x

Барилгын зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд иргэд хяналт тавих боломж бүрдлээ

Хот байгуулалтын цахим систем болон хот төлөвлөлтийн асуудал хэлэлцэх мэргэжлийн зөвлөлийн хурлыг олон нийтэд нээлттэй болгосон талаар Нийслэлийн ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга танилцууллаа. 

Хот байгуулалт, хөгжлийн газар нь байгууллагын үйл ажиллагааг бүрэн цахимжуулжээ.

Тодруулбал, хот төлөвлөлт, барилга байгууламжийн зөвшөөрөлтэй холбоотой мэдээллийг иргэд, олон нийтэд нээлттэй болгох, хот төлөвлөлтийн үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээг шуурхай хүргэх зорилгоор “eBarilga” нийслэлийн хот байгуулалтын цахим системийг өнгөрсөн 2022 оны арванхоёрдугаар сард ашиглалтад оруулсан.

Энэ нь Хот байгуулалт, хөгжлийн газрын бүх албан хаагч холбогдон ажиллах Дотоод удирдлагын систем, нийслэлийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний мэдээлэл болон барилгын зөвшөөрөлтэй холбоотой мэдээллийг нээлттэй харуулах Геопортал, иргэн, хуулийн этгээдээс хандан цаасан болон цахим хэлбэрээр гаргасан хүсэлт, түүний шийдвэрлэлтийн явцыг хянах, хот төлөвлөлт, барилгажилттай холбоотой зөрчил, гомдол мэдээлэх боломжийг бүрдүүлсэн Гар утасны аппликэйшнээс бүрдэх веб, аппликэйшн хосолсон цахим систем юм.

Тус “eBarilga” гар утасны аппликэйшн ашиглан

  • Иргэн, хуулийн этгээд өөрийн өргөдөл, хүсэлтийн шийдвэрлэлтийн явцыг хянах

  • Барилга, байгууламжийн зөвшөөрлийн хугацааны мэдээлэл, мэдэгдлийг харах

  • Хот төлөвлөлт, барилгын зөвшөөрөлтэй холбоотой зөрчлийг мэдээлэх

  • Хот байгуулалт, төлөвлөлтийн төсөл, хөтөлбөрийн мэдээллийг шуурхай авах, өөрийн санал, хүсэлтээ илгээх боломжтой.

Мөн “eBarilga” цахим систем ашиглалтад орсноор дараах давуу талууд бий болжээ.

  • Барилга, байгууламжийн зөвшөөрөл, зөрчилтэй холбоотой 2022 онд 1900 гаруй өргөдөл, хүсэлт, гомдол тус газарт ирснээс олонх нь барилгын зөвшөөрлийн мэдээлэл шалгуулах хүсэлт байжээ. Уг системийг ашигласнаар эдгээр өргөдөл, хүсэлт 30-40 хувиар буурах, мөн шийдвэрлэлтийн хугацаа багасах боломжтой.

  • Өмнө нь зөвхөн цахимаар илгээсэн хүсэлтийн шийдвэрлэлтийн явцыг иргэн харах, хянах боломжтой байсан бол өдгөө Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвөөр дамжуулан ирүүлсэн цаасан суурьтай хүсэлтийн шийдвэрлэлтийг ч геопортал, гар утасны аппликэйшн ашиглан хянах боломжийг бүрдүүлжээ.

  • Иргэд өөрийн амьдарч буй орчны цаашдын төлөвлөлтийг харах, хот байгуулалтын үйл ажиллагаанд хяналт тавих, санал өгч, оролцох боломжтой боллоо.

Түүнчлэн хот төлөвлөлтийн асуудал хэлэлцэх мэргэжлийн зөвлөлийн хурлыг байгууллагын цахим хуудас болон youtube хуудсаар шууд дамжуулж байна. Ингэснээр иргэд тухайн хурлаар хэлэлцэж буй асуудал, мэдээллийг ил тод хүлээн авч, барилгын зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд хяналт тавих боломж бүрдлээ.

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, дээрх ажлуудтай холбоотойгоор шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэхээр болсон байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2 цаг 57 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 3 цаг 6 мин "Хараал хүрсэн хот" 3 цаг 15 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 3 цаг 35 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 4 цаг 36 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 4 цаг 41 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 5 цаг 8 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 5 цаг 42 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 6 цаг 28 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 18 цаг 58 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top