x

Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг ААН-үүд 1.5 их наяд төгрөгийн татвар төвлөрүүлжээ

Хүүхэд залууст татварын боловсрол олгох, татварын хууль тогтоомжийн өөрчлөлт, шинэчлэлийг олон нийтэд сурталчлан таниулах, шударгаар татвараа төлсөн аж ахуйн нэгж, иргэдийг шалгаруулахаар жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногт “Татвар төлөгчийн өдрүүд”-ийг тэмдэглэдэг.

Энэ хүрээнд Нийслэлийн Татварын газар НЗДТГ-тай хамтран хотын төсвийн орлогыг бүрдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан шилдэг татвар төлөгч 10 аж ахуйн нэгжийг шалгарууллаа.

2022 оны нийслэлийн шилдэг татвар төлөгч аж ахуйн нэгжээр:

  • Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ;
  • “Хуавейтехноложи” ХХК;
  • “Соргийн говь” ХХК;
  • “Нарантээг ” ХХК;
  • “Энержи-Интернэшнл” ХХК;
  • “Сэйлэс энд сервис” ХХК;
  • “Юни оффис менежмент” ХХК;
  • “Пролианс” ХХК;
  • “И Эс Би солар энержи” ХХК;
  • “Энхийн шүүдэр” ХХК шалгарсан байна.

Шагнал гардуулах ёслолд НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, НЗДТГ-ын дарга И.Баатархүү, НЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Н.Наранбаатар, Нийслэлийн Татварын газрын дарга Д.Батжаргал нар оролцов.

Нийслэлийн Татварын газрын дарга Д.Батжаргал "Татвараа хугацаанд нь төлдөг, тайлангаа үнэн зөв гаргадаг, хууль тогтоомжийг даган мөрддөг зэрэг олон үзүүлэлтээр шилдэг татвар төлөгчдийг шалгаруулдаг.

Нийслэлд 184 мянган аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж буй. Энэ нь Монголын Улсын хэмжээнд 75 хувийг эзэлж байгаа гэсэн үг. Өнгөрсөн онд улс, нийслэл, орон нутгийн төсөвт 1.5 их наяд төгрөгийн татвар татан төвлөрүүлсэн байна" хэмээлээ.

"Татвар төлөгчийн өдрүүд"-ийн хүрээнд тавдугаар сарын 12-ны өдөр Нийслэлийн Татварын газар, шилдэг татвар төлөгч 10 аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөл Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод" хөтөлбөрийн хүрээнд Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Гачуурт замд буюу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дэргэдэх мод үржүүлгийн талбайд 300 мод тарьж, "Шилдэг татвар төлөгчийн төгөл" байгуулах юм.

Дашрамд, энэ жилийн хувьд "Татвар төлөгчдийн өдрүүд"-ийг "Цахимаар үйлчлүүлье" уриан дор тэмдэглэж байна.

Тодруулбал, Монголын татварын алба татвар төлөгчдөд үзүүлдэг бүхий л үйлчилгээгээ 100 хувь цахимаар үзүүлдэг болсон бөгөөд үүнтэй холбогдуулан И-Баримт аппликэйшнээр иргэн бүрд цахим талархал илгээсэн гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвл...
Top