x

Төр, хувийн хэвшлийн өрсөлдөөнд ялагч гэж байхгүй

Эргэн сануулахад, 1991 онд их хувьчлалыг цэнхэр, ягаан өнгөтэй хөрөнгө оруулалтын эрхийн бичгээр эхлүүлсэн төр өнөөдөр хувийн хэвшилтэй өрсөлдөж, чөлөөт зах зээлийн боломжийг хамгийн ихээр чөдөрлөж байна. Улсын өмч дангаараа ноёрхох үйл явц сүүлийн жилүүдэд улам эрчимжлээ.

Төртэй өрсөлдөж бизнес хийх, тогтвортой үйл ажиллагаа явуулна гэдэг туйлын амаргүй болсныг бизнес эрхлэгчид учирлан ярьж, өгүүлж байна. Баялаг бүтээгчдийн тэвчээр алдарч, тамир тэнхээ барагдаж эхэллээ. Цар тахлаас ч илүү дарамт, шахалтыг төр өөрөө үлгэрлэн үзүүлж, 30 жилийн ололт, амжилт тэр хэрээр бүдгэрч байна.

Татвар, нийгмийн даатгал, бусад төрлийн хураамж, шимтгэл, торгуул хэрээс хэтэрлээ. Хувийн хэвшлийн орон зай хумигдаж, харин төрийн талбар цар хүрээгээ улам тэллээ. Төр данхайсаар, төрийн өмч зузаарсаар байна. Хураадаг, төвлөрүүлдэг мөнгө нь нэмэгдлээ. 30 жилийн тэртээх ололтоо засаг төр өөрсдөө үгүйсгэн баллуурдаж, аж ахуйн үйл ажиллагаа руу давшин оров. Компани байгуулж, өөрөө өөртөө ажил олгогч нь боллоо. Ашигтай, хамгийн их мөнгө эргэлдэх салбарт төр БЭТ томилж, эрх дархаа үзүүлж байна. Төр хэмээх ганцхан тоглогч зах зээлд дураараа ийнхүү авирлан үлдэж, бусад нь буланд шахагдаж байна. Ийм орчин нөхцөл, уур амьсгал нийгэмд гүн гүнзгий бүрдсэн байхад гадаад дотоодын хөрөнгө оруулалт гэж яриад тусыг эс олно.

Хөрөнгө оруулалт их хол сонсогдож байгаа биз. Хөрөнгө оруулагчид энэ байдлаас дайжиж, Монгол Улстай түншлэх харилцаагаа хүртэл эргэн харж эхэлж байна. Хөрөнгө оруулалтын орчин ердөө сайжирсангүй. Төр хөрөнгө оруулалт татах ажлаа нэр төдий хийж, үргээх ажиллагааг санаатай, санаандгүй гарамгай зохион байгууллаа. Үр дүнд нь ам.долларын ханш 3500 хүрсэн. Хүний эрхэнд төр хамгийн ихээр халдаж зүрхэллээ. Хүмүүсийн ахуй амьжиргаа ч энэ хооронд дээшилсэнгүй, харин уруудлаа. Төрийн бизнес дэх оролцоогоо өргөжүүлж, олон салбарт охин компани байгуулж амжжээ. Бизнест төр л хөгжмөө захиалж, орлогын үүдийг ганцаараа эзэгнэж байна. Хувийн хэвшил энэ байдлаар устах нь. Чөлөөт зах зээл боомилогдож, төр бүхнийг нийгэмчилж байсан тэр үе дахин амилж, сэрж байна.

Хуульчлагдсан дарангуйлал бизнесийг мохоож, баялаг бүтээгчдийг өнөөдрийн буруутан, дайсан болгон харагдуулах ойлголтыг төр нийгэм рүү тасдан чулуудаж, олон нийтийн оюун санааг сэвтээн бохирдуулж байна. Реформ авчирсан бүхэн хэлмэгдэж, мөрөөрөө бизнес эрхэлж, ажлын байр бий болгосон, татвар хураамжаа үнэнч шударга төлж ирсэн хэсэг нь төрийн PR ажиллагааны ачаар олон нийтдээ ад үзэгдэж байна. Хөгжлийн банк, ЖДҮ-ийн сангаас зээл авч чадаагүй нь хохь болж байна. Хувийн хэвшил үгүй бол татвар үгүй. Татвар үгүй бол төр үгүй. Ажлын байр үгүй. Харамсалтай нь үүнийг төр огоорч ухаарсангүй бололтой. Өмчөө олон нийтэд хувьчлах бус өөртөө хуримтлуулан хурааж, эрх мэдлийн дарангуйллын нөлөөгөө үүгээр бэхжүүлж байна. Биржээр арилжаалах нь тунхаг төдий байсаар.

Улсын хэмжээнд төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компани, төрийн өмчийн үйлдвэрийн газрын тоо 100 хол давсан. Тэд төсөвт алдагдал нэмж, улсад өр үүсгэж байгаа. Ашиг бус авлага нь өнөөдрийн төртэй холбогдсон компани, аж ахуйн нэгжийн нийтлэг дүр төрхийг илтгэнэ. Төрийн өмчит хувьцаат компаниудын нийт хөрөнгө 53 их наяд атлаа ашиг нь 300 тэрбумаар хэмжигдэнэ. Уул уурхайн гарын таван хуруунд багтах компаниуд энэ ашгийг бараг л дангаар бий болгож, үлдсэн 90 гаруй хувь нь алдагдал үйлдвэрлэнэ. Нийт төрийн мэдлийн 90 гаруй хувьцаат компанийн 45 хувь нь энэ байдлаараа дампуурах магадлал өндөр, 25 хувь нь санхүүгийн өндөр эрсдэлтэйд тооцогдож байна. Ийм судалгааг СЭЗИС-ийн Эдийн засаг, санхүү хариуцсан проректор хэлжээ.

Төрийн өмчит компаниудын үр ашгийг нэмэгдүүлэх, засаглалыг сайжруулах, ашигтай ажилладаг болгох гарц, шийдэл бол хөрөнгийн зах зээл. Нээлттэй, ил тод, сайн засаглалыг бэхжүүлэх, бизнесийн  зарчмаар орших орон зайг хөрөнгийн зах зээл бүрдүүлдэг гэдгийг “Монгол Шуудан”-гийн жишээ тод харуулдаг. Тус компанийн 34 хувийг биржээр дамжуулан 2016 онд олон нийт, ард иргэдэд хувьчилж байсан. Үр дүнд нь компанийн цэвэр ашгийн хэмжээ 10 дахин, хувьцааны үнэ нь тав дахин өссөн. Энэ жишгээр хөрөнгийн зах зээлд төрийн өмчид компаниудаа олон нийтийн компани болгож, баялгийн хуваарилалтыг оновчтой зохион байгуулах боломжийг бүрдүүлээсэй. Хувийн хэвшилтэй өрсөлдөж байгаа бүх төрийн өмчит компанийг олон нийтийн болгож өөрчлөх цаг ирсэн. Ингэснээр төрийн өмчит компаниудад салхи орж, хувийн хэвшилд орон зай гарна. Бизнес зах зээлийн жамаараа хөгжих, урагшлах үүд хаалга цэлийн нээгдэнэ. Хөрөнгийн зах зээл хөгжиж, төр ганцаараа баяжих бус улсаараа урагшлах боломж нэмэгдэнэ.

Эдийн засагч Р.Шинэгэрэл

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвл...
Top