x

Газар хөдлөлтийн үеийн дуурайлган үзүүлэх дадлага сургууль зохион байгуулав

"Монгол Улсад газар хөдлөлтийн гамшиг тохиолдож онц байдал тогтоосон үеийн төрийн байгууллагын харилцан ажиллагаа” сэдэвт Стратегийн команд штабын сургуулийг зохион байгуулах гэж байна. 

Үүнтэй холбогдуулан Баянгол дүүргийн Онцгой комисс, Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн алба хаагчид газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, ард иргэдэд мэдлэг, мэдээлэл олгох, төрийн болон төрийн бус байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах бэлтгэл ажлын хүрээнд дуурайлган үзүүлэх дадлага сургуулийг хоёр дахь удаагаа амжилттай зохион байгууллаа.

Тус дадлага сургуулиар Баянгол дүүрэгт 7.5 баллын хүчтэй газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдэж, тус дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцны барилгад нуралт үүсэн, 1-4 давхрын даацын хана, тааз нурж, 15 иргэн нурангид дарагдан, 25 иргэнийг аюулгүй талбайд шилжүүлж, нэрвэгдэгсдэд эмнэлгийн анхны тусламж үзүүлж буйгаар цагийн байдал өгөгдөн, давчуу орон зайд эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулж буйгаар дуурайлган үзүүлсэн юм.

Мөн тус объект нь газар хөдлөлтийн чичирхийлэлд өртөж нуранги үүссэний улмаас гал түймэр гарч, барилга бүхэлдээ утаажилттай, үзэгдэх орчин хязгаарлагдмал нөхцөлд Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 18 дугаар ангийн томилгоот бие бүрэлдэхүүн гамшгийн голомтод галыг унтраах ажиллагааг зохион байгууллаа.

Дадлага сургуульд Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, сургуулийн удирдагч, бригадын генерал Б.Ууганбаяр, Баянгол дүүргийн Засаг даргын үүргийг орлон гүйцэтгэгч Д.Жаргалсүрэн, ОБЕГ болон НОБГ, Баянгол дүүргийн ЗДТГ, дүүргийн Онцгой комисс, Онцгой байдлын хэлтэс, Гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн ангиуд, нийслэлийн Аврах анги, дүүргийн Улаан загалмайн хороо зэрэг байгууллагын 300 ажилтан, алба хаагч хамрагдсан юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2 цаг 40 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2 цаг 49 мин "Хараал хүрсэн хот" 2 цаг 58 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 3 цаг 18 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 4 цаг 19 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 4 цаг 24 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 4 цаг 51 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 5 цаг 25 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 6 цаг 11 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 18 цаг 41 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top