x

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Их Британид сурч буй оюутнуудтай уулзав

Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ИБУИНХУ-ын Лондон хотноо ажиллах үеэрээ “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд тус улсад суралцаж буй оюутан залуустай Монгол Улсаас ИБУИНХУ-д суугаа Элчин сайдын яаманд уулзлаа.

Тус хөтөлбөрийн хүрээнд ИБУИНХУ-д 29 монгол оюутан, үүнээс 15 оюутан дэлхийн шилдэг 100 их сургуулийн нэг Бристолын их сургуульд суралцаж байгаа юм.

“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөр амжилттай хэрэгжиж, монгол залуус өөрийн сонирхсон болон эх орондоо хэрэгцээт мэргэжлээр гадаадын их сургуульд суралцах боломж нэмэгдэж буйд Монгол Улсын Ерөнхийлөгч сэтгэл хангалуун байгаагаа хэллээ.

Хилийн чанадад суралцах хугацаандаа Монгол Улсаа төлөөлж буйгаа үргэлж санаж, эх орныхоо нэрийг өндөрт өргөж, монгол хүний оюуны нөөц бололцоог бүрэн ашиглаж, хичээл зүтгэл гарган суралцахыг захилаа.

Монгол Улсынхаа хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулах ирээдүйн манлайлагчид болон төгсөж, хоёр улсын иргэн хоорондын харилцаа, хамтын ажиллагааны гүүр болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Оюутан залуусын төлөөлөл “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрт шалгаран дэлхийн өндөр хөгжилтэй оронд суралцаж буйдаа баяртай байгаагаа хэлж, сэтгэгдлээ хуваалцлаа.

Тус хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын өнцөг булан бүрээс өөр өөрийн хүсэл мөрөөдөлтэй залуус нэгэн зорилгын дор нэгдэж, тулгарч буй сорилтуудыг хамтдаа туулж, хичээн суралцаж байгаа гэлээ.

Суралцах хугацаандаа мэргэжлийн хичээлдээ шамдахаас гадна хувь хүний хөгжилд анхаарч, арвин туршлага хуримтлуулж, эх орондоо очоод эзэмшсэн мэргэжлээрээ үнэ цэн бүтээн ажиллана гэдэгтээ итгэл дүүрэн байгаагаа оюутан залуус онцолж байв.

Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч хилийн чанадад суралцаж буй монгол залуус бие биенээ дэмжиж, хамтдаа хичээн суралцах нь чухал гэдгийг хэлж, Монгол Улсын төр, засгийн зүгээс ирээдүйн боловсон хүчнийхээ хөгжилд онцгой анхаарал хандуулж ажиллана гэдгийг тэмдэглэв.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан тэтгэлэгт хөтөлбөр нь монгол хүний дэлхийд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, хүүхэд, залуучуудын суралцах тэгш боломжийг хангах, дэлхийн шилдэг их, дээд сургуульд суралцахад дэмжлэг үзүүлэх зорилготой.

Энэ дагуу 2021 оноос эхлэн жил бүр 330 сум, нийслэлийн хороодоос тус бүр нэг шилдэг сурагчийг шалгаруулж, дэлхийн шилдэг их, дээд сургуульд суралцуулж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу Засгийн газрын баталсан “Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгийн журам”-д зааснаар харьяалагдах сум, хорооныхоо хамран сургах тойргийн сургуульд сүүлийн гурваас багагүй жил суралцан төгссөн, математик болон гадаад хэлний элсэлтийн ерөнхий шалгалтын онооны дунджаар сум, хороондоо тэргүүлсэн бол тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах болзол хангадаг юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2 цаг 56 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 3 цаг 5 мин "Хараал хүрсэн хот" 3 цаг 14 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 3 цаг 34 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 4 цаг 35 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 4 цаг 40 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 5 цаг 7 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 5 цаг 41 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 6 цаг 27 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 18 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top