x

Нислэг нь цуцлагдсан Япон улсын иргэний хохирлыг “Аэро Монголиа” компани барагдуулахаар болжээ

Агаарын тээврийн “Хүннү Эйр” ХХК болон “Аэро Монголиа” ХХК-ийн үйл ажиллагаатай холбоотой олон улсын нислэг саатсан, нислэгээ цуцалсан асуудлыг Иргэний нисэхийн ерөнхий газраас холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд шалгалт хийжээ. 

“Хүннү Эйр” ХХК нь 2023 оны тавдугаар сарын 07-ны өдөр “Чингис хаан” ОУНБ-аас техникийн шаардлага бүрэн хангасан агаарын хөлгөөр Улаанбаатар-Манила чиглэлд нислэг гүйцэтгэхдээ Вьетнам Улсын “Ханой” нисэх буудалд техникийн буулт үйлдэх үед дугуйнд нь гэмтэл гарсныг илрүүлж, нислэгийн аюулгүй ажиллагаа болон агаарын хөлгийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангах үүднээс дугуйг газар дээр нь солих болсноор нислэг төлөвлөсөн хугацаанаас 8 цагаар саатсан байна. Улмаар техникийн саатлын талаар зорчигчдод мэдэгдэн нисэх буудлын хүлээх танхимд байршуулж, зорчигч үйлчилгээний зааврын дагуу зууш, ус ундаагаар үйлчилж, агаарын хөлгийн дугуйг сольж, нислэгийн өмнөх зохих хяналт шалгалтыг хийсний үндсэн дээр Ханой–Манила чиглэлийн нислэгээ хэвийн үргэлжлүүлжээ. 

"Аэро Монголиа" ХХК-ийн A-319 агаарын хөлөг 5 дугаар сарын 03-наас 12-ны өдрүүдэд ээлжийн техник үйлчилгээнд орсонтой холбоотойгоор Улаанбаатар-Токио-Улаанбаатар чиглэлийн нислэгийн 200 орчим зорчигчийг “МИАТ” ТӨХК-ийн гурван удаагийн нислэгт шилжүүлжээ.

Ингэхдээ тус компанийн гэрээт цахим борлуулалтын сувгаар 5 дугаар сарын 07-ны өдрийн тийз худалдан авсан Япон Улсын иргэн зорчигчид нислэгийн цаг өөрчлөгдсөн талаар мэдээлэл өгөөгүйгээс уг зорчигч нисэх буудалд очиж, улмаар нислэгийн өөр маршрутаар зорчжээ. “Аэро Монголиа” ХХК нь олон улсын гэрээ конвенцийн дагуу агаарын тээвэрлэгчийн хариуцлагын хэм хэмжээний хүрээнд тухайн зорчигчийн хохирлыг барагдуулах арга хэмжээ авахаар ажиллаж байна.

Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж, жуулчид манай улсад ирэхэд найрсаг, чирэгдэлгүй, аюулгүй, тав тухтай үйлчилгээ үзүүлж ажиллах нь агаарын тээвэрлэгчдийн үүрэг билээ.“Хүннү Эйр” болон “Аэро Монголиа” компанийн удирдлагуудад агаарын хөлгийн техникийн бүрэн бүтэн байдал, нислэгийн аюулгүй ажиллагаанд онцгой анхаарч, нислэгийн цагийн хуваарийг сайтар мөрдөж ажиллахыг үүрэг болгов.

Мөн агаарын тээврийн хүртээмж, үйлчилгээний чанарыг улам бүр сайжруулж, мэдээллийг өөрийн болон гэрээт байгууллагуудын сувгаар цаг алдалгүй, тодорхой хүргүүлж байх, хэрэглэгчийн эрх ашгийг дээдэлж, төлөвлөсөн хуваарьт нислэгээ саатал чирэгдэлгүй гүйцэтгэхийг анхааруулаад байна.

Олон улсын нислэгийн томилгоог Зам, тээврийн хөгжлийн яамнаас олгож буй бөгөөд Иргэний нисэхийн ерөнхий газраас агаарын хөлгөөр нислэгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл буюу Агаарын тээвэрлэгчийн гэрчилгээг олгож, агаарын тээвэрлэгчийн нислэг үйлдвэрлэлийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтыг хэрэгжүүлж байна. Түүнчлэн олон улсын хуваарьт нислэгийг зохих ёсоор гүйцэтгэхгүй тохиолдолд холбогдох зөвшөөрлийг Зөвшөөрлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн дагуу түдгэлзүүлэх, цуцлах үндэслэлтэй болохыг Зам, тээврийн хөгжлийн яамнаас дээрх агаарын тээвэрлэгчдэд анхааруулсан болно.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • зочин (172.70.223.124)
    нэрэгсэн хойн нь хашгирав гэдэг болж дээ.Ацных н монголд зочлох жил бхав дээ
    2023 оны 05 сарын 10 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2 цаг 40 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2 цаг 48 мин "Хараал хүрсэн хот" 2 цаг 58 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 3 цаг 18 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 4 цаг 19 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 4 цаг 24 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 4 цаг 51 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 5 цаг 25 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 6 цаг 11 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 18 цаг 41 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top