x

СЗХ-ны дарга Д.Баярсайхан Польш улсын Ерөнхийлөгчийн эдийн засгийн зөвлөхтэй уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дуда Монгол Улсад энэ өдрүүдэд төрийн айлчлал хийж байна.

Монгол Улс эдийн засгаа сэргээх бодлогын хүрээнд хоёр хөршөөс гадна “Гуравдагч хөрш”-ийн оролцоог нэмэгдүүлж, эдийн засгаа төрөлжүүлэх, олон тулгуурт, зохистой бүтэцтэй болохыг зорьж буй ажлын хүрээнд энэ удаагийн төрийн айлчлал болж буйгаараа онцлогтой.

Төрийн айлчлалын үеэр Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан тус улсын Ерөнхийлөгчийн эдийн засгийн зөвлөх, Хөрөнгө оруулалт, худалдааны агентлагийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Здзислав Сокалыг өнөөдөр хүлээн авч уулзав.

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан уулзалтын эхэнд “Бүгд Найрамдах Польш Улс нь эдийн засгийн өндөр өсөлттэй орнуудын нэг бөгөөд Зүүн өмнөд буюу Зүүн Европын орнууд дундаа банк, санхүүгийн тогтвортой тогтолцоотой орны нэгд багтдаг. Мөн хөдөө аж ахуй, хүнд машин механизм, хүнсний үйлдвэрлэл болон аялал жуулчлалын салбараа бодлогоор дэмжиж, эдийн засгаа эрчимтэй солонгоруулж чадсан орны нэг” гэдгийг онцлоод Санхүүгийн зохицуулах хороо нь Польш Улсын Санхүүгийн хяналт шалгалтын байгууллагатай хамтын ажиллагаатай бөгөөд 2010 онд санамж бичиг байгуулж байсныг дурдав.

Талууд хамтын ажиллагааны хүрээнд хоёр орны хөрөнгийн зах зээл цаашилбал санхүүгийн салбарыг уялдуулан хөгжүүлж, санхүүгийн зохицуулагч болон дэд бүтцийн байгууллагуудын хамтын ажиллагааг тогтоох, тус улсын хөрөнгө оруулагчдыг Монгол Улсын хөрөнгийн зах зээлд оролцох идэвх сонирхлыг нэмэгдүүлэх чиглэлд хамтран ажиллахаар хэлэлцлээ.

Харин ноён Здзислав Сокал энэ үеэр хоёр улсын харилцаа өргөжин хөгжиж, худалдааны эргэлт нэмэгдэхийн хэрээр тус улсын аж ахуйн нэгжүүд Монгол Улсыг сонирхох сонирхол ихээхэн өсөн нэмэгдэж байгааг онцлоод санхүүгийн зах зээлийн салбарт холбогдох байгууллагуудтай хамтран ажиллахад дэмжлэг үзүүлэх мөн Санхүүгийн зохицуулах хорооны чадавхыг бэхжүүлэх хүрээнд техник, арга зүйн туслалцаа, хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлд хоёр тал хамтран ажиллах талаар харилцан ярилцлаа.

Монгол Улс, БНПУ-ын худалдааны эргэлт жил ирэх тусам өсөн нэмэгдсэн ба сүүлийн гурван жилийн хугацаанд худалдааны эргэлт хоёр дахин өсөж, 100 сая ам.долларт хүрсэн байна. Мөн БНПУ нь Монгол Улс руу хийж байгаа бараа бүтээгдэхүүний экспортын хэмжээгээрээ Европын Холбооны Улсад тэргүүлж байгаа орны нэг бөгөөд гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ нь 3.7 тэрбум евро юм байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвл...
Top