоон улиасны талбай дээр 5 метр өндөртэй нарс мод тарихаар төлөвлөсөн" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2 цаг 42 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2 цаг 50 мин "Хараал хүрсэн хот" 2 цаг 59 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 3 цаг 20 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 4 цаг 21 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 4 цаг 26 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 4 цаг 53 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 5 цаг 27 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 6 цаг 13 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 18 цаг 43 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top