x

Шинээр хэрэгжүүлэх төслүүдийн талаар санал солилцлоо

НЗДТГ-ын дарга И.Баатархүү өчигдөр Европын сэргээн босголт хөгжлийн банк /ЕСБХБ/-ны Улаанбаатар дахь суурин төлөөлөгч Ханнес Такачтай уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

ЕСБХБ нь 2013 оноос хойш Монгол Улс, тэр дундаа Улаанбаатар хотод хэрэгжиж буй олон төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлж, зөвлөх үйлчилгээ болон техникийн тусламж үзүүлж ирсэн юм.

Уулзалтын үеэр ЕСБХБ-ны зүгээс Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц төслийн явцыг эрчимжүүлэхэд нийслэлээс дэмжлэг хүсэж буйгаа уламжлав.

НЗДТГ-ын дарга И.Баатархүү “Нийслэлд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэж, улаанбаатарчуудын амьдралын чанарыг сайжруулахад бодитой хувь нэмэр оруулан, найдвартай түнш болж хамтран ажилладагт талархал илэрхийлье. Цар тахлын нөхцөл байдлын улмаас төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилт удааширсан ч цаашид тэдгээрийн явцыг эрчимжүүлэхэд нийслэлийн зүгээс анхаарч ажиллана. Түүнчлэн дэлхийн чиг хандлагын дагуу ногоон, эко төслүүд хэрэгжүүлэхийг чухалчилж буй. Иймд орлогод нийцсэн ногоон орон сууцны төслийг амжилттай хэрэгжүүлэхэд бүх талаар дэмжин, хамтарч ажиллахад бэлэн” хэмээлээ.

ЕСБХБ-ны Улаанбаатар дахь суурин төлөөлөгч Ханнес Такач “Улаанбаатар хоттой хамтран ажиллахад ямагт таатай байдаг. Орлогод нийцсэн ногоон орон сууцны төсөлд дэмжлэг хүсэхийн зэрэгцээ Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах чиглэлд, нэн ялангуяа “Шинэ тойрог зам”-ын төсөлд хамтран ажиллах боломжтой гэдгээ илэрхийлье” гэсэн юм.

Нийслэлд олон жилийн турш хуримтлагдсан асуудлуудыг шийдвэрлэхэд төсвийн хөрөнгө оруулалт хангалтгүй тул санхүүгийн бусад эх үүсвэрийг бий болгоход Хотын дарга анхаарч буйг НЗДТГ-ын дарга И.Баатархүү онцолж байв. Мөн Улаанбаатар хотын хөгжилд хувь нэмэр оруулах төсөл, хөтөлбөрийг нийслэлийн зүгээс дэмжиж, хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2 цаг 59 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 3 цаг 8 мин "Хараал хүрсэн хот" 3 цаг 17 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 3 цаг 37 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 4 цаг 38 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 4 цаг 43 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 5 цаг 10 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 5 цаг 44 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 6 цаг 30 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 19 цаг 0 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top