x

Л.Энх-Амгалан: Хуульд нэгдүгээр ангиас англи хэл заах тухай ямар ч үг, өгүүлбэр байхгүй

УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар англи хэлийг нэгдүгээр ангиас нь заах асуудал дэмжигдсэн хэмээн УИХ-ын гишүүн Ч.Ундрам өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэн. 

УИХ-аар Боловсролын тухай багц хуулийн төслийг хэлэлцүүлж байгаа бөгөөд энэ хуульд англи хэлийг үндсэн гадаад хэл болгоно гэж тусгасан байна.

Гэвч англи хэлийг тав болон нэгдүгээр ангиас эхлэн заах талаарх хууль боловсруулах ажлын хэсэгт багтсан УИХ-ын гишүүдийн мэдээлэл ойлголтын зөрүүтэй байгаа юм. 

УИХ-ын гишүүн Ч.Ундрам Г.Амартүвшин, Х.Булгантуяа, Э.Батшугар, Т.Доржханд, Ц.Мөнх-Оргил, Ц.Мөнхцэцэг, Ч.Хүрэлбаатар, Ж.Чинбүрэн, Д.Цогтбаатар нар "Англи хэлний боловсролыг дэмжих" лобби бүлэг байгуулж, англи хэлийг эх хэлтэй зэрэгцүүлэн нэгдүгээр ангиас нь заах санал гаргажээ. Англи хэлийг нэгдүгээр ангиас эхлэн заах тухай асуудал нийгмийн сүлжээнд дүрмийн дагуу талцал үүсгээд амжлаа. 

Тэгвэл энэ ойлголтын зөрүүг хагалж, салбарын сайд Л.Энх-Амгалан англи хэлийг нэгдүгээр ангиас нь заахгүй гэдгийг хэлж, барьж буй бодлого, чиглэлээ цахим хуудаснаа товч илэрхийлэв. 

Тэрээр “Англи хэлийг нэгдүгээр ангиас нь заахаар болсон байна. Буруу, зөв гэж нийгмийн сүлжээнд маш их маргалдсан байна. Тодруулья. 

Нэгдүгээрт, Боловсролын тухай  хуулийн анхны хэлэлцүүлгээр англи хэл бол үндсэн гадаад хэл байна. 

Хоёрдугаарт, Хуульд нэгдүгээр ангиас Англи хэл заах тухай ямар ч үг, өгүүлбэр, заалт байхгүй. 

Гуравдугаарт, Сургалтын шинэ хөтөлбөрөөр гуравдугаар ангиас англи хэл заана гэж төлөвлөсөн. Гэхдээ бидэнд бэлтгэл хэрэгтэй. Хөтөлбөрөө бэлдэнэ, сурах бичгээ бэлдэнэ, багшаа бэлдэнэ" гэжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2 цаг 58 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 3 цаг 6 мин "Хараал хүрсэн хот" 3 цаг 15 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 3 цаг 36 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 4 цаг 37 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 4 цаг 42 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 5 цаг 9 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 5 цаг 43 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 6 цаг 29 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 18 цаг 59 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top