x

Иргэн Э.Одбаярын биед халдаж, заналхийлсэн этгээдийг 100 мянган төгрөгөөр торгожээ

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 27-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр биелүүлэх газрын үүдэнд #NoWar хөдөлгөөний зохицуулагч Э.Одбаярыг заналхийлсэн хэрэг гарч, цахим хуудаст бичлэг цацагдсан билээ.

Тус заналхийлсэн этгээд нь Реппер Д.Мөнх-Оргил гэх нэгэн байсан ба Э.Одбаярын биед халдаж, танхайрах үедээ "Би чамайг байнга дагах болно" хэмээн сүрдүүлж байв.

Тухайн өдөр цагдаагийн байгууллагаас "танхайрсан гэх этгээдийг саатуулаагүй, шалгаж байгаа. Мэдүүлэг авч, мөрдөн шалгалтыг үргэлжлүүлнэ" гэж байв. 

Тэгвэл бусдын биед халдаж, танхайрсан Д.Мөнх-Оргилд хамаарах зөрчлийн хэргийг шалгах ажиллагаа дуусч, 100 мянган төгрөгөөр торгох шийтгэл ноогдуулсан байна.


Дабль стандартыг эсэргүүцэгч залуус 2021 оноос үзэл бодлоо илэрхийлж, тайван замаар жагсаал цуглаан хийж байв. Гэсэн ч өнгөрсөн онд тус хөдөлгөөнийхөнд Д.Монголхүүг 461 дүгээр хорих ангиас оргуулсан, гар утсаар бичлэг хийж болохгүй гэх шаардлагыг эсэргүүцсэн зэрэг үндэслэлтэй хэрэгт холбогдуулж шалгаж эхэлсэн байдаг. Улмаар дабль стандарт, дайны эсрэг үзэл бодлоо илэрхийлсэн залууст 2022 оны арваннэгдүгээр сард тус бүр 1-1,2 жил цахим гавтай зорчих эрх хязгаарлах ял оноосон. Мөн энэ оны нэгдүгээр сарын 31-нд Нийслэлийн давж заалдах шатны шүүх гомдлыг хэлэлцэж, өмнө нь оноосон ялыг хэвээр үлдээсэн байдаг. Э.Одбаяр, Б.Билгүүн, Ц.Чинбат нарын таван хүн Үндсэн хуулиар хамгаалагдсан шүүхээр гэм буруугүй гэдгээ тогтоолгох гомдол гаргасан ч Улсын дээд шүүх гомдлыг хэлэлцэхээс татгалзсан юм. 

Тодруулбал, Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар Э.Одбаяр, Ц.Чинбат, Б.Билгүүн, Л.Ганхөлөг, Б.Бямбагэрэл нарт холбогдох хэргийг шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн гаргасан гомдлыг үндэслэн хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх эсэхийг энэ сарын 5-ны өдөр хэлэлцсэн. Шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн гаргасан гомдол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах үндэслэлд хамаарахгүй тул уг хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн. Ингэснээр давж заалдах шатны шүүхийн магадлал хэвээр үлдсэн.

Ийнхүү Э.Одбаяр нарын таван хүн нэг жилийн хугацаанд зорчих эрхээ хязгааруулсан бөгөөд дөрөвдүгээр сарын 27-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр биелүүлэх газарт цахим гав зүүх үеэр халдлагад өртсөн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 3 цаг 0 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 3 цаг 9 мин "Хараал хүрсэн хот" 3 цаг 18 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 3 цаг 38 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 4 цаг 39 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 4 цаг 44 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 5 цаг 11 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 5 цаг 45 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 6 цаг 31 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 19 цаг 1 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top