x

Нийслэлийн хөвгүүдийн зөвлөл 20 байршилд сагсны талбайн самбар шинэчилнэ

Амьдарч буй орчноо тохижуулах, цэвэр, тухтай байлгахад уриалах зорилгоор Нийслэлийн хөвгүүдийн зөвлөл “Дэвшилтэт шийдэл” төсөлтэй хамтран нэгэн аяныг эхлүүлээд буй. Тодруулбал, нийгэмд эерэг өөрчлөлтийг бий болгох, хүүхдүүдэд чөлөөт цагаа зөв зохистой өнгөрүүлэх нөхцөл бүрдүүлэхээр нийслэлийн зургаан дүүргийн 20 байршил дахь сагсны талбайн самбарыг шинэчлэх, цагаригийг нь сольж засах ажлыг хийх юм. Тус зөвлөлийн төлөөлөл Чингэлтэй дүүргийн 39 дүгээр сургуулийн хойно байрлах сагсны талбайд шинэ самбар байрлуулснаар аянаа эхлүүлэв.

Нийслэлийн хөвгүүдийн зөвлөлийн Баянзүрх дүүргийн нарийн бичгийн дарга, 142 дугаар сургуулийн сурагч Б.Баяржаргал, "Дэвшилтэт шийдэл" аяны хүрээнд анхны самбарыг бид байршууллаа. Амьдарч байгаа хот, цаашлаад дэлхийгээ сайхан болгохын тулд хамгийн түрүүнд өөрсдөөсөө, орчноосоо эхлэх ёстой гэж боддог. Хамгийн энгийнээр хог хаяхгүй байхаас энэ бүхэн эхэлнэ. Жижиг гэлтгүй хүн болгон өөрийнхөө чадах зүйлийг хийвэл нийгэмд эерэг өөрчлөлт гарна гэж аянаараа уриалахыг хүсэж байгаа. Амиа хорлож байгаа өсвөр насныхны олонх нь хөвгүүд байдаг учраас тэдэнд тулгамддаг асуудлыг ярьдаг, мөн ирээдүйнхээ төлөө хичээдэг болоход нь туслахад Нийслэлийн хөвгүүдийн зөвлөлийн ач холбогдол оршиж байгаа" гэсэн юм.

Харин Нийслэлийн хөвгүүдийн зөвлөлийн Чингэлтэй дүүргийн зохицуулагч, 5 дугаар сургуулийн сурагч Б.Бат-Ирээдүй "Нийгэмд охид, эмэгтэйчүүдийн эрхийг түлхүү ярьдаг. Гэтэл нөгөө талд нь бас хөвгүүд, эрчүүдийн асуудал орхигдож байгаа мэт санагддаг. Тийм болохоор Нийслэлийн хөвгүүдийн зөвлөлд багтаж, нөлөөллийн аян, арга хэмжээнд оролцдог болсон. Би и-спортоор хичээллэдэг. Гэхдээ бас бие бялдрынхаа хөгжилд ч анхаарах ёстой гэж боддог учир сагс тоглох дуртай. Тиймээс найзууд маань ч чөлөөт цагаа сайхан өнгөрүүлээсэй гэж талбайн самбарыг шинэчлэх ажилд оролцож байна. Нөгөө талаараа хөвгүүд бид нэгдээд жижиг ч гэсэн эерэг өөрчлөлтийг хийж байгаадаа баяртай байна" гэсэн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2 цаг 58 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 3 цаг 6 мин "Хараал хүрсэн хот" 3 цаг 15 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 3 цаг 36 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 4 цаг 37 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 4 цаг 42 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 5 цаг 9 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 5 цаг 43 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 6 цаг 29 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 18 цаг 59 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top