x

С.Чинзориг: Даатгал төлөөгүй ч оюутнуудыг эрт илрүүлэгт 100 хувь хамруулна

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар урьдчилсан сэргийлэх эрт илрүүлэг, үзлэг оношилгоо, шинжилгээний явцыг Эрүүл мэндийн сайд С.Чинзориг танилцууллаа. 

Хуралдааны дараа мэдээлэл өгөв.

Тэрээр "2022 оны тавдугаар сарын 1-нд Монгол Улсын Засгийн газар шийдвэр гаргаж, иргэдээ эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо, шинжилгээнд хамруулах шийдвэр гаргаж байсан. Үүнээс хойш жилийн хугацаанд хүн амын 29,6% буюу нийт 1.022.702 иргэн эрт илрүүлэгт хамрагдсан байна. Эдгээр иргэдийн 45,1% нь эрэгтэй, 54,9% нь эмэгтэйчүүд байна.

Байршил, газар зүйн нутгаар авч үзвэл, 50,1% нь Улаанбаатар хотын иргэд, 49,9% нь орон нутгийн иргэд байна. Нийт хамрагдсан иргэдийн 60,5% нь 0-17 насны хүүхэд, 39,5% нь 18-аас дээш насны иргэд байна.

Эрт илрүүлэгт иргэдийг бүрэн хамруулах талаар Засгийн газар болон яамны зүгээс хэдэн хэдэн арга хэмжээг хэрэгжүүлж байна.

Ялангуяа оюутан, залуусын дунд эрүүл мэндийн даатгалд хамрагдалт бага байгаа учраас оюутнууд эрт илрүүлэгт хамрагдаж чадахгүй байна. Тиймээс Засгийн газар тогтоол гаргаж, Эрүүл мэндийн сайд, БШУ-ны сайд төсвийнхөө багцад багтааж, эрүүл мэндийн даатгалд хамрагдаагүй, шимтгэл төлөөгүй оюутан залуусыг эрт илрүүлэгт 100 хувь хамруулах арга хэмжээ авахыг даалгасан. ЭМЯ-ны зүгээс эрт илрүүлэгт хамрагдалтыг нэмэгдүүлэх чиглэлээр хэдэн хэдэн арга хэмжээ авч байна.

Нэгдүгээрт, одоогийн Үндэсний зөвлөлийн шийдвэрээр эрт илрүүлгийн хамрагдах хугацааг хуанлийн 20 өдөр гэж хязгаарласан нь иргэдийн хамрагдалтад сөргөөр нөлөөлж байна гэж үзэж, үүнийг ажлын 20 өдөр болгож өөрчиллөө.

Хоёрдугаарт, Сумын эрүүл мэндийн байгууллагууд 18-30 насны иргэдийн урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний багцыг хэрэгжүүлсэн бол ЭМДС-аас санхүүжилтыг нь бүрэн олгож байх шийдвэр гарган ажиллаж байна.

Гуравдугаарт, Хувийн хэвшлийн байгууллагуудаас эрт илрүүлгийн оношилгооны тарифыг нэмэгдүүлэх санал хүсэлт ихээр гаргаж байгаа. Тиймээс бид удахгүй Үндэсний зөвлөлийг хуралдуулж, эрт илрүүлэг, үзлэг оношилгоо, шинжилгээний тарифыг шинэчлэх чиглэлд ажиллаж байна" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын их цэвэрлэгээ”-ний хоёрдугаар үе шат эхэллээ 20 цаг 36 мин Авто зам ашигласан төлбөрийг улсын хэмжээнд бүрэн цахимаар авна 20 цаг 40 мин Нийслэлийн 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд бүрэн шилжүүллээ 20 цаг 44 мин Улаанбаатарт шөнөдөө 21 хэм дулаан 20 цаг 50 мин Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ 22 цаг 55 мин Цахим дайн ба дархлаа нь унасан Монгол 23 цаг 2 мин Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ 23 цаг 22 мин ДАШТ-ий дараа үнэлгээ нь өссөн шилдэг 5 хөлбөмбөгчин 23 цаг 26 мин “Сүүлчийн зүүд" хамтарсан үзэсгэлэн гарч байна 23 цаг 31 мин Уруул, тагнайн эмгэг, бөөрний мэс заслын нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоо эхэллээ 23 цаг 39 мин Монелийн гудамжны авто замын засвар, шинэчлэлтийн хүрээнд зорчих хөдөлгөөнийг хаалаа 23 цаг 43 мин Уулархаг нутгаар усархаг бороо орж, говийн бүсэд +43 хэм хүрч хална Өчигдөр 12 цаг 05 мин Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэн мөч айсуй Уржигдар 19 цаг 38 мин WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ Уржигдар 19 цаг 03 мин Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ Уржигдар 17 цаг 24 мин Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно Уржигдар 17 цаг 14 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг ирэх сарын 16 хүртэл хэсэгчлэн хаана Уржигдар 17 цаг 07 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ Уржигдар 16 цаг 06 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ Уржигдар 16 цаг 02 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов Уржигдар 15 цаг 58 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба...
Top