x

Төрийн бодлогод анхан шатны нэгжийн удирдлагуудын санал, санаачилгыг тусгана

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн, Хотын дарга Д.Сумъяабазар тэргүүтэй албаныхан өнөөдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороонд ажиллалаа.

Энэ хүрээнд Улаанбаатар хотын гэр хорооллын бүсийн 30 хорооны Засаг дарга нартай  уулзаж, тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцсэн юм. Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа хороодын Засаг дарга нараас санамсаргүй түүврийн аргаар 30-ийг сонгон гэр хорооллыг орон сууцжуулах, дахин төлөвлөх, дэд бүтцийг нь сайжруулах, төрийн үйлчилгээг хүргэхэд тулгарч буй асуудлуудын талаар нээлттэй санал солилцсон нь энэ юм.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Засгийн газрын бодлого, шийдвэрүүд нийслэлтэй, нийслэлийн нэгжүүдтэй хэрхэн уялдаж, хөрсөн дээр хэрхэн бууж байгаа талаар санал солилцож байна. Төрийн бодлого гэдэг дээрээс доош чиглэсэн бус, харин дороос ирж буй санаачилгад суурилсан байвал илүү үр дүнтэй байж, иргэдэд тулгамдаж буй асуудлыг шийдэх юм. Нөгөө талаас, надад ирж буй албаны мэдээлэл бодит байдалтай нийцэж байна уу гэдгийг сонсох, мөн эргэх холбоо тогтоох нь чухал. Төрийн үйлчилгээг анхан шатанд хүргэж, ачааны хүндийг үүрч байгаа та бүхний санал, санаачилгыг сонсож, бодлого, шийдвэрт тусгах нь энэ уулзалтын зорилго" хэмээв.

Хотын дарга Д.Сумъяабазар "Улаанбаатар хотын гэр хороололд дэд бүтэц, орон сууц, зам талбай, хэсэгчилсэн инженерийн байгууламжийн асуудал тулгамддаг. Нөгөө талаас сургууль, цэцэрлэгийн хүртээмж тэргүүтэй нийгмийн асуудал ч бий. Тэгэхээр бид эдгээрийг хэлэлцэж, дүүрэг, хороодын түвшинд асуудлыг хэрхэн шийдэх вэ гэдэг гарц, гаргалгааг олох ёстой. Ийм ч учраас төрийн үүргийг анхан шатанд гүйцэтгэж байгаа хороодын Засаг дарга нарыг сонсох зорилгоор энэхүү уулзалтыг зохион байгуулж байна. Хороодын Засаг дарга нарын төлөөлөл та бүхэн асуудлаа илэн далангүй хэлж, хамтдаа шийдэл гаргахыг уриалж байна" гэсэн юм.

Төрийн үйлчилгээг анхан шатанд хүргэж буй хороодын Засаг дарга нар асуудал, бэрхшээлүүдийнхээ талаар онцолж байв. Тухайлбал, хороодын нутаг дэвсгэрт байгуулж буй цэцэрлэг, сургуулийн барилгыг хугацаанд нь барьж ашиглалтад оруулдаггүйн улмаас олон бэрхшээл тулгардаг тухай өгүүлсэн. Мөн алслагдсан хороонд шинээр суурьшиж байгаа иргэд зөвшөөрөлгүй газар буусан тул хүүхдүүд нь сургууль, цэцэрлэгт хамрагдаж чаддаггүй, эмнэлгийн үйлчилгээ авдаггүй зэрэг асуудал тулгамддаг аж.

Гэр хорооллыг дахин төлөвлөх, орон сууцжуулах хүрээнд дэд бүтцийн мөн асуудлууд тулгамдаж байна. Тухайлбал, хэсэгчилсэн инженерийн байгууламж, бохирын системийн асуудал үүсэж байгааг уулзалтын үеэр хороодын Засаг дарга нар хэлж байлаа.

Гэр хорооллын хороодод тулгамдаж буй нийтлэг асуудлын тухайд төрийн үйлчилгээг хүргэх боловсон хүчин хомс, нэг ажилтанд ногдох ачаалал их, тэдний нийгмийн асуудал шийдэгдэлгүй орхигддог гэдгийг өгүүлж байсан юм. Түүнчлэн гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, хяналтыг сайжруулахад анхаарч ажиллах, нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, утаа, хөрсний бохирдлыг багасгахын тулд эко шийдэл, ногоон зээлийг дэмжих зэргээр санал, хүсэлтээ илэрхийлсэн.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 3 цаг 18 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 3 цаг 26 мин "Хараал хүрсэн хот" 3 цаг 36 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 3 цаг 56 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 4 цаг 57 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 5 цаг 2 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 5 цаг 29 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 6 цаг 3 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 6 цаг 49 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 19 цаг 19 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top