x

Дэргэдээ цэцэрлэг нээсэн байгууллагын ажилчдын хөдөлмөрийн бүтээмж дээшилжээ

2022-2023 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 32 байгууллага дэргэдээ цэцэрлэг ажиллуулж байна. Байгууллагын цэцэрлэгүүд 92 бүлэгт 2500 хүүхдийг хүлээн авч байгаа юм. Харин АШУҮИС дэргэдээ хоёр цэцэрлэг байгуулан багш, эмч нарынхаа хүүхдүүдийг хамруулж байна.

Монгол Япон эмнэлгийн нийт ажилтнуудын 81 хувь нь 30-аас доош насныхан байна. Өөрөөр хэлбэл бага насны хүүхэдтэй эмч, эмнэлгийн ажилтан олон гэсэн үг юм. Байгууллагынхаа дэргэд цэцэрлэг байгуулж ажилтнуудынхаа 102 хүүхдийг хүлээн авч байгаа бол хамран сургах тойргийн дагуу Баянзүрх дүүргийн 12, 37 дугаар хорооны 89 хүүхэд мөн энэ цэцэрлэгт суралцаж байна.

Судалгаагаар байгууллага нь дэргэдээ цэцэрлэгтэй бол ажилтнуудын цаг ашиглалт сайжирч, ажил амьдралын тэнцвэр хангагдаж, ажил таслалт багасдаг байна. 

Ялангуяа эмч, эмнэлгийн ажилтнуудын хувьд бусдын амь нас, эрүүл мэндийн төлөө цаг наргүй ажиллах нь түгээмэл. Тиймээс АШУҮИС болон Монгол Япон эмнэлэг нийгмийн хариуцлагын хүрээнд энэ цэцэрлэгийг байгуулсан байна. Залуу эмч, сувилагч нар тогтвор суурьшилтай ажиллахад энэ шийдвэр нь нөлөөлж байгааг цэцэрлэгийн нээлтийн үеэр онцолж байлаа.

Аж ахуйн нэгж байгууллага дэргэдээ цэцэрлэг, салбар бүлэг байгуулах санал санаачилгыг БШУЯ дэмжин нэг хүүхдэд ногдох хувьсах зардал, хоолны мөнгө, мэргэжлийн багшаар хангах, багшийн мэргэжил дээшлүүлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, санхүүжүүлж байгаа юм.

Эх сурвалж: БШУЯ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 3 цаг 19 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 3 цаг 28 мин "Хараал хүрсэн хот" 3 цаг 37 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 3 цаг 57 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 4 цаг 58 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 5 цаг 3 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 5 цаг 30 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 6 цаг 4 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 6 цаг 50 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 19 цаг 20 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top