x

М.Баяраа: Нийслэлд зөвшөөрөлтэй ТҮЦ нэг ч байхгүй

"Явган хүний зам, нийтийн эзэмшлийн талбай, ногоон байгууламж дээр ТҮЦ байршуулж болохгүй"

Нийслэлийн зүгээс нийтийн эзэмшлийн зам, талбайг чөлөөлж, иргэдийн саадгүй зорчих нөхцөл, боломжийг бүрдүүлэхэд анхаарч байгаа. Энэ дагуу автобусны буудал, явган хүний зам зэрэг нийтийн эзэмшлийн зам, талбайд зөвшөөрөлгүй байрлуулсан Түргэн үйлчилгээний цэг /ТҮЦ/-үүдийг нүүлгэн шилжүүлж байна.

Тодруулбал, Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу “Өргөө” кино театрын урд талын автобусны буудлууд дээрх ТҮЦ-үүдийг нүүлгэн шилжүүлсэн юм.

Үүнтэй холбогдуулан Хотын Ерөнхий менежер М.Баяраа өнөөдөр холбогдох албаныхантай хамт газар дээр нь ажиллав.

Тэрээр "Нийслэлд зөвшөөрөлтэй ТҮЦ нэг ч байхгүй. Гагцхүү тухайн дүүрэг, орон нутгаас нь худалдаа эрхлэх боломжтой хэмээн тодорхой байршил зааж өгсөн ТҮЦ л гэж бий. ТҮЦ-ийн эргэн тойронд орчны бохирдол ихээр үүсэж, иргэдийн зорчих хөдөлгөөнд саад учруулдаг. Мөн стандартын шаардлага хангаагүй боловсруулсан хүнсээр иргэдэд үйлчилдэг зэрэг гомдол, санал олон ирдэг. Нэг талаасаа олон жил худалдаа эрхэлсэн, үүгээр амьдралаа залгуулж буй иргэд ч бий. Нөгөө талдаа сүлжээ эрхлэх буюу нэг хүн олон ТҮЦ ажиллуулдаг тохиолдол ч байна. Дүүргүүдийн Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс ч эдгээрийг ялгаж, салгаж ойлгох, худалдаа эрхлэгчидтэйгээ нягт хамтарч ажиллах хэрэгтэй. Дүүргүүдэд худалдаа эрхлэх боломжтой тодорхой байршил, цэгүүдийг тогтоох эрх нь бий.  Тиймээс дүүргийн удирдлагууд ТҮЦ-ийн худалдаа эрхлэгчидтэйгээ харилцан тохиролцох хэрэгтэй" гэсэн юм.

Баянгол дүүргийн Засаг даргын орлогч Д.Жаргалсүрэн "Нийслэлийн зүгээс ТҮЦ-ийг аль зам дээр, хаана байршуулах вэ гэдгийг шийдэх эрхийг дүүргүүдийн Худалдаа үйлчилгээ эрхлэх зөвлөлд өгсөн. Гэхдээ явган хүний зам, нийтийн эзэмшлийн талбай, ногоон байгууламж дээр байршуулах эрхгүй. Худалдаа эрхэлж, ажил амьдралаа залгуулж байгаа иргэдийнхээ нөхцөл байдлыг ойлгож байгаа ч нийтийн эрх ашгийн төлөө нүүлгэхээс өөр аргагүй. Хотын стандартын дагуу автобусны буудал, явган хүний зам дээр тохижилт хийж байна. Мөн ногоон байгууламж, дугуйн зам ч бий болно. Тэгэхээр стандартын дагуу тохижилт хийсэн талбайд ТҮЦ тавих боломжгүй. Тиймээс ТҮЦ-ийн үйлчилгээ эрхлэгчдэд худалдаа эрхлэх боломжит байршлуудыг зааж өгч байгаа" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 3 цаг 16 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 3 цаг 25 мин "Хараал хүрсэн хот" 3 цаг 34 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 3 цаг 54 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 4 цаг 55 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 5 цаг 0 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 5 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 6 цаг 1 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 6 цаг 47 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 19 цаг 17 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top