x

Газар тариалангийн бүтээгдэхүүүнд пестицидийн үлдэгдлийн шинжилгээ хийх "Демо" лаборатори үйл ажиллагаагаа явуулж эхэллээ

"Мед импекс" Интэрнэшнл компани үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ойн хүрээнд жимс, хүнсний ногоо зэрэг газар тариалангийн бүтээгдэхүүнд пестицидийн үлдэгдлийг шинжлэх Демо лабораторийг байгууллаа. 

Тус лаборатори нь MNS/ISO/17025 2018 стандартыг хэрэгжүүлэн итгэмжлэлийн гэрчилгээгээ хүлээн авч, үйл ажиллагаагаа эхлүүллээ.

Газар тариалангийн салбарт ургамал хамгааллын бүтээгдэхүүн буюу пестицидийг ургамлын өвчин, хортон шавж, хог ургамалтай тэмцэх, нэгжээс авах, ургацыг нэмэгдүүлэхийн тулд өргөн хүрээнд хэрэглэдэг, зайлшгүй чухал орцуудын нэг болсон. Манай оронд мөн жил ирэх тусам импортоор оруулж ирж буй пестицидийн нэр төрөл болон хэмжээ нэмэгдэж байгаа бөгөөд үүнтэй уялдаад пестицидийн үлдэгдлийг хянах асуудал зайлшгүй гарч ирж байна.

Олон улсын түвшинд хүнсний бүтээгдэхүүнд агуулагдаж байж болзошгүй химийн бодисуудаас үүдэлтэй бохирдлууд, ялангуяа органик бохирдлуудыг улс орнуудыг заавал шалгаж, хянадаг. Мөн энэ чиглэлээр баталж гаргасан стандарт шаардлагуудыг мөрдөж байхыг зөвлөдөг бөгөөд олон улсын хүнсний бүтээгдэхүүний худалдаанд эдгээр стандарт дүрэм журмыг нэвтрүүлж байхыг шаарддаг билээ. 

"Мед импекс" компанийн хувьд аналитик лабораторийн өндөр хүчин чадалтай багажуудыг Монгол улсын зах зээлд ханган нийлүүлж байсан олон жилийн туршлагатай бөгөөд эдгээр багажийн хэрэглээг нутагшуулах, хэрэглэгчдийг чадваржуулах чиглэлээр төрөл бүрийн ажлуудыг санаачлан хэрэгжүүлсээр иржээ. Тэдний хийсэн судалгаагаар Монгол улсын пестицидийн үлдэгдлийг шинжлэх лабораторийн чадамжийг олон улсын түвшинд хүргэх шаардлага, хэрэгцээ байгаа гэж үзсэн байна. Ийм учраас 2020 оны сүүлээс Демо лабораторийг байгуулах төслийг хэрэгжүүлсэн болохыг танилцуулав.

Нээлтийн үйл ажиллагаагаа хийж буй Демо лабораторийн итгэмжлэлийн хүрээг 31 нэр төрлийн пестицидийг жимс, хүнсний ногоо, үр тариа, зөгийн баланд Хроматографийн багажуудаар хийхээр тогтоосон бөгөөд цаашид Монгол улсад импортлохыг зөвшөөрсөн бүх пестицид болон хөрш зэргэлдээ орнуудад өргөн хэрэглэдэг пестицидийн үлдэгдлийн шинжилгээг хийхээр төлөвлөж байгаа аж.

Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачлага болон Засгийн газраас хэрэгжүүлж буй “Хүнсний Хувьсгал” хөтөлбөрийн хүрээнд хүнсний үйлдвэрлэлээс гадна, хүнсний бүтээгдхүүний чанар аюулгүй байдлыг сайжруулахад их ач холбогдол өгч буй энэ цаг үед хувийн хэвшлийн санаачлагаар хэрэгжүүлж буй Пестицидийн үлдэгдлийг шинжлэх Демо лабораторийн нээлт цаг үеэ олсон, энэ чиглэлээр үндэсний чадавхийг бэхжүүлэх, улмаар экспорт, импортын бүтээгдхүүнд зайлшгүй хийгдэх ёстой шинжилгээг гүйцэтгэхэд чухал хувь нэмэр оруулна гэж төслийг хэрэгжүүлэгчид үзэж байна.

Монгол улсад пестицидийн үлдэгдлийн шинжилгээг хийх чадамж, эрх зүйн орчныг улам сайжруулснаар бид экспортын бүтээгдэхүүнээ шинжлэх ухааны үндэслэлтэй баталгаажуулах, мөн импортоор оруулж ирж буй хэдэн зуун мянган тонн жимс жимсгэнэ, хүнсний ногоонд ч гэсэн химийн гаралтай бохирдол байгаа эсэхийг хянах боломж бүрдэх юм.

Хувийн хэвшлийнхний энэхүү санал санаачилгыг хүнсний аюулгүй байдлын чиглэлээр ажилладаг төрийн байгууллагууд болон газар тариалангийн бүтээгдэхүүнийг импортлогч, экспортлогч  хувийн хэвшлийнх бүрэн дүүрэн ашиглах том боломж гарч ирж байна.   

Демо лабораторийн үйл ажиллагаатай очиж танилцах сонирхолтой хүмүүс ЭНЭ ЛИНКЭЭР холбогдон,  урьдчилан цаг авч очих боломжтой.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (172.71.218.115)
    ashgui dee, amjilt husie
    2023 оны 05 сарын 03 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 3 цаг 0 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 3 цаг 8 мин "Хараал хүрсэн хот" 3 цаг 17 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 3 цаг 38 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 4 цаг 39 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 4 цаг 44 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 5 цаг 11 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 5 цаг 45 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 6 цаг 31 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 19 цаг 1 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top