x

"Хэдэн настайгаас нь "англи" хэлийг заах талаар хуулийн төсөлд огт тусгаагүй"

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Боловсролын ерөнхий хуулийг хэлэлцэж байна. 

Хуулийн төсөлд малчдын хүүхдийг хэдэн настайд нь сургуульд сургах талаар хэрхэн тусгагдсан талаар УИХ-ын Боловсрол, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг мэдээлэл өглөө.

Энэ талаарх асуултыг УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн "Боловсролын хуулийн төсөлтэй холбогдуулан хамгийн их ирж буй санал бол малчдын хүүхдийг зургаан настай сургуульд оруулахыг анхаарч өгөөч гэдэг асуудал. Хүүхэд нь нэгдүгээр ангид суралцах болсноор ээж нь сумын төвд амьдарч эхэлдэг. Аав нь малаа хараад гэртээ үлддэг. Үүнээс шалтгаалж малчдын өрхийн төсөв хуваагдаж байна. Мөн гэр бүл салалт их болж байгаа. Бидний баталж буй хууль амьдралд нийцсэн, иргэдэд ээлтэй байх ёстой. Одоогийн мөрдөгдөж буй хуулийн 35 дугаар зүйлд зургаан наснаас нь сургуульд элсүүлэх боломжгүй бол малчин эцэг, эхийн хүсэлтийг үндэслэн шийдвэрлэнэ гэсэн заалт бий. Уг заалт шинэчилсэн найруулгын төслөөс хасагдсан юм уу" хэмээн асуусан юм. 

Түүний асуултад УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг "Боловсролын ерөнхий хуулийн талаар хоёр жил гаруй хугацаанд ярьсан. Малчдын зүгээс олон санал хэлж байсан. Нэгдүгээр ангид зургаан настай хүүхдээ элсүүлэх нь малчдын хувьд хүндрэлтэй, ялангуяа гэр бүлийн салалт их байна гэдгийг ярьж байсан.

Өнөөдрийн ярьж буй хууль бол ерөнхий хууль. Дараа нь ЕБС, СӨБ-ын хуулийг хэлэлцэнэ. Тухайн хуулиудад хүүхдийг зургаа эсвэл долоон настайгаас нь сургах уу гэдэг сонголтыг хэвээр нь үлдээж байгаа" гэлээ.

Мөн тэрээр англи хэлийг нэгдүгээр ангиас нь заах эсэх тухай асуудалд "Бидний үндсэн хэл Монгол хэл хэвээрээ байна. Дагалдах гадаад хэл нь англи хэл байх юм. Хэдэн настайгаас нь тухайн хэлийг заах талаар хуулийн төсөлд огт тусгаагүй. Хэддүгээр ангиас англи хэл заах вэ гэдгийг хөтөлбөртөө тусгах ёстой. Англи хэлний багшийг бэлтгэх гэх мэт суурь олон ажил байгаа" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (172.69.252.157)
    Хүний эрх зөрчигдөөгүй биз маш сайн бодолцох
    2023 оны 05 сарын 05 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 3 цаг 0 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 3 цаг 8 мин "Хараал хүрсэн хот" 3 цаг 17 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 3 цаг 38 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 4 цаг 39 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 4 цаг 44 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 5 цаг 11 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 5 цаг 45 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 6 цаг 31 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 19 цаг 1 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top