x

16 давхраас унаж гэмтсэн эрэгтэйн эгч: Миний дүүг эрүүл болгож өг!

“Хатан хишиг үндэс” ХХК-ийн барьж буй “Energy residence luxury” хотхоны барилга дээр ажиллаж байсан 30 настай ажилчин 16 давхраас унаж хүнд гэмтжээ.

Уг хэргийг хуулийн хүрээнд шалгахгүй, ажилчны хохирлыг барагдуулахгүй байгаа талаар түүний эгч н.Оюунбадам өнөөдөр АТГ-ын үүдэнд мэдээлэл хийлээ. 

Тэрээр "ХУД-ийн гуравдугаар хорооны “Хатан хишиг үндэс” ХХК-ийн барьж буй 16 давхар барилга дээр 2022 оны арваннэгдүгээр сарын 21-ний өдөр болсон. Манай дүү дээд талын техникийн давхраас агааржуулалтын хоолойгоор 10 давхар хүртэл унаж, тархиндаа хүнд гэмтэл авсан. Мөн элэг, уушги нь бяцарсан. Яваандаа нөхөгддөг гэж эмч нар тайлбарлаж байгаа. Гэмтэл согог судлалын үндэсний төвд хагалгаанд ороод, хурсан цусыг нь аваад ямар ч байсан эхний ээлжид амь насыг нь аварсан. Одоогоор гэрээрээ эмчлүүлж байгаа. Тархины гэмтэл удаан хугацаанд илэрдэг учраас цаашид ямар хүндрэл гарахыг мэдэхгүй. 

Тухайн компани хөдөлмөрийн аюулгүй байдлаа хангаагүй. Хэрэг нь шийдэгдээгүй байхад тус компани өнөөдөр хэвийн үйл ажиллагаа явуулсаар байна. Нэг ажилчин нь эрүүл мэндээрээ хохирсон байхад тухайн компанийн үйл ажиллагааг нь зогсоосон зүйл алга.

Тархины гэмтлийн хувьд манай улсад нарийн мэргэжлийн эмч байхгүй тул бид БНСУ-ын хэд хэдэн эмнэлэгт хандсан. Гавлын яс нөхөх хагалгаанд орох юм. Одоохондоо бид нарт хариу ирээгүй байна.

Хөдөлмөрийн гэрээний тухайд “Хатан хишиг үндэс” ХХК, "Содон Хийц" ХХК хоёр хоорондоо хөдөлмөрийн гэрээ байгуулсан мөртлөө ажилтныхаа хөдөлмөр, нийгмийн хамгааллын тал дээр гэрээндээ юу ч тусгаагүй.

Эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа ажлын байран дээр 36 сар хүртэлх хугацаагаар цалингийн дундаж хэмжээтэй даатгуулах ёстой. Энэ зүйлийг яагаад хийгээгүй юм бэ гээд хариуцаж байгаа компаниас нь асуухад бид нар мартсан байна гэж хариулсан. Мартсан гэж юу гэсэн үг юм бэ. Энэ компаниуд миний дүүг ажиллуулж, ашиг орлого олж байгаа биз дээ" гэдгийг хэллээ. 

Түүнчлэн хэргийн талаар "ХУД-ийн хоёрдугаар хэлтэс дээр хэргийг шалгаж байгаа. Уг нь бол аль эрт л шүүх рүү шилжих ёстой гэсэн. Хуулийн байгууллага яаж ажилладаг вэ гэдгийг мэдэхгүй юм. Байцаагч нь холбогддоггүй. Нэг удаа дүүгээ дагуулж очоод, мэдүүлэг өгүүлсэн. Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлдөг өндөр өртөгт хагалгаанд тархины хагалгаа багтдаг юм билээ. Тухайн үед “Хатан хишиг үндэс” ХХК зургаан сая төгрөг өгсөн.

Түүнээс хойш бидэнтэй огт холбогдоогүй. Тусламж гуйвал би өөрөө хэрэгт орох гээд байгаа. Таныг зөрүүлээд өгдөг газарт нь өгнө гэж "Хатан хишиг үндэс” ХХК-ийн захирал надад хэлсэн. Миний дүү өмнө нь ямар эрүүл хүн байлаа яг л тийм болгоод өгөөч гэж хүсэж байна. Тухайн компани хөдөлмөрийн аюулгүй байдлаа хангасан бол миний дүү унахгүй. 

Агааржуулалтын хоолойгоо зөвхөн дулаалгын хөөсөөр бөглөсөн байсан. 10 давхар хүртлээ юугаар ч бөглөөгүй. Хамгийн дээд талын техникийн давхрын нүхээ л бөглөсөн байсан. Үүнийг “Хатан хишиг үндэс” ХХК шалгах ёстой. Хуульд ч ийм заалт бий" гэлээ.

Мөн тэрээр "Анх тус компанийн захирал бид нарын 100 хувь буруу гээд алгаа хавсарч мөргөх нь холгүй л явж байсан. Тэгснээ харин одоо бол тийм зүйл яриагүй гэж хэлж байгаа. Би тэр үгийг ганцаараа сонсоогүй. Манайхан бүгд сонссон. 

"Содон Хийц" ХХК бол үнэхээр хариуцлагагүй компани. Манай дүү тус компанид 2017 оноос хойш ажиллахад нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй. Бүр нэг ч ажилтны нийгмийн даатгал төлөөгүй. Тэгсэн хэрнээ энэ тэнд олон тендер авч, барилга барьдаг. Ингээд олон хүнийг хохироогоод яваад байж болдоггүй юм уу? 

Хүн хохирсон байхад хэрэг яагаад ийм удаан шалгагдаж байгааг гайхаж байна. Миний хувьд судлаад үзэхэд УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн харьяа бүхий компани юм байна. Иргэн хүн хуулийн байгууллагад хандаад хаана ч хүрэхгүй байдалтай байгаа юм" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2 цаг 41 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2 цаг 49 мин "Хараал хүрсэн хот" 2 цаг 58 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 3 цаг 19 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 4 цаг 20 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 4 цаг 25 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 4 цаг 52 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 5 цаг 26 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 6 цаг 12 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 18 цаг 42 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top