x

Олон улсын сэтгэлийн боловсролын төвтэй хамтран ажиллахыг дэмжинэ

Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө БНСУ-ын Соёлын хөгжлийн төвийн захирал, Олон улсын сэтгэлийн боловсролын төвийн Сөүл хот дахь салбарын захирал И Хон Муг тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Олон улсын сэтгэлийн боловсролын төвөөс нийслэлийн оюутан залууст зориулан “Korea Сulture  Festival” арга хэмжээг зохион байгуулж буйд нь Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө талархал илэрхийлсэн юм.

Тэрээр "Аливаа улс үндэстний хувьд хүүхэд залууст эрдэм мэдлэг, боловсрол эзэмшүүлэхээс гадна, сэтгэл зүйн хувьд мэдлэг олгох нь эрүүл нийгмийг бүтээхэд ач холбогдолтой юм.

Иймд та бүхний санаачлан хэрэгжүүлж буй сургалт, арга хэмжээ үр өгөөжөө өгнө гэдэгт итгэлтэй байна. Та бүхний хийж буй ажилд талархал илэрхийлье. Цаашид энэ чиглэлд, мөн соёл, боловсролын салбарт хамтран ажиллахдаа Улаанбаатар хотын удирдлага үргэлж нээлттэй байх болно" хэмээлээ.

Олон улсын сэтгэлийн боловсролын төвийн Сөүл хот дахь салбарын захирал И Хон Муг “Хувь хүн, албан байгууллага, цаашлаад улс эх орны хөгжилд сэтгэлийн боловсрол асар чухал үүрэг гүйцэтгэдэг. Хүүхэд, залуусын өмнө олон боломжийг нээх энэ боловсролыг түгээж буйдаа баяртай байдаг. Энэ зорилгоор Улаанбаатарт ирж, сургалт арга хэмжээ зохион байгуулж байна. Цаашид ч нийслэлийн удирдлагатай энэ чиглэлд хамтран ажиллана гэдэгтээ итгэлтэй байна” гэсэн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн боллоо 9 цаг 28 мин Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үнэ 200 ам.долларт хүрч болзошгүйг анхаарууллаа 9 цаг 35 мин Аялал жуулчлалын салбарт спортын контент болон хиймэл оюун ухааныг ашиглах талаар хэлэлцэв 9 цаг 39 мин Улаанбаатар хотод Хятад-Монголын цагаан сарын хоолны соёлын өдөрлөг боллоо 9 цаг 40 мин БНСУ-ын Пусан хотод “Монголын кино өдрүүд” болно 9 цаг 41 мин Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн тайланг УИХ-ын даргад өргөн мэдүүллээ 9 цаг 42 мин Улсын хэмжээнд 177 мянга гаруй зөрчил бүртгэгдсэний дийлэнх нь замын хөдөлгөөний зөрчил байна 9 цаг 47 мин Засгийн газрын ажлын хэсэг Оюутолгойн уурхайд ажиллаж байна 9 цаг 48 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Цагаан алт" хөтөлбөрийн хүрээнд өрхийн үйлдвэрлэгчидтэй уулзлаа 9 цаг 52 мин Хүндийг өргөлтийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын дөрвөн тамирчин оролцоно 11 цаг 56 мин Ерөнхий сайд: Иргэдийнхээ төлөө эрсдэлийг сөрж, дэлхийн хаана ч хүрч чаддгаа харууллаа 12 цаг 3 мин Монголын хүнсний салбарт эмэгтэйчүүдийн оролцоо өндөр байгааг онцлов 12 цаг 4 мин Цахилгаан мопед, унадаг дугуйн импорт 10 дахин өсжээ 12 цаг 6 мин АНУ стратегийн нөөцөөсөө 172 сая баррель газрын тос гаргана 12 цаг 8 мин УБ-Дархан чиглэлийн зам нээлттэй ч цасан шуургатай байна 12 цаг 15 мин Монголын үндэсний олимпын хорооны IX чуулган эхэллээ 14 цаг 22 мин Орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 10.2 хувиар өсжээ 14 цаг 23 мин Дархан-Уул аймаг IELTS-ийн өндөр оноотой сурагчдыг компьютерээр урамшууллаа 14 цаг 23 мин Польшийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл эхэллээ 14 цаг 26 мин Volkswagen компани 2030 он гэхэд 50 мянган ажлын байр цомхотгоно 14 цаг 29 мин
iИх уншсан
Ерөнхийлөгчийн санаачилсан хууль ба “парламентын дархлаа” хэ... Ж.Батмөнхийг түүхэнд мөнхжүүлэхэд оролцсоноороо би бахархдаг... Хүржигнэх урлаг ба муурын зэвүүн чанар Р.Амаржаргал: 1990 онд бид эрх чөлөөг нээж өгсөн. Одоо тэр э... Уулын өвгөн Али Хамэнэй Э.Намуун: Энэ киноноос бүсгүй хүнийг хайрлах нь багахан зүйл... Буриад Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцэл Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Катарт саатсан жуулчдын зочид буудалд үнэгүй байрлах хугацаа... Дүнхүү мануусыг Оросууд хөөрхөн дөнгөх юм аа ХХААХҮ-ийн сайд услалтын системийн төслийг тавдугаар сарын 2... Ерөнхий сайд Г.Занданшатар эмэгтэйчүүд, гэр бүлийг дэмжих бо... Төрийн ордонд Алдарт эхийн одонт 1000 ээжид хүндэтгэл үзүүлл... "Их хотын бүсгүйчүүд 2026" арга хэмжээний шилдгүүдийг тодруу... Украин Унгарт хураалгасан бэлэн мөнгө, алтаа буцааж өгөхийг ... Дэлхий дахинд өнгөрсөн долоо хоногт өрнөсөн онцлох үйл явдлу... Хаврын шар усны үерийн аюулаас сэрэмжлүүлж байна Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг "Инновац Норвег" байгуулла... Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Ховд аймагт ажиллаж байна
Top