x

ТТТ: 2022-2023 оны галлагааны улиралд 485,104 тонн шахмал түлш борлуулсан

Тавантолгой түлш ХХК 2022-2023 оны галлагааны улиралд нийслэлийн гэр хорооллын айл өрхүүд, нам даралтын болон уурын зуухны халаалттай аж ахуй нэгж байгууллагуудад 485,104.8 тонн сайжруулсан шахмал түлш худалдан борлуулжээ.  

Гэр хорооллын айл өрхүүдийг шахмал түлшээр тасралтгүй найдвартай хангах үүднээс гэрээт борлуулалтын 650 цэгийг нийслэлийн долоон дүүрэгт хүн амын тоо, байршилтай нь уялдуулан нээж ажиллуулсан байна.  

Шахмал түлшний борлуулалтын оргил үе нь арванхоёрдугаар сар болон нэгдүгээр сар байсан гэдгийг албаныхан онцолж байна. Хүйтний эрч эрс чангарсан дээрх саруудад өдөрт 2,900, сард 87,000 тонн шахмал түлш борлуулсан гэсэн статистик үзүүлэлт байна. Гэр хорооллын айл өрхүүдэд шахмал түлш борлуулж эхэлснээс хойших хугацаанд “түлш тасарлаа, олдохгүй байна. Хүрэлцэхгүй байна” гэх гомдол тасардаггүй байсан бол энэ жил иргэдийн гомдол санал бага байсан гэдгийг тус компанийн Борлуулалт, хадгалалтын хэлтсийн дарга О.Мишээл ярилаа. Хэдий зуны тэргүүн сар дөхөж байгаа ч цаг агаар дулаарахгүй байгаа учир борлуулалтын 41 цэгээр 2,050 тонн түлшийг борлуулах аж.  

Тавантолгой түлш ХХК-ийн хувьд өвлийн бэлтгэл ажлыг өмнөх оны хавраас эхлүүлдэг болоод байгаа. Өнгөрсөн оны тухайд өвлийн бэлтгэл ажлын хүрээнд 120,000 тонн шахмал түлшийг нийслэлийн долоон дүүрэгт 99 агуулахад нөөцөлж хадгалсан байна. Энэ нь өмнөх онуудаас харьцангуй олон тонн түлшний нөөц юм. 

2023-2024 оны галлагааны улиралд зориулан 100,000 тонн түлш нөөцлөх төлөвлөгөө гаргасан бөгөөд 5, 6-р сард 50,000 тонн, 8, 9-р сард 50,000 тонн шахмал түлш нөөцлөх юм байна.  

Жил бүрийн хавар нүүрсний тортогт дарууллаа гэх гомдол Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооныхноос гардаг байсан. Тэгвэл ийм гомдол энэ жил харьцангуй бага байгаа нь баруун үйлдвэрийн хүчин чадал, ажиллах шугамын тоог хэрэглээтэйгээ уялдуулан цөөлж, зүүн болон төвийн үйлдвэрийн хүчин  багасгажээ. Ингэснээр бутлуураас үүсэх тоосонцор багасаж, агаарт хаягдах тоос эрс багассан байна. Цаашид баруун үйлдвэрийн ажиллах шугамын тоог цөөлөх бодлого барьж байгаа аж. Учир нь зүүн болон төвийн үйлдвэрт техникийн шинэчлэлийн ажлыг өнгөрсөн жил хийж хүчин чадлыг нэмэгдүүлээд байгаа юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2 цаг 40 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2 цаг 48 мин "Хараал хүрсэн хот" 2 цаг 57 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 3 цаг 18 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 4 цаг 19 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 4 цаг 24 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 4 цаг 51 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 5 цаг 25 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 6 цаг 11 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 18 цаг 41 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top