x

Монгол улсад хар тамхи борлуулсан Нигерийн иргэнд хоёр жилийн хорих ял оноожээ

Холбооны Бүгд Найрамдах Нигери Улсын иргэн Адекола Олавасен Азеез, манай улсын иргэн Б.Баярцэнгэл нарт холбогдох, их хэмжээний хар тамхи хадгалж, борлуулсан хэргийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэн шийдвэрлэлээ.

Адекола Олавасен Азеез нь нутаг нэгт Анози Дарлингтон Дон болон Монгол Улсын иргэн У.Ариунзул нартай хамт өмнө нь хилээр мансууруулах бодис нэвтрүүлсэн, худалдах зорилгоор уг бодисыг олж авч хадгалсан, тээвэрлэсэн гэх үндэслэлээр яллагдагчаар татагдаж, анхан шатны шүүхээс зургаан жил хорих ял шийтгүүлж байсан. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны арванхоёрдугаар сард дээрх гурван хүнд холбогдох хэргийг хэлэлцээд А.О.Азеезид нийт зургаа, А.Д.Дон, У.Ариунзул нарт тус бүр гурван жил хорих ял шийтгэсэн ч нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс хэргийг прокурорт буцаасан юм. Хэргийг прокурорт байх хугацаанд А.О.Азеез, А.Д.Дон нарыг үргэлжлүүлэн цагдан хорих санал прокурорын байгууллагаас шүүхэд хүргүүлж байсан ч 2020 оны долдугаар сарын 22-нд тэднийг суллаж, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авсан байдаг.

Гэтэл А.О.Азеез нь тухайн оны наймдугаар сарын 20-нд Баянгол дүүрэг дэх түр оршин суух байрандаа метамфетамины агууламжтай мансууруулах бодисыг худалдах зорилгоор хадгалж байгаад хууль сахиулагчдад баригдсан билээ. Түүнтэй хамт монголчуудад мансууруулах бодисыг нь худалдаж өгдөг Б.Баярцэнгэл гэх залууг шалгаж, НПГ-аас тэдэнд Эрүүгийн хуулийн 18.5-3, 20.7-2 дахь хэсэгт заасан, хилээр мансууруулах бодис нэвтрүүлсэн, худалдах зорилгоор уг бодисыг олж авч хадгалсан гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн юм. Монголд боловсруулдаггүй, метамфетамины агууламжтай мансууруулах бодисыг хилээр оруулж ирж борлуулах нь тодорхой. Гэтэл Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хилээр хууль бусаар мансууруулах бодис нэвтрүүлсэн гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгосон байна. Улмаар худалдах зорилгоор хар тамхи хадгалсан хэрэгт нь Адекола Олавасен Азеезид хоёр, Б.Баярцэнгэлд нэг жил хорих ял шийтгэжээ.

Уг хэргээс гадна манай улсын иргэн Б.Буянжаргал, У.Анхбаяр нартай хамт хар тамхины хэрэгт холбогдон ял шийтгүүлээд буй БНХАУ-ын иргэн Бао Нарангаова эрүүл мэндийн шалтгааны улмаас зорчих эрх хязгаарлах ялаа солиулах санал дээрх шүүхэд хүргүүлснийг хэлэлцэхээр болоод байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • shagii (172.69.45.138)
    aztai l har ym , herev uur ulsad bsn bol yun 2 jil ve? magadgui hytadad bol 20 jilees ch iluu yllah bsn bhdaa , manaih ih l enrengui huulitai ym , argachgui l bh iim heregt dandaa tomchuudiin ur udam , urlag soyoliin od nertenguud orootsolddog bolhoor tedendee zoriulj batalsan huuli biz!
    2023 оны 04 сарын 25 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 3 цаг 18 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 3 цаг 26 мин "Хараал хүрсэн хот" 3 цаг 36 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 3 цаг 56 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 4 цаг 57 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 5 цаг 2 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 5 цаг 29 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 6 цаг 3 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 6 цаг 49 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 19 цаг 19 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top