x

"Д.Монголхүү цахим бугуйвчаа унтрааснаа “Караокед уугаад согтсон байсан. Цэнэг дууссаныг мэдээгүй“ гэж тайлбарласан байдаг"

Давж заалдах шатны шүүхээс Д.Монголхүүгийн хорих ялыг сольж, зорчих эрхийг хязгаарлах ялыг хэвээр эдлүүлэх шийдвэрийг өчигдөр гаргасан. Тэрбээр энэ үеэр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан тушаалтнуудыг шүүхийг хуурамч нотлох баримтаар хангасан гэдэг хуулийн үндэслэлээр шүүхэд өгнө гэж мэдээлсэн.

Энэ талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хошууч Х.Баясгалангаас тодрууллаа.

-Д.Монголхүү шүүхийг хуурамч нотлох баримтаар хангасан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан тушаалтнуудыг шүүхэд өгнө гэж мэдээлсэн. Энэ талаар мэдээлэл өгөөч?

-Д.Монголхүүд оногдуулсан Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр гарахыг хязгаарласан шийтгэх тогтоолыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, ял эдлүүлэх ажиллагааг эхлүүлсэн. Ялын хэрэгжилтийг хангаж эхэлснээс хойших хугацаанд зөвшөөрөгдсөн маршрутаас гарах, цахим бугуйвчийг унтраасан зэрэг зөрчлүүдийг гаргасан.

-Гаргасан зөрчлийнх нь талаар өөрт нь танилцуулж байсан уу?

-Зорчих эрхийг хязгаарлах ял эдэлж байгаа ялтны гаргасан зөрчил дутагдлыг тухай бүр өөрт нь танилцуулж, тайлбар тэмдэглэл авч баталгаажуулдаг. Монголхүүгийн хувьд цахим бугуйвчийг унтраасан зөрчилд нь тайлбар авахад “Унтрааснаа хүлээн зөвшөөрч байна, караокед уугаад согтсон байсан, цэнэг дууссныг мэдээгүй” гэх тайлбарыг өөрөө өгч гарын үсэг зурж баталгаажуулсан байдаг. Дээрх зөрчил нь зорчих эрхийг хязгаарлах ялыг солих санал гаргах үндэслэл болсон. Тиймээс түүнд гаргасан зөрчлүүдийг нь танилцуулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.2-1 дэх хэсэгт зааснаар ял солих санал гаргаж байгааг мэдэгдэж, саналыг прокурорын байгууллагад хүргүүлсэн. Прокурорын байгууллагаас шийдвэр гүйцэтгэгчийн үйлдсэн нотлох баримтуудыг үндэслэлтэй гэж үзэн дүгнэлт бичин шүүхэд хүргүүлсэн байдаг. Прокурорын дүгнэлтийн дагуу шүүх хурал товлогдож, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс ялтан Д.Монголхүүгийн зорчих эрх хязгаарах ялыг хорих ялаар сольж шийдвэрлэсэн.

Д.Монголхүүгийн хэлсэнчлэн хуурамч нотлох баримт бүрдүүлсэн зүйл байхгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын зүгээс Д.Монголхүүгийн гаргасан зөрчлийн талаарх нотлох баримтуудыг хууль журмын дагуу гаргаж, холбогдох байгууллагад хүргүүлж ажилласан гэдгийг хэлмээр байна.

-Зорчих эрхийг хязгаарлах ялыг ямар үндэслэлээр хорих ялаар сольдог вэ?

-Тухайн ялтан нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол хорих ялаар солих үндэслэл болдог. Тухайлбал, шийдвэр гүйцэтгэгч, техникийн ажилтны хууль ёсны шаардлагыг биелүүлэх, хязгаарласан газарт зорчихгүй байх, урьдчилан мэдэгдэхгүйгээр оршин суугаа газар, ажлын байраа өөрчлөхгүй байх, хяналтын төхөөрөмжийг биедээ байнга авч явах, бүрэн бүтэн байдлыг нь хангах, төхөөрөмжийн хэвийн ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, хувийн бичиг баримтаа биедээ авч явах зэрэг үүрэг хүлээдэг.

Хэрэв хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, хяналтын тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагааг сарниулсан, 24 цагаас илүүгүй хугацаагаар хяналтаас санаатайгаар зайлсхийсэн, мөн гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлсэн, шийдвэр гүйцэтгэгчийн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй зэргээр журмыг ноцтой зөрчсөн тохиолдолд хорих ялаар солих үндэслэл болдог.

-Зорчих эрх хязгаарлах ялыг хорих ялаар сольсон тохиолдол хэд байна вэ?

-2023 оны 05 дугаар сарын эхний 7 долоо хоногийн байдлаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэгдсэн 111 ялтны гаргасан зөрчлийг үндэслэн хорих ялаар сольсон тохиолдол байна. Мөн уг ял хэрэгжиж эхэлснээс хойших хугацаанд цахим бугуйвчны үйл ажиллагаатай холбоотой гомдол 1 удаа л ирсэн байна. Тиймээс Д.Монголхүү зориудаар олны анхаарлыг өөртөө татах зорилгоор ийм мэдээллүүдийг өгч байна гэж харж байна. Мөн Прокурорын байгууллага болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын нэр төрийг санаатайгаар харлуулж байгаад нь харамсаж байна.

Эх сурвалж: UBN.MN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2 цаг 46 мин "Хараал хүрсэн хот" 2 цаг 55 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 3 цаг 16 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 4 цаг 17 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 4 цаг 22 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 4 цаг 49 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 5 цаг 23 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 6 цаг 9 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 18 цаг 39 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top