x

ОНХС-ийн санхүүжилтээр хэрэгжүүлэх төсөлд цахимаар санал авч байна

2024 онд сум, дүүргийн Орон нутгийн хөгжлийн сан /ОНХС/-гийн санхүүжилтээр хийх хөрөнгө оруулалтад иргэдийн санал авах ажил үргэлжилж байна. Өмнө нь ихэвчлэн цаасаар санал авдаг байсан бол өнгөрсөн жилээс “ОНХС” гар утасны аппликейшн ашиглан цахим хэлбэрээр авч эхэлсэн. Улмаар 200 мянга гаруй цахим санал ирсэн бөгөөд үүний 10 гаруй хувь буюу 27 мянган санал орон нутгаас гарсан байна.

Төрийн үйлчилгээг иргэдэд чирэгдэлгүй, нэг дор, уялдаа холбоотой хүргэх үүднээс ОНХС-ийн санал авах ажлыг мөн е-mongolia.mn цахим хуудас болон e-Mongolia  гар утасны аппликейшнтэй холбосон. Ингэснээр “Үйлчилгээ” хэсгээс ОНХС-д санал өгөх гэж ороод саналаа өгөх боломжтой. Харин “ОНХС” гар утасны аппликейшнийг утсандаа тусад нь татаж суулгаснаар та оршин сууж байгаа газрынхаа ОНХС-д хэдэн төгрөг хуваарилсан, хэдэн санал гарсан, түүгээр нь ямар ажлууд хийсэн гэх мэт дэлгэрэнгүй мэдээллийг, зураг хөрөгтэй нь үзэх боломжтой юм. ОНХС-ийн цахим санал авах үйл ажиллагаа зургаадугаар сарын 15-ыг хүртэл орон даяар үргэлжилнэ.

ОНХС бол иргэдийн саналаар амьдарч буй орчноо сайжруулахад шаардлагатай хөрөнгө оруулалтыг хуваарилдаг. 2013-2022 онд ОНХС нийтдээ 1.5 их наяд орчим төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн бол 2023 онд аймаг, нийслэл, сум, дүүргийн ОНХС-д 298 тэрбум төгрөгийн санхүүжилт төсөвлөсөн. Аймаг, нийслэл нь үүний 50-аас доошгүй хувийг сум, дүүргийнхээ орон нутгийн хөгжлийн санд хуваарилдаг бөгөөд аль аль нь ялгаагүй иргэдийн саналд тулгуурлан зарцуулагдах хөрөнгө юм. Иймээс яг үүнтэй адил дараа жил хуваарилагдах мөнгөөр юу хийлгэх вэ гэдгийг та саналаа өгч шийдэх юм.

Иргэн та амьдарч буй орчноо сайжруулахын тулд өөрийн санаачилгыг гарган “ОНХС” аппликейшнийг гар утсандаа татан, цахим санал асуулгад идэвхтэй оролцоорой.

Дэлгэрэнгүй мэдээллийг https://tusuv-oronnutag.mof.gov.mn/ цахим хуудаснаас авах боломжтой.

ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН САН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 3 цаг 18 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 3 цаг 26 мин "Хараал хүрсэн хот" 3 цаг 36 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 3 цаг 56 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 4 цаг 57 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 5 цаг 2 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 5 цаг 29 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 6 цаг 3 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 6 цаг 49 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 19 цаг 19 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top