x

Европын холбооноос Монголд 150 сая еврогийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байна

Европын холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газар “Европын өдөрлөг” үйл ажиллагааг манай улсад гурав дахь жилдээ зохион байгууллаа.

Энэ удаа Европын холбооны гишүүн орнуудаас Монгол Улсыг хавсран Бээжин, Сөүл зэрэг хотод суугаа Элчин сайд нар Монголыг зорин ирж оролцож байгаагаараа "Европын өдөрлөг-2023" өргөн болж буйг Европын холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Аксель Никэйз онцолж байлаа.


-Европын холбоо, түүний гишүүн орнуудаас Монгол Улсад хэчнээн хэмжээний зээл тусламж үзүүлж, хэдий хэмжээний хөрөнгө оруулаад байна вэ?

-Европын холбооны санхүүжилтээр хэрэгжүүлж буй төслүүдийг нийтэд авч үзэхэд 150 сая орчим еврогийн дүнд хүрч байгаа. Эдийн засгийг солонгоруулж төрөлжүүлэх, засаглалыг сайжруулах, шүүх засаглалыг дэмжиж, ардчиллыг бэхжүүлэх, цаашлаад эрчим хүчний хангамж, аюулгүй байдал, тогтвортой ХАА-г хөгжүүлэх, ойн чиглэлээр гээд их олон салбарт төсөл хэрэгжиж байна. Үүнээс голлохыг дурдвал төсвийн дэмжлэг үзүүлэх 50 сая еврогийн төслийг Сангийн яамтай шууд хамтран хэрэгжүүлж байгаа.

-Орон нутаг руу чиглэсэн ямар үйл ажиллагаа, төслүүд байгаа вэ?

-Хөдөө, орон нутагт түрүүн хэлснээр тогтвортой ХАА-г хөгжүүлэх, ногоон эдийн засаг руу шилжих гэсэн хоёр гол чиглэлээрх төслүүдийг бид 2021-2027 оны хооронд хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Эдгээр нь хүнсний аюулгүй байдлыг хангах, уур амьсгалын өөрчлөлттэй дасан зохицох үүднээс ойжуулалтыг нэмэгдүүлэхэд чиглэж байгаа.

Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачлан Монгол орон даяар хэрэгжүүлж буй “Тэрбум мод” болон “Хүнсний аюулгүй байдал-хүнсний хувьсгал” гэсэн үндэсний хөдөлгөөн, хоёр гол том хөтөлбөртэй шууд нийцэн хэрэгжээд явж байна. 

Мөн бид ЖДҮ эрхлэгчдийг болон бичил бизнесийг дэмжих, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, суралцагсдын ур чадварыг нэмэгдүүлж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр ажиллаж байна.

Монгол Улс, Европын холбооны хоорондох худалдааны эргэлт 30 хувиар нэмэгдээд буйг Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин “Европын өдөрлөг-2023”-ийн нээлт дээр онцлон дурдлаа.

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө “Европын өдөрлөг” нь бусад орны өдөрлөгөөс онцлогтой байдаг. Учир нь Европын холбооны 27 гишүүн орны соёл уламжлалыг танилцуулан, урлагийн тоглолт толилуулж, Европын холбооны санхүүжилтээр Монгол Улсад хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг олонд таниулах боломжтой юм. Тус өдөрлөгийг нэг өдөр зохион байгуулаад дуусдаг нь чамлалттай. Учир нь Нийслэл Улаанбаатар хот Европын холбооны 40 гаруй хоттой найрамдалт, хамтын ажиллагаатай бөгөөд тэдгээр улсын соёл уламжлал, бизнесийн боломжуудыг таниулахад олон өдөр шаардлагатай гэж харж байна. Иймд ирэх жилээс энэхүү арга хэмжээг илүү өргөжүүлэх тал дээр анхаарна” гэлээ.

"Европын өдөрлөг"-т оролцогчдын нэг “Голден Гоби” компанийн санхүү хариуцсан захирал Б.Уянга, манай үйлдвэр Европын холбооны гишүүн Бельги улсын 50 хувийн хөрөнгө оруулалттай, дотоодоосоо мөн 50 хувийн санхүүжилттэй үйл ажиллагаагаа явуулж байна. Өдөрлөгт бид шинэ бүтээгдэхүүнээ дэлгэсэн. Их олон хүн ирж оролцож буйд таатай байна. Өнөөдрийн өдөрлөг бидэнд шинэ бүтээгдэхүүнээ танилцуулах боломжийг олголоо. Улс орон бүр танин мэдэхүйн чиглэлээр үйл ажиллагаагаа танилцуулж байгаа нь сонирхолтой байна. Манайх “Европын өдөрлөг”-т анх удаа оролцож байна гэв.

Европын холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газраас зохион байгуулж буй “Европын өдөрлөг”-өөр Д.Сүхбаатарын талбайд тус холбооны гишүүн орнууд болон Европын холбооноос манай улсад хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн газрууд тус тусын асар барьж, өөрсдийн үйл ажиллагаагаа танилцуулан сурталчилж байна.

Тодруулбал, Европын онцлогийг харуулсан өвөрмөц уламжлал, соёл, аялал жуулчлалын үйлчилгээ, бүтээгдэхүүнийг танилцуулж, боловсрол эзэмших боломжууд болон Европын холбооны гишүүн улсууд руу аялах, шенгений визийн талаар дэлгэрэнгүй зөвлөгөө, мэдээлэл хүргэж байна. Энэ удаагийн өдөрлөгт Швед, Румын улсаас уран бүтээлчид Монголыг зорин ирж концертоо тоглож байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2 цаг 46 мин "Хараал хүрсэн хот" 2 цаг 55 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 3 цаг 16 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 4 цаг 17 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 4 цаг 22 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 4 цаг 49 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 5 цаг 23 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 6 цаг 9 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 18 цаг 39 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top