x

Монголд анх удаа “Лабораторийн мэргэжилтний долоо хоног”-ийг зохион байгуулж байна

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эмнэл зүйн эмгэг судлалын нэгдсэн лабораторийн санаачилгаар Монгол Улсад анх удаа “Лабораторийн мэргэжилтний долоо хоног” арга хэмжээг зохион байгуулж байна.

Өнөөдөр нээлтээ хийсэн энэ арга хэмжээг анх 1975 онд АНУ-д “Medical Laboratory Professional Week” буюу “Labweek” болгон зохион байгуулснаас хойш дэлхийн олон оронд лабораторийн мэргэжилтнүүдийн талаарх олон нийтийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх боломжийг олгох зорилгоор эхлүүлсэн гэдэг. Үүнээс хойш хүрээгээ тэлсээр жил бүрийн дөрөвдүгээр сарын сүүлийн долоо хоногийг лабораторийн мэргэжилтнүүдийн өдрүүд болсон юм билээ. “Labweek” болгон 48 дахь жилдээ тэмдэглэж буй энэ арга хэмжээнд Монголын лабораторийн мэргэжилтнүүд энэ жилээс ийнхүү нэгдэж буйг Эмнэл зүйн эмгэг судлалын нэгдсэн лабораторийн эрхлэгч анагаах ухааны доктор Ж.Саранцэцэг танилцуулж байсан.

Анх удаа зохион байгуулж буй “Лабораторийн мэргэжилтний долоо хоног”-т улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн хэвшлийн лабораторийн 350 гаруй эмч мэргэжилтэн оролцож байгаа бөгөөд гурван өдрийн турш туршлага мэдээлэл солилцохын хамт эрдэм шинжилгээний хурал зохион бйагуулж шилдэг илтгэл, эрдмийн ажлыг шалгаруулах юм.

“Лабораторийн мэргэжилтний долоо хоног”-ийг санаачлан зохион байгуулж буй УНТЭ-ийн захирал Б.Хишигжаргал арга хэмжээний нээлтийн үеэр “Сүүлийн үед анагаахын шинжлэх ухаан хурдацтай хөгжиж байгаагийн цаана далд фронтод таамаглах эмч мэргэжилтнүүд ажилладаг. Аливаа өвчнийг таамаглах, оношлох, үгүйсгэх, менежмент хийх, тарилга тодорхойлох зэрэг бүхий эмнэл зүйн ард лабораторийн үйл ажиллагаа байдаг. Сүүлийн үед манай эмнэлэгт шинээр нэвтэрч байгаа эд, эс эрхтэн шилжүүлэн суулгах, ясны чөмөг, элэг, бөөр шилжүүлэн суулгах зэрэг орчин үеийн эмчилгээний шинэ аргуудын гол цөм нь лабораторийн үйл ажиллагаан дээр тогтдог. Тиймээс УНТЭ лабораторийн эмч мэргэжилтнүүддээ онцгойлон анхаарч ажилладаг юм.

Манай лабораторийн хэсэг 1936 онд анх байгуулагдсан цагаас өнөөдрийг хүртэл тасралтгүй үйл ажиллагаа явуулж, оношилгооны шинэ арга, технологийг нэвтрүүлэн маш олон өвчнийг оношлох, өдөр тутмын эмнэл зүйн үйл ажиллагаанд оролцохоос гадна улсын хэмжээнд лабораторийн мэргэжилтнүүдийг бэлтгэж, сургадаг томоохон бааз болсон билээ” хэмээгээд олон улсад уламжлал болсон томоохон арга хэмжээг Монгол Улсад анх санаачлан зохион байгуулж байгаа Эмнэл зүйн эмгэг судлалын нэгдсэн лабораторийн хамт олонд болон Монголын эрүүл мэндийн лабораторийн ажилтны холбооныхонд талархал илэрхийллээ.

“Лабораторийн мэргэжилтний долоо хоног”-ийн хүрээнд ЭМЯ-ны дэргэдэх лабораторийн мэргэжлийн салбар зөвлөлийн нарийн бичиг А.Баярзаяа “Төрөөс эрүүл мэндийн лабораторийн талаар баримталж буй бодлого, тушаал шийдвэрүүд”, ЭМДЕГ-ын Тусламж, үйлчилгээний багц зохицуулалтын хэлтсийн дарга Б.Баярболд “ЭМДЕГ, Оношийн бүлгийн санхүүжилт-Эрүүл мэндийн лаборатори”, Үндэсний итгэмжлэлийн төвийн БХЗГ-ын хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн О.Аззаяа “Монгол Улсад мөрдөгдөж буй эрүүл мэндийн лабораториудын ISO стандартууд болон итгэмжлэлийн байдал” зэрэг чухал сэдвээр оролцогчдод мэдээлэл өгөхөөс гадна эрдэм шинжилгээний 67 ажил, 24 лекцийг сонсч, хэлэлцэн шилдгийн шилдэг бүтээлийг шалгаруулах юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 3 цаг 16 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 3 цаг 24 мин "Хараал хүрсэн хот" 3 цаг 34 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 3 цаг 54 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 4 цаг 55 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 5 цаг 0 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 5 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 6 цаг 1 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 6 цаг 47 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 19 цаг 17 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top